Дэлхийн хамгийн баян 10 хүн тодорлоо

“Forbes” сэтгүүлээс жил бүр бэлтгэн гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг хүргэхэд бэлэн боллоо. Энэ жилийн жагсаалт нь урьд урьдын жилүүдээ бодвол илүү олонд хүртээмжтэй, сонирхолтой болснийг онцлох нь зүйтэй. Эзлүүлсэн байрын хувьд ихээхэн өөрчлөлтийг авчирсан, онцгой жил байлаа. Ингээд та бүхэндээ манай гарагийн хамгийн баян хүмүүсийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн баян 10 хүн тодорлоо

Хаврын урь орж хүн бүрийн сэтгэл тэнийж буй энэ сайхан өдрүүдэд Америкийн “Forbes” сэтгүүл жил бүр гаргадаг дэлхий дээрхи тэрбумтнуудын жагсаалтаа гарган танилцууллаа. Энэ жилийн жагсаалтанд нийтдээ 1810 хүн багтсан юм. Эдгээр хөрөнгүүдийг нийлүүлж үзвэл өмнөх жилийнхээс 570 тэрбум доллараар бага байна. Ингээд дэлхийн хамгийн баян 10 хүнийг харцгаая.

10 Дэвид Кох (David Kohi)

- Нийт хөрөнгө: 39,6 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 3,3 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Diversified” 
- Нас: 75
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
Дэвид Кох нь өөрийн ах Чарльз Кох-той (9-р байранд байгаа) хамтран “The Diversified” компанийг удирддаг билээ. Тэрээр сурагчдын боловсролд зориулан 900 сая доллар, 2014 оны 9-р сард 65 сая долларыг “New York Metropolitan Museum of Art”-н сэргээн засварлалтанд тус тус хандивласан байна.

Дэвид Кох (David Kohi)

9 Чарльз Кох (Charles Koch)

- Нийт хөрөнгө: 39,6 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 3,3 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Diversified” 
- Нас: 80
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
Чарльз Кох болон Дэвид Кох (David Kohi) нар нь АНУ-ийн хамгийн нөлөө бүхий бизнесмэн, улс төрч ахан дүүс нар юм. Чарльз Кох 115 тэрбум долларын орлоготой гэр бүлийн бизнесээ өвлөн авч одоог хүртэл ажиллуулсаар яваа юм.

“The Diversified” компани нь дамжуулах хоолой, тос цэвэршүүлэгч, барилгын материал, амны цаасан алчуур болоод аяга зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэрээр 1967 онд “Кох” үйлдвэрийн захирлаар томилогдож байжээ. Бүхий л тэрбумтануудын адилаар Кох ч мөн буяны ажлууд хийж байсан юм. Жишээлбэл: Африк- Америк сурагчдыг дэмжих зорилгоор 25 сая доллар тэтгэмж болгон өгч байв.

Чарльз Кох (Charles Koch)

8 Майкл Блумберг (Michael Bloomberg)

- Нийт хөрөнгө: 40 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 4,5 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Bloomberg” 
- Нас: 74
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
2013 оны сүүлчээр Майкл Блумберг Нью-Йорк хотын даргын суудлаас огцорсон юм.  Сүүлийн үед тэрбумтанууд ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөх нь нилээдгүй болж байгаа билээ. Тэрээр “The Financial Times” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Надад энэ 2 нам хоёулаа сэтгэлд нэг л хүрч өгөхгүй байна.

Тэрний оронд буцаад бизнесээ эрхэлсэн нь надад амар байх” хэмээв. Мөн тэрээр өнгөрсөн жилийн тэрбумтануудын жагсаалтанд 14-р байранд байсан бол энэ жил ашиг орлогоо нэмэгдүүлэн 8-р байр луу орж ирсэн байна.

Майкл Блумберг (Michael Bloomberg)

7 Ларри Эллисон (Larry Ellison)

- Нийт хөрөнгө: 43,6 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 10,7 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: ”Oracle” корпараци
- Нас: 71
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
Ларри Эллисон 2014 онд ”Oracle” корпарацийн захирлын суудлаас огцорсон хэдий ч технологи хөгжлийн албаны даргаар үлдсэн байна. Тэрээр Чикаго хотноо авга эгч дээрээ өсч торнисон бөгөөд аавтайгаа хэзээ ч уулзаж байгаагүй гэнэ.  

