1
Нью-Йорк хот нь анх 1625 онд худалдааны баазын зориулалтаар баригдсан бөгөөд 1785 оноос 1790 он хүртэл тус улсынхаа нийслэл байжээ. 19-р зууны сүүл үеэс 20-р зууны эхэн үед маш олон цагаач нарыг дэлхийд алдартай “Эрх чөлөөний хөшөө” угтан авч байв.
2
Тус хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцас загвар, сурталчилгааны салбаруудад ихээхэн нөлөө үзүүлдэг юм. Түүгээр ч зогсохгүй, олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд НҮБ-ын төв байр энд байрладаг.
3
Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт (Wall Street) нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш, дэлхийн санхүүгийн чухал төв болсон билээ. Түүнчлэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм.
4
Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэгтэй. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 10 сая хүн амьдардаг байна.
5
Эмпайр Стэйт Билдинг (Empire State Building) болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байсан.
6
Түүнчлэн Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд, утга зохиол, уран зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, хийсвэр илэрхийлэл буюу абстракт экспрессионизм гэх мэт...
7
Харин урлагын хувьд, хип хоп, панк, сальса, тин пан, алли гэх зэрэг урсгалууд хүч түрэн гарч ирсэн. Мөн Бродвейн театр ч мөн энд оршдог.
8
2005 оны байдлаар тус хотод хүмүүс бараг 170 орны хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь өөр иргэншилтэй гэнэ.
9
Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Түүнчлэн тус хотыг "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээдэг ажээ.
10
Засаг захиргааны хувьд Манхэттен, Бронкс, Бруклин, Квинс, Стейтен-Айленд гэсэн 5 дүүргээс бүрддэг.
11
Нью-Йоркийн тэнгэр багандсан өндөр байшингуудыг 1930-аад оноос барьж зармийг нь ашиглалтанд оруулсан бөгөөд дэлхийн 2-р дайны дараа тус хот нь дэлхийн тэргүүлэгч лидер хот болсон юм.
12
Та энд ирснээр уран бүтээл, урлаг соёл, түүх, шинжлэх үхаан, техник технологи гээд дэлхийд алдартай олон сонирхолтой газруудыг үзэж болох юм.
13
Жишээ нь, Эрх Чөлөөний Хөшөө нь 1886-нд боссон, Францын ард түмнээс Америкийн ард түмэнд найрамдал эв нэгдлийн билэгдэл болгон гэрээслэн үлдээсэн бүх нийтийн ардчилал эрх чөлөөний илэрхийлэл болсон үнэт хөрөнгө билээ.
14
Империя Стейт Билдинг (Empire State Building) нь 1971 онд Дэлхийн худалдааны төв баригдах хүртэл 1931 оноос дэлхийн хэмжээнд хамгийн өндөр барилгад тооцогдож байсан аж. Уг барилга нь Америкийн иргэний барилгын инженерийн бүтээлээр орчин үед дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн байна.
15
Хотын хувьд, энд зүлэгжилт цэцэрлэгжилт гээд байх зүйл ховор. Харин цэцэрлэгт хүрээлэн, бүх нийтийн амралтын газруудаар зүлэг ихтэй, тохижилт тав тух сайтай юм.
16
Хүмүүсийн тухайд энд ихэвчлэн ахимаг хижээл насны хүмүүс үзэгдэнэ. Түүгээр ч зогсохгүй, түргэн хоолны өлгий учраас жингийн илүүдэлтэй хүмүүс ч түгээмэл харагдана.
17
Хүмүүсийн харилцаа, зан аашийн хувьд тэд маш эелдэг боловсон. Таксины жолоочид үйлчлүүлэгчээ хаалгыг нь нээж өгөн, хүндэтгэлтэйгээр үдэн явуулдаг гэнэ.
18
Хувцас загвар, гоёл чимэглэлийн тухайд ярих ч юм биш. Хотын хаа сайгүй эртний эдлэл, гоёл чимэглэл, хувцасны дэлгүүрүүд байдаг байна.
19
Залуусын хувьд ихэвчлэн хип хоп, хувцаслалтыг сонгон чөлөөт хэв маягийг бүрдүүлэн хувцасласан байх ажээ.
20
Ёстой л нэг уйдах завгүй ард түмэн гэж тэднийг хэлнэ. Оргилуун, хүсэл тэмүүллээр дүүрэн. Тус хотыг хэзээ ч унтдаггүй хот хэмээн нэрлэсэн нь ч мөн учиртай.
21
Уг хотод амьдрахын тулд нэг хүн дунджаар жилд 43 мянга 519 доллар зарцуулдаг байна. Энэ мөнгөний ихэнхи хувь нь байрны төлбөр бөгөөд дунджаар байрны түрээсэнд сард 1163 долларыг өгдөг байна.
22
Хотын иргэд жилд 52,250 долларыг ахуйн хэрэглээнд зарцуулдаг байна.
23
Хэрвээ та нийтийн тээврийн хэрэгслийг сонговол сард 116 доллар төлөх бөгөөд энэ нь АНУ-ын тээврийн хэрэгслийн дундаж үнээс 75%-аар их ажээ.
24
Харин Нью-Йорк хотын хамгийн баян хүмүүсийн тоонд багтахын тулд жилд 608.584 долларын орлоготой байх хэрэгтэй юм байна.
25
Ингээд та бүхэндээ тус хотын оршин суугчдын өдөр тутмын амьдралыг танилцуулья.
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50