1
“Apple” компанийг хамтран үүсгэн байгуулагч Стив Возниак (Steve Wozniak)
Түүний хобби нь “сэгвэй поло” тоглох юм. Тэрээр “The Silicon Valley Aftershocks” гэх багт тоглодог ба дэлхийн аварга шалгаруулах “сэгвэй поло”-ны тэмцээнд оролцож байсан байна. Возниак нэгэн удаа “Forbes” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Сэгвэй бол миний сайн найз, тэр намайг хүссэн газарт минь ядах юмгүй хүргэж өгдөг. Би ажилдаа явахдаа хүртэл машинаас илүү сэгвэйг сонгодог шүү” хэмээсэн аж.
2
Жүжигчин Анжелена Жолие (Angelina Jolie)
Холливүүдийн үзэсгэлэнт эмэгтэй Анжелена Жолиегийн хобби нь ихэд хачирхалтай аж. Тэрээр бага байхаасаа чинжааль, хутга цуглуулж эхэлсэн байна. Түүний ээж нь Жолиег хүүхэд байх нь анх тус хоббитой нь нөхөрлүүлсэн ба тэр ч өөрийн хоббигоо хүүдээ дамжуулж өгсөн гэнэ. Нэгэн сэтгүүлч түүнээс яагаад хутга, чинжааль цуглуулдаг болохыг асуухад тэрээр “Хутганы ир нь намайг хурцалж өгөн, ямарваа нэгэн зүйл надад халдаж чадахгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг” хэмээн хариулсан байна.
3
“Google” компанийг хамтран үүсгэн байгуулагч Сергей Брин (Sergey Brin)
Тэрээр өөрийг нь сэргээж өгдөг эрч хүч хайрладаг эрсдэлтэй зүйлсэд дуртай байна. Брин скэйтээр гулгах, гимнастик хийх, гар дээрээ явах зэрэг биеийн хүчний спортуудад илүү сонирхолтой аж. Харин түүний хамгийн их хийх дуртай зүйл нь агаарт зүүгдэх юм. Энэ нь түүнд асар их эрч хүч болоод, гайхалтай сэтгэлийн амар амгаланг өгдөг байна.
4
Тэрбумтан Уоррен Баффетт (Warren Buffett)
Тэрбумтан маань 10 жилийн турш "үкүлэлэ" буюу 4 чавхдаст хавай гитар тоглосон байна. Тэрээр урлагийн гайхалтай авьяасаа сонирхуулан алдарт дуучин Жон Бон Жови (Jon Bon Jovi)-той нэгэн үйл ажиллагаан дээр хамтран дуулж байжээ. Дуулж, хөгжим тоглоход түүний толгой амарч, бүх стресс болон асуудлуудаа мартдаг төдийгүй шинэ санаанууд хүртэл орж ирдэг хэмээн Баффетт дурдаж байжээ.
5
Жүжигчин Том Хэйнкс (Tom Hanks)
Жүжигчин төдийгүй кино зохиолч Том Хэйнкс 1978 оноос эхлэн хуучны бичгийн машин цуглуулсан байна. Тэрээр яагаад бичгийн машин цуглуулдаг гэдгээ сайн ойлгодоггүй зүгээр хуучны бичгийн машин харахаараа өөрийн эрхгүй авч цуглуулгандаа нэмдэг гэсэн аж. 2014 онд Хэйнкс “Hanx Writer” гэх аппликэйшн зохион гаргасан байна. Энэ нь танд ухаалаг утсаар яг л бичгийн машинаар шивж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна.
6
Тэрбумтан Ричард Брэнсон (Richard Branson)
Нийтдээ 5 тэрбумын хөрөнгөтэй гэгддэг Ричард Брэнсоны хобби нь агаарт зүүгдэн серфинг хийх юм. Тэрээр 2002 оноос хойш серфинг хийх сонирхолтой болсон байна. Энэ нь их аюултай амь өрссөн хэдий ч түүнд сонирхолтой агаад зугаатай санагддаг гэнэ. Мөн тэрбумтан маань серфинг хийснийхээ дараа асар их эрч хүчтэй болж юуг ч хийхэд бэлэн болдог аж.
7
Жүжигчин Лэсли Мэйн (Leslie Mann)
Нэг дугуйт унадаг дугуйг хүссэн хүн бүр нь унаад байж чаддаггүй. Ядаж л хэдэн сар бэлтгэх хэрэгтэй болдог. Харин үзэсгэлэнт бүсгүй маань нэг дугуйтай унадаг дугуйг сурамгай унадаг аж. Тэр 10 настай байхдаа энэхүү дугуйг бэлгэнд авч байсан ба өөрөө оролдсоор байгаад унаж сурсан байна. Мөн унаж сурах явцдаа хэдэн удаа ойчсоноо ч санаддагүй гэнэ шүү.
