Загасны шөл “Уха”-г хэрхэн хийх вэ?

2016-03-06, 16:50
57,480

Одоо миний танилцуулах гэж буй шөлийг Загасны маханд дургүй хүмүүс хүртэл хөлсөө гоожуулан, амтархан иддэг юм. Хамгийн гол нь та зааврын дагуу, бүтээлчээр, сэтгэл гаргаж хийх ёстой шүү. За ингээд эхэлцгээе.

Загасны шөл “Уха”-г хэрхэн хийх вэ?

Орц:

Энэ орц нь 4 литрийн саваар дүүрэн хийгдэх хоолний хэмжээнд зориулсан юм шүү. Их хэмжээгээр хийхгүй гэвэл яг талаар нь хийхэд болно.

- 1кг загас
- 800гр төмс
- 150гр лууван
- 150гр сонгино
- чинцай, петрүшка
- бөөрөнхий перец 5-7 ширхэг
- лаврын навч 3-4
- давс перец, чимэглэх ногоо

Хийх дараалал:

  • Загасаа цэвэрлэнэ.
  • Толгой сүүлийг нь тусад нь салгаж авна.
  • Толгой сүүлийг нь усанд хийж, 25-30 мин чанана. Дараа нь шөлөө шүүж аваад үлдсэнийг нь хаяна.
  • Харин толгой сүүлнээс бусад загасны махаа яснаас нь салгаж авна. 3-4 см хэмжээтэй том томоор зүсэж бэлтгэнэ. Ингэснээр идэхэд илүү амар байх болно шүү.
  • Сонгиноо жижигхэн хэрчинэ.
  • Луувангаа цацдаж тавина.
  • Төмсөө жижигхэн хэрчинэ.
  • Шүүсэн шөлөндөө төмсөө хийгээд давс, перецээр амталж өгнө.
  • Лууван сонгиноо хайруулын тавганд жаахан шарна.
  • Шөлөндөө лууван сонгиноо хийгээд 5-7 мин буцалгана.
  • Лаврын навч, петрүшка эсвэл жижиглэж татсан чинцай, бөөрөнхий перецээ хийнэ. Ингээд 20-30 мин зөөлөн гал дээр буцалгана.
  • Ногоо болоод ирэнгүүт бэлтгэсэн Загасны махаа хийж 10 мин буцалгана.
  • Аягалахынхаа өмнө өнгө оруулах ногоогоо хийж болох юм.

Жич: Хэрвээ та шөлөө агшаасан будаатай идмээр байвал, хоолоо хийж байх хооронд будаагаа агшааж бэлдээрэй. Нэг зүйлийг сануулахад шөлөндөө будаагаа холихгүй, тусад нь аягалаж өгнө.

Эцэст нь хэлэхэд: "Загасны махаар хийсэн хоол хамгийн эрүүл" гэдгийг бүү мартаарай. Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()