10
Чэн Ду – 14.7 тэрбум ам.доллар
Чэн Ду бол Сичуань мужийн нийслэл хот юм. МЭӨ 311 оны үеэр Монголчуудын дайралтаас хамгаалж, энэхүү хотыг барьсан түүхтэй. Хотын нийт оршин суугчид 14 сая гаруй гэсэн тооцоо бий. Материал хангамж, тээврийн хэрэгсэл, санхүү эдийн засаг, техник технологийн хөгжил, IT хөгжил зэргээрээ зөвхөн Хятадад төдийгүй дэлхийд толгой цохиж байна.
9
Ханжоу – 15.45 тэрбум ам.доллар
БНХАУ-ын метрополитон хотуудын нэг, 21 сая гаруй хүн амтай үсрэнгүй хөгжилтэй хот юм. 1992 оноос хойш худалдаа, аж үйлдвэрийн хот болон төвлөрч, улсын эдийн засгийн ихээхэн хувийг бүрдүүлэх болжээ. Жуулчдын сонирхлыг эрхгүй татах өнө эртний байшин барилга, Ази тивийн хамгийн үзэсгэлэнт нуур зэргээрээ алдартай.
8
У Хан – 16 тэрбум ам.доллар
Хятадын Ху Бэй мужийн төв, Хөх мөрөн болоод Хан мөрнөөр зааглагдсан халуун бүсийн нутаг юм. МЭӨ 1500 жилийн өмнөөс ч түүх нь яригдаж эхлэх Хятадын хамгийн эртний хотуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа аж. Францаас хөрөнгө оруулалт татдаг Хятадын цөөн хотуудын нэг, тэр ч утгаараа барууны хөгжлийн шууд тусгал болсон гэж хэлж болно.
7
Гуангжоу – 18.6 тэрбум ам.доллар
Хятадын техник болоод бусад салбарын хамгийн том үйлдвэрлэлийн төв Гуангжоу хот 80, 90-ээд оны үеэр л “хөлөө олж”, маш хурдацтай хөгжсөн гэдэг. Бусад хотуудтай харьцуулахад маш олон цагаач иргэдтэй. Нийт хүн амын тоо нь 12.78 сая байдаг. Сүүлийн үед манай залуусын сурч боловсрох газруудын нэгээр тодроод байгаа юм.
6
Сүжоу – 21.75 тэрбум ам.доллар
Хятадын зүүн өмнөд хэсгийн Жианг Сү мужийн нийслэл Сүжоу нь хятадын түүхэнд 2500 жилийн өмнөөс л чухал байр суурийг эзэлсээр иржээ. 1860-аад оны үед буюу Тайпингийн бослогын үеэр ямар ч хотжилтгүй, хүн ам сийрэг хот байж. Харин өнөөдөр дэлхийн олон олон оюутан эндэхийн сургалтын системийг онцгойд тооцож, дэлхийн олон бизнесмэнүүд энд ажил хэргээ явуулахад хамгийн тохиромжтой хэмээн үзэж, зорин ирж байна.
5
Чуньчин – 27.66 тэрбум ам.доллар
Хятад улсад төвөөс захирах Шанхай, Бээжин, Тяньжин, Чуньчин гэсэн 4 хот бий. Эдгээр хотууд нь хөгжил, эдийн засаг, ард иргэдийн ахуй амьдрал, амьдрах орчин нөхцөл, боловсролын систем, эмнэлгийн үйлчилгээ зэргээрээ илт давуу хөгжилтэй байдаг. Автомашин үйлдвэрлэлээрээ улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг тул хөгжлийн хувьд ч “ярих зүйлгүй”. Чуньчинд өдөрт л 1300 цагаач иргэд ирдэг гэсэн тооцоо бий. Үүнээс үзэхэд хөгжил, хангамж сайтай гэдэг нь илт харагдаж байна.
4
Шэньжэн – 27.29 тэрбум ам.доллар
Хонконгийн хойд хэсэгт байх Шэньжэн хот нь өдгөө 15 сая уугуул болон цагаач оршин суугчтай маш том хот билээ. Хятадын эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг технологийн компаниуд Шэньжэнд төвтэй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын төвлөрсөн цэг болоод дөчөөд жилийг ардаа үдэж байгаа ажээ.
3
Тяньжин – 34 тэрбум ам.доллар
Дэлхийн олон улсуудтай эдийн засгийн түнш байсаар ирсэн, Хятадын төвөөс захиргаат хотуудын нэг Тяньжин нь мэдээллийн технологиороо улсдаа тэргүүлэгч билээ. Сүүлийн үед оюутан залуусын хамгийн ихээр очиж суралцах болсон боловсролын төв цэг гэдгээрээ алдаршиж байна.
2
Бээжин – 60 сая тэрбум ам.доллар
БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь хэзээнээс л дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн, мэдээ мэдээлэл, үйл явдлын халуун цэг билээ. Хятадын бүхий л том корпорациуд, дэлхийд алдартай брэндүүд Бээжинд төв, салбартай гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ. 21 сая гаруй хүн амтай энэ том хотод “Хориотой хот”, Тянь Аньмэний төв талбай, Хааны өвлийн ордны музей, Тянь Тань тэнгэрийн тахилгын сүм зэрэг жуулчдыг татах, үзүүштэй олон дурсгалт газар бий. Аялал жуулчлал хийхэд хамгийн тохиромжтой цаг нь 4-р сараас 11-р сар гэж үздэг байна.
1
Шанхай – 67 тэрбум ам.доллар
Шанхай бол зөвхөн Хятадаар хязгаарлагдах биш, дэлхийн хэмжээний эдийн засаг, технологийн төв юм. Шанхайд 24 сая гаруй оршин суугчид амьдардаг. Түүнчлэн дэлхийд томоохонд тооцогдох далайн боомт хот билээ. Хот төлөвлөлт, дэд бүтцээрээ хятадын нэрийн хуудас болж буй Шанхайд бизнесмэнүүд олноороо төвлөрч, ажил хэргээ амжилттай явуулдаг аж. Ер нь бол Шанхайд ямар үйл явдал болно, түүнээс хамаарч Хятад улс мандах, буурах эсэх нь шийдэгддэг гэхэд хилсдэхгүй.