Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

Заримдаа үнэхээр сайхан зохиолтой, шилдэг киног үзнэ гэдэг тухайн хүнд асар их сэтгэлийн таашаалыг өгч, амьдрах эрч хүчийг хайрлаж байдаг. Тэр ч утгаараа кино бүтээгчдийн ажил үргэлж амттай, ид оргилж байдаг гэвэл ононо. Тэдний ажил үргэлж хүнд хэцүү зураг авалт, цаг наргүй үргэлжилдэг боловч тэдгээр кинонууд гарсан даруйдаа, хэдхэн жилийн дараа эсвэл бүр бүх цаг үеийн түүхэнд бичигдэх гайхалтай бүтээл болдог байна. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчид болон үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан шилдэг 10 киног хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Fight Club" - 1999 он

Найруулагч Дэвид Финчер (David Fincher)-ийн найруулан бүтээсэн адал явдал, тулаант төрлийн “Fight Club” кино нь шүүмжлэгчдээс шилдэг үнэлгээг авч чадсан юм. Зохиолч Чак Паланик (Chuck Palahniuk)-ийн зохиолоос сэдэвлэсэн эл кинонд Холливуудын чадварлаг, царайлаг жүжигчин Брэд Питт (Brad Pitt), Эдвард Нортон (Edward Norton), Хелена Бонем Картер (Helena Bonham Carter)  нар хамтран тоглосон байдаг.

"Fight Club" - 1999 он

9 "The Good, the Bad and the Ugly" - 1966 он

Зохиолч Лучано Винсензони (Luciano Vincenzoni)-ний зохиолоос сэдэвлэн, Италийн нэрт найруулагч Сержио Леоне (Sergio Leone)-ийн дэлгэцнээ амилуулан бүтээсэн тус кино нь шүүмжлэгчдээс хамгийн шилдэг гэх үнэлгээг авч чадсан юм. Дүрүүдэд, Клинт Иствуд (Clint Eastwood), Эли Уоллах (Eli Wallach), Ли Ван Клиф ( Lee Van Cleef) нар хамтран тогложээ.

"The Good, the Bad and the Ugly" - 1966 он

8 "The Lord of the Rings: The Return of the King" - 2003 он

Оксфордын Их Сургууийн багш Жон Толкины (John Tolkien)-ний зохиосон зөгнөлт туульсын романаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд харанхуй эзэн Саурон дундад дэлхийг эзэгнэн захирахын төлөө шидэт бөгжийг бүтээдэг. Зохиолд Шаир гэгч хоббитуудын амьдардаг газраас авахуулаад Дундад дэлхийн бүх хэсгээр үргэлжилж, Бөгжний дайны тухай гол баатруудын нүдээр өгүүлдэг. Зохиолд, Фродо Баггинз, Самвайз Гамжи (Сэм), Мэриадок Брэндибак (Мэрри), Перегрин Түк (Пиппин) гэгч хоббитууд, мөн Арагорн гэгч аянчин, Гимли гэгч одой, Леголас гэгч эльф, Гандальф шидтэн гэх мэт баатруудын талаар өгүүлнэ.

"The Lord of the Rings: The Return of the King" - 2003 он

7 "12 Angry Меn" - 1957 он

Америкийн нэрт найруулагч Сидни Люмет (Sidney Lumet)-ийн найруулан бүтээсэн “12 Angry Меn” кино нь тухайн үедээ төдийгүй одоо ч залуусыг байлдан дагуулсан чанартай уран бүтээл болсон билээ. Эл киног зохиолч, продьюсер Режинальд Роуз (Reginald Rose)-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Кинонд, Хенри Фонда (Henry Fonda), Ли Жей Кобб (Lee J. Cobb), Мартин Балсам (Martin Balsam) нар тоглосон байдаг.