8
Энэтхэг тэрбумтан Энил Эмбани (Anil Ambani)
Хүмүүсийн сонирхол гэдэг хоорондоо харилцан адилгүй байх юм. Харин Энэтхэг тэрбумтаны хувьд гүйх дуртай гэнэ. Тэрээр нэг хэсэг жин ихээр нэмж алхахдаа аахилж, хамаг хөлс нь цувдаг болсон байна. Энэ үед түүний аав нь “Хүү минь чи мөнгөөр бүхнийг авч чадна. Гэхдээ эрүүл мэндийг хэзээ ч худалдан авч болдоггүй юм шүү” гэж хэлсэн нь түүнд гүйж эхлэх, эрүүл мэнддээ анхаарах сэдэл болсон аж.
9
Жүжигчин Суйзан Сарандон (Susan Sarandon)
Оскарын шагналт бүсгүй маань найзуудтайгаа ширээний теннис тоглох дуртай гэнэ. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Ширээний теннис тоглоход нас, хүйс, биеийн хэмжээ, хэл, соёл хамаарахгүй чи хэнтэй ч тоглож болно. Тиймээс ч би энэ спортод хайртай байдаг юм” хэмээн хэлж байжээ.
10
“Twitter”-ийг үүсгэн байгуулагч Дик Костоло (Dick Costolo)
2015 онд тэрээр “Bloomberg” сэтгүүлд өгсөн ярилцландаа “Би зав л гарвал зөгий ажиглах дуртай. Зөгийн сүрэг зүгээр байна гэж байдаггүй. Тэд байнга л ажиллаж ямар нэгэн юмыг бүтээн байгуулах гэж зүтгэж буй мэт надад санагддаг. Тиймээс ч би тэднээс эрч хүчийг авдаг юм шүү” хэмээжээ.
11
Жүжигчин Лиам Нийсон (Liam Neeson)
Тэрээр чөлөөт цагаараа загасчлах дуртай юм байна. Лиам нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Америкт загасчлах маш олон заавар зөвлөмж байдаг. Би тэднээс 5-г нь туршиж үзсэн. Би нэг удаа загас барихаар найзтайгаа хамт Шинэ Зеланд руу явж байсан юм. Тэнд бүр загас барих гэж 10 хонож байсан. Бидэнд их хөгжилтэй байсан шүү” хэмээн хэлж байсан байна. Энэ ярилцлаганаас тэр загасчилахад хичнээн дуртай болох нь харагдаж байгаа юм.
12
Жүжигчин Шэйлэн Вүүдлэй (Shailene Woodley)
“Divergent” киноны од, жүжигчин бүсгүй 2013 онд өгсөн нэгэн ярилцлагандаа тэрээр шүдний оо, нүүрний тос, эм болон бяслаг зэргийг өөрөө хийдэг хэмээсэн байна. Мөн Шэйлэн хоол хүнс болоод хүнсний бүтээгдэхүүнүүдээ өөрөө бэлтгэдэг гэнэ. Түүний өвс ургамалын талаарх мэдлэг нь нилээд арвин аж.
13
Телевизийн шоуг үндэслэгч Боб Баркер (Bob Barker)
Өдгөө 90 насыг зооглож яваа тус эр нь 45 наснаасаа эхлэн 70 нас хүртэлээ каратегээр хичээллэсэн байна. Тэрээр жүжигчин Чак Норрис (Chuck Norris)-оор 8 жилийн турш карате заалгасан ба тэд Бобын эдлэн дээр бүр заримдаа машин зогсоол дээр хүртэл бэлтгэлээ хийсээр байсан аж.
14
Жүжигчин Ник Аформэн (Nick Offerman)
Жүжигчин эр өөрийн бүтээж байсан Рон Свансон (Ron Swanson) гэх дүрийн адилаар модоор юм хийх дуртай гэнэ. “Модны үртэс болон зомгол зэргээр ямар нэгэн зүйлс хийх нь надад маш сайхан санагддаг. Би модоор ширээ сандал зэргийг хийхээрээ цаг хэд болж байгааг ч анзаардаггүй” хэмээсэн байна. Мөн тэрээр Лос Анжелес хотноо 10 ажилчинтай өөрийн гэсэн модон эдлэлийн дэлгүүр нээсэн байна. Тус дэлгүүрийн бүх бараануудыг гар аргаар хийсэн байдаг аж.