10
Лю Чиандон (Liu Qiangdong)
Тэрээр 6.3 тэрбум долларын хөрөнгөөрөө Хятаддаа 10-р байранд, дэлхийд 184-р байранд ордог байна. 1998 онд өөрийн “JD.com” гэх интернэт худалдааны компанийг байгуулсан бөгөөд тус компани нь өнөөг хүртэл үр өгөөжөө олон түмэнд хүртээн, цар хүрээгээ тэлсээр байгаа юм. 2015 оны 7-р сард уг компани поп дуучин Тайлор Свивфттэй хамтран ажиллах болсноо мэдэгдсэн байна.
9
Ван Вэн Ен (Wang Wenyin)
Тэрээр 7.2 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийд 163-р байранд жагсаж байна. Өдгөө 47 настай баян эр дэлхийн томоохонд тооцогддог зэс болон кабелийн утасны нийлүүлэгч компани болох “Amer International”-ийг удирддаг аж. Ван Вэн Ен компаниа байгуулахаасаа өмнө нэгэн дэлгүүрт менежер хийдэг байсан гэнэ.
8
Виллиам Дин (William Ding)
Хөрөнгийн хэмжээгээрээ улсдаа 8-р, дэлхийд 141-р байр эзэлдэг тэрээр 8.5 тэрбумын хөрөнгөтэй аж. Виллиам Дин нь интернэт болон гар утасны тоглоом зохион бүтээж, амжилтанд хүрэх гараагаа тавьсан юм. Түүний компани өдгөө 8000 гаруй ажилтантай бөгөөд Хятад улсад анх и-мэйл үйлчилгээ, хос хэл зэрэг интернэт орчны хэрэглэгдэхүүнийг таниулан сурталчилж байсан, нэг талын анхдагч ажээ.
7
Хуй Ка Ян (Hui Ka Yan)
Хуй Ка Ян нь 8.6 тэрбум долларын хөрөнгөтэй нэгэн бөгөөд дэлхийд 129-р байр эзэлдэг байх юм. Тэрээр “Evergrande” гэх үл хөдлөх хөрөнгийн компанийг удирддаг аж. Тус компани нь дунд болон дундаас доогуур орлоготой иргэдэд орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаалдаг байна.
6
Хэ Шианжиан (He Xiangjian)
Өдгөө 73 настай тэрбумтны нийт хөрөнгө нь 9.5 тэрбум доллар аж. Тэрээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Midea Group”-ийн үүсгэн байгуулагч билээ . 2015 оны 3-р сард тус компани нь Германы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Bosch” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2015 оны 8-р сард компнийн 1.3%-ийн хувьцаагаа ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” компанид 192 сая доллараар худалдаалсан аж.
5
Лэй Жүнь (Lei Jun)
Хятадын Стив Жобс хэмээгддэг тэрээр 9.8 тэрбумын хөрөнгөтэй. Лэй Жүн бол ухаалаг гар утас үйлдвэрлэдэг “Xiaomi” компанийн хамтран үүсгэн байгуулагч, одоогийн захирал нь юм. Тус компани нь өргөжин тэлсээр Бразил, Энэтхэг зэрэг улсуудад салбараа байгуулсан байна. Лэй Жүнь 2015 онд 100 сая ширхэг гар утас худалдаална хэмээн тооцоолсон боловч төлөвлөгөө нь бууран, 70 сая гар утас борлуулсан аж.
4
Робин Ли (Robin Li)
Робин Ли бол Хятадын "Google" гэгддэг “Baidu” интернэт хайлтын системийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд түүний хөрөнгө 13 тэрбум долларт хүрэх аж. "Baidu" хайлтын систем нь 57 төрлийн хайлтыг Хятад хэл дээр хайх боломжтой байдаг.
3
Ма Хуатэн (Ma Huateng)
18.6 тэрбум долларын хөрөнгөтэй тэрээр дэлхийд 46-т эрэмблэгдэж байна. Ма Хуатэн буюу "Пони Ма" нь “Tencent Holdings”-ийн хамтран үүсгэн байгуулагч аж. Тус компани нь цахим ертөнцөд, онлайнаар худалдаа хийх, тоглоом тоглох зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг юм. "Tencent" компанийн “QQ.com” нь дэлхийн хамгийн том 10 вэб хуудсанд зүй ёсоор багтдаг байна. Мөн бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “WeChat” апплэйкшэнийг зохион бүтээсэн бөгөөд үүнийг ашигладаг хүмүүсийн тоо одоогийн байдлаар 600 сая гараад байгаа аж.
2
Жак Ма (Jack Ma)
Улсдаа 2-рт, дэлхийд 33-т бичигддэг энэ эрхмийн хөрөнгө 20.5 тэрбум доллар юм. Жак Ма бол Хятадын төдийгүй дэлхийд алдартай интернэт худалдааны компани болох “Alibaba Group”-ийн үүсгэн байгуулагч, удирдагч билээ. Түүнийг ядуу тарчиг амьдралаас хөл дээрээ босон, тэрбумтан болсон гэдгээр нь хүмүүс андахгүй агаад ихэд бахархан үлгэр дууриалал авдаг аж. Өдгөө “Alibaba Group” нь өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж, худалдан авалт хийдэг өргөн хэмжээний арилжааны сайт юм.
1
Ван Жианлин (Wang Jianlin)
Нийт 28.7 тэрбум долларын хөрөнгөөрөө Ван Жианлин дэлхийд 18-р байранд, Хятаддаа нэгдүгээр байранд бичигдэж байна. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг бөгөөд “Wanda Group”-ийн захирал юм. Тус корпораци нь АНУ-ийн томоохон кино компани болох “Legendary Entertainment”-ийг 3.5 тэрбум доллараар худалдаж авахаар тохироод байгаа гэдгээ 2016 оны 1-р сард мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө 2013 онд АНУ-ийн “AMC Entertainment Holdings”-ийг 2.6 тэрбум доллараар худалдан авч байсан юм. “Wanda Group” нь өдгөө 78 худалдааны төв, 5 одтой 55 зочид буудал, 1247 кино театр болон 84 караокег эзэмшдэг байна.