"12 Angry Меn" - 1957 он

6 "Pulp Fiction" - 1994 он

Итали гаралтай Америкын алдартай найруулагч Квентин Тарантино (Quentin Tarantino)-ийн эл бүтээл гарсан даруйдаа шүүмжлэгчдээс олон эерэг үнэлгээг авсан байдаг. Роджер Эвери (Roger Avary)-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кинонд, Жон Траволта (John Travolta), Ума Турман (Uma Thurman), Сэмюэл Л. Жексон (Samuel L. Jackson) нарын уран бүтээлчид тоглож, дэлгэцнээ амьдруулсан билээ.

"Pulp Fiction" - 1994 он

5 "Schindler's List" - 1993 он

Оскар Шиндлер (Oscar Schindler) хэмээх эр дэлхийн хоёрдугаар дайны үед 1100 гаруй Польшийн еврей нарыг өөрийн үйлдвэрт ажиллуулах нэрийдлээр аварсан аугаа энэрэнгүй үйлст эрийн тухай өгүүлэх тус киног Томас Киннели (Томас Keneally) зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд нэрт найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg) найруулан дэлгэцнээ амилуулсан билээ. Бүхэлдээ хүний амьдралын утга учир, хайр харууслыг шингээсэн энэхүү түүхэн бүтээл шүүмжлэгчдээс шилдэг хэмээх үнэлгээг авч чадсан юм. Кинонд, Лиам Нисон (Liam Neeson), Рэйф Файнс (Ralph Fiennes), Бен Кингсли (Ben Kingsley) нарын уран бүтээлчид хамтран тоглосон.

"Schindler's List" - 1993 он

4 "The Dark Knight" - 2008 он

Найруулагч Кристофер Нолан (Christopher Nolan)-ний бүтээл, адал явдалт тулаант төрлийн тус уран бүтээл нь жүжигчин Хит Леджерийн амьд ахуйдаа тоглосон хамгийн шилдэг киноны нэг юм. Түүний Жокерийн дүрд хэрхэн орж, түүнийг амьдруулж буй ур чадвар нь өдгөө тус уран бүтээлийг домог болгосон гэхэд хилсдэхгүй. Кинонд, Хит Леджер (Heath Ledger), Кристиан Бэйл (Christian Bale), Мэгги Жилленхол (Maggie Gyllenhaal), Майкл Кейн (Michael Caine), Морган Фриман (Morgan Freeman), Гэри Олдмен (Gary Oldman), Аарон Экхарт (Aaron Eckhart) нарын уран бүтээлчид хамтран тоглосон юм.

"The Dark Knight" - 2008 он

3 "The Godfather Part II" - 1974 он

Тус киноны үргэлжлэл хэсэг болох энэхүү кино нь шүүмжлэгчдээс мөн л хамгийн шилдэг хэмээх үнэлгээг авсан юм. Киноны гол дүрүүдэд, алдарт жүжигчид Аль Пачино (Al Pacino), Роберт Де Ниро (Robert De Niro), Роберт Дюваль (Robert Duvall) нар тоглосон юм.

"The Godfather Part II" - 1974 он

2 "The Godfather" - 1972 он

Дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтад найруулагч Фрэнсис Форд Коппола (Francis Ford Coppola)-ийн “Загалмайлсан эцэг” кино нилээд дээгүүр байр суурийг эзэлдэг. Итали гаралтай Америкийн мафийг тэргүүлэгч Корлеонегийнхны 10 жилийн амьдралын эргэлтийг харуулсан триллер төрлийн “Загалмайлсан эцэг” кино нь өдгөөг хүртэл үзэгчид, шүүмжлэгчдийн хувьд шилдэг бүтээл байсаар ирсэн юм.

"The Godfather" - 1972 он

1 "The Shawshank Redemption" 1994 он

Зохиолч Стивен Кинг (Stephen King)-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “The Shawshank Redemption” киног Францын нэртэй найруулагч Франк Дарабонт (Frank Darabont) найруулан үзэгчдийн хүртээл болгосон байдаг. Киноны гол дүрд Тим Роббинс (Tim Robbins), Морган Фриман (Morgan Freeman), Боб Гантон (Bob Gunton) гэх мэт уран бүтээлчид хамтран тоглосон.

"The Shawshank Redemption" 1994 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()