Гоо бүсгүйчүүдээрээ тэргүүлдэг 10 улс орон

Гоо сайхан ертөнцийг аварна хэмээх үгнээс үндэслэн дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг тодруулдаг “Miss World”, “Miss Universe”, “Miss Earth” болон “Miss International” гэх 4 үндсэн тэмцээн байдаг. Тус тэмцээнүүд нь хамгийн үзэсгэлэнтэй, ухаалаг, чадварлаг, авьяаслаг бүсгүйчүүдийг шалгаруулан, тухайн жилийн “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гоо бүсгүй” хэмээн тодотгон титэм гардуулдаг билээ. Гэхдээ "Дэлхийн мисс"-ийн түүхэнд ямар улсын бүсгүйчүүд тус титмийг хамгийн олон удаа хүртэж, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийд тэргүүлж байсан юм бол? Ингээд тэдгээр охин тэнгэрүүдээр уншигч таны мэлмийг баясгая. 

Гоо бүсгүйчүүдээрээ тэргүүлдэг 10 улс орон

11 Колумб - 5 титэм

Колумб бүсгүйчүүд тухайн дөрвөн үндсэн тэмцээнээс нийтдээ 5 титэм хүртсэн аж. Хамгийн сүүлд 2014 онд Паулина Вега (Paulina Vega) “Miss Universe” тэмцээнд түрүүлэн титэм хүртсэн байна. Колумб улсын 5 гоо бүсгүй титэм хүртэж түрүүлж байсан бол 21 нь дэд байр эзэлж байжээ.

Колумб - 5 титэм

10 Герман - 5 титэм

Герман улсын хувьд мөн л 5 титэмтэй байна. Анх 1956 онд Пэтра Шурмэн (Petra Schürmann) “Miss World” тэмцээнээс титэм хүртэж улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж байсан бол 33 жилийн дараа буюу 1989 онд  Айрэш Клэйн (Iris Klein) гэх бүсгүй “Miss International”-ээс тэргүүн байрын титэм хүртсэнээр шагналын цувааг үргэлжлүүлсэн юм.

Герман - 5 титэм

9 Бразил - 6 титэм

Тус улс нь ердөө 6 титэм эзэмшдэг хэдий ч гоо бүсгүй шалгаруулах дэлхийн хэмжээний 4 үндсэн тэмцээн бүрээс титэм хүртсэн цөөхөн хэдэн улсын нэг гэдгээрээ алдартай билээ. Бразил бүсгүйчүүд хэзээнээс бие галбир сайтай, царайны зөв төрхөөрөө алдартай, халуухан бүсгүйчүүд байдаг. 

Бразил - 6 титэм

8 Швед - 6 титэм

Тэд 1951 болон 1952 оны “Miss World” тэмцээнээс дарааллан тэргүүн байрын шагнал хүртэж, улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд гаргаж байжээ. Мөн 1951 оны “Miss World”  тэмцээнд Кики Хакансон (Kicki Håkansson)  тэргүүлсэн нь Европ тивд ирсэн хамгийн анхны сайхан бүсгүйн титэм юм. Харамсалтай нь тус улс 1984 оны “Miss Universe” тэмцээнд тэргүүн байр эзэлснээс хойш одоогийн байдлаар ахин титэм хүртээгүй байгаа ажээ.

Швед - 6 титэм

7 Австрали - 7 титэм

Амар амгалангийн орон хэмээгддэг Австрали улс байгалийн сайхан, хүчирхэг эдийн засаг төдийгүй охид бүсгүйчүүдээрээ ч дэлхийд нэртэй аж. Австрали бүсгүйчүүд үндсэн 4 тэмцээний гурваас нь титэм хүртэж байсан боловч ганцхан “Miss Earth” тэмцээнээс шагнал авч байгаагүй байна.

Австрали - 7 титэм

6 Англи - 8 титэм

Англи улс нь “Miss World” тэмцээнээс нийтдээ 5 удаа титэм хүртсэн 3 улсын нэгд зүй ёсоор багтдаг. Англи бүсгүйчүүд гагцхүү царай зүсний сайхнаар тус титмийг хүртдэггүй гэдгээ батлан, авьяас чадвар, мэдлэг боловсролдоо илүүтэй анхаарал хандуулдаг аж.

Англи - 8 титэм

5 Энэтхэг - 8 титэм

Хэзээний л сайхан бүсгүйчүүдээрээ алдартай тус улс нь нийт 8 титэм хүртсэн байдаг. 1994 оны “Miss World” тэмцээний ялагч Айшвара Рэй (Aishwarya Rai) нь нэгэн үе дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн алдаршиж байсан бол 2000 оны “Miss World” тэмцээний тэргүүн байрын шагналт Прианка Чопра (Priyanka Chopra) нь өнөө цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд дээгүүр ордог юм.

Энэтхэг - 8 титэм

4 Пуэрто Рико - 8 титэм

Тус улс нь гоо бүсгүйн үндсэн  4 тэмцээний “Miss Earth” тэмцээнээс л ганцхан титэм хүртээгүй байгаа бөгөөд, харин “Miss Universe” тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, нийтдээ 5 титэм хүртэж байсан аж.

Пуэрто Рико - 8 титэм

3 Филлипин - 10 титэм

1964 оны “Miss International” тэмцээнээс анхны титмээ гардан авч байсан тус улс хамгийн сүүлд 2014 оны “Miss Earth” тэмцээний тэргүүн байрын эзэн болжээ. Мөн 2013 онд “Miss World” болон “Miss International” тэмцээнүүдэд тэргүүлэн 2 титэм хүртэж, “Miss Universe”  тэмцээнд 3-р байр эзэлсэн ба “Miss Earth”-ийн шилдэг 8-д шалгарч байсан аж.

Филлипин - 10 титэм

2 АНУ - 14 титэм

Өнөө цагийн хамгийн хөгжингүй болоод эрх чөлөөт орон билээ. Дэлхийд олон зүйлсээрээ тэргүүлдэг бөгөөд сайхан хүүхнүүдтэй гэдгээрээ мөн л дээгүүр байр эзэлдэг байх юм. Тэд “Miss Universe” тэмцээнээс хамгийн олон буюу 8 титэм хүртсэн байдаг ба ганцхан “Miss Earth” тэмцээнд түрүүлж байгаагүй гэнэ.

АНУ - 14 титэм

1 Венесуэль - 21 титэм

Манай дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд Венесуэль улсад байдаг аж. Тус улс нь бусад улсыг хол орхиж, 21 титэм эзэмшдэг гэдгээрээ тэргүүн байрыг эзэлж байна. Тэд ухаалаг байдал, үзэсгэлэнт царай, гуалиг бие, авьяас чадвар зэргээрээ аль ч улсын бүсгүйчүүдийг урдаа гишгүүлдэггүй байна.

Венесуэль - 21 титэм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()