Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сэтгэл өмөлзүүлж, өмнөөс нь халаглан харуусмаар олон түүх байдаг. Тэдний нэг бол Нигерит төрж өссөн ч одоо Америкт амьдардаг 20 настай Шалом Нком бүсгүйн амьдрал юм. Түүнийг 8 настай байхад Нигери дэх гэр бүлийнх нь дэлгүүрт гал гарчээ. Жаалхан охин галд өртөж, гар хөл, нуруу, цээж, нүүрээ бүхэлд нь түлж, хэзээ ч арилхааргүй сорвитой үлджээ. Түүнээс хойш гудамжаар өнгөрөх бүх л хүмүүс “Инээмтгий хүн” рүү харж байгаа мэт гайхан, эргэн харж, өрөвдөж, басхүү жигшдэг болсон гэнэ.