Эллисон карьерийнхаа эхэнд тагнуулын төв газар ажиллаж байгаад сүүлд 1977 онд ”Oracle” корпарацийг үүсгэн байгуулсан байна. Тэрээр АНУ дахь томоохон үйл ажиллагаануудыг спонсорлодог ба сүүлийн жилүүдэд ашиг орлогыг ихээр олох болжээ. Түүний охин Меган Элисон (Megan Ellison) нь чадварлаг  продюсер юм

Ларри Эллисон (Larry Ellison)

6 Марк Цукерберг (Mark Zuckerberg)

- Нийт хөрөнгө: 44,6 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт:11,2 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Facebook”
- Нас: 31
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
2015 он Цукербергийн хувьд гайхалтай жил байлаа. Түүний нээсэн “Facebook”-ийн ашиг ихэсч энэ жил түүнд 11,2 тэрбум долларыг бэлэглэлээ. Мөн тэрээр энэ жил аав болсон нь юутай ч харьцуулашгүй гайхалтай үйл явдал байсан юм.

Цукерберг болон түүний эхнэр Присцилла Чан (Priscilla Chan) нар өөрсдийн охин Макс (Max)-даа зориулан “Facebook” хуудаснаа захидал бичин мөн охиныхоо анхны вакцинжуулалт болоод анхны шинэ жилийн баярын зурагнууд зэргийг нь тавин олонд дэлгэсэн билээ. Тэрээр өнгөрсөн жилийн жагсаалтанд 16-р байранд орж байсан бол энэ жил 10 байр ахин дэлхийн тэрбумтануудын жагсаалтын 6-р байранд орж ирлээ.

Марк Цукерберг (Mark Zuckerberg)

5 Жефф Безос (Jeff Bezos)

- Нийт хөрөнгө: 45,2 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 10,4 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Amazon.com”
- Нас: 52
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
Жефф Безос нь нэгэн зэрэг 3 компанийг удирддаг хүн юм. 2015 оны 11-р сард “Blue Origin” сансрын хөлгийн үйлдвэр компанийг амжилттай удирдаж “BE-3” гэх пуужинг хөөргөсөн юм. “Amazon” сайт нь 2015 онд 107 тэрбум долларын ашиг олсон байна. Хэдийгээр 2016 оны эхээр тус компани зах зээл дэхь үнэ цэнээ алдсан ч цаашдын амжилтанд хүчтэй нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Жефф Безос (Jeff Bezos)

4 Карлос Слим (Carlos Slim)

- Нийт хөрөнгө: 50 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 27,1 тэрбум доллар
- Хөрөнгийн эх үүсвэр: Харилцаа холбоо (Telecommunications)
- Нас:76
- Иргэншил: Мексик
Карлос Слим нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Мексикийн зохион бүтээгчид харилцаа холбооны үйлдвэрлэлд монополын эсрэг байр суурийг баримталдаг. Мөн Мексик долларын уналт болон Бразилийн эдийн засгийн хямралаас болж бизнесмэн маань 27,1 тэрбум долларын алдагдалд оржээ.

Энэ нь энэ жилийн хамгийн огцом уналт байсан хэдий ч тэрээр Мексикийн хамгийн баян эрхэм хэвээр байгаагаас гадна “The New York Times” хэвлэх үйлдвэрийн хамгийн их хувьцааг эзэмшдэг гэнэ. 2015 оны 1-р сард Карлос нөлөө бүхий гадаадын нэгэн компанийн 17%-ийн хувьцааг худалдан авч нутагтаа ирэн, жижиглэнгээр зарж борлуулжээ.

Карлос Слим (Carlos Slim)

3 Уоррен Баффетт (Warren Buffett)

- Нийт хөрөнгө: 60,8 тэрбум доллар
- Жил бүрийн хөрөнгөний өсөлт: 11,9 тэрбум доллар
- Хөрөнгөний эх сурвалж: “Berkshire Hathaway” компани
- Нас: 85
- Иргэншил: Америкийн Нэгдсэн улс
Уоррен Баффетт нь дэлхийн хамгийн амжилттай яваа зохион бүтээгч юм. Тэрээр орлогоороо дэлхийд 5-рт ордог “Berkshire Hathaway” компанийн ерөнхий захирал бөгөөд хамгийн их хувьцааг нь эзэмшдэг байна. 1962 онд Баффетт Нэбраск муж руу нүүн өөрийг нь энэ өндөрлөгт гаргаж өгсөн “Berkshire Hathaway” компаниа дахин шинэчилж байжээ. Мөн тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Билл Клинтонг (Bill Clinton) үргэлж дэмжиж тусалдаг байсан төдийгүй сонгуулийн кампаний хөрөнгө оруулагч байсан гэнэ.

Уоррен Баффетт (Warren Buffett)

2 Амансио Ортега (Amancio Ortega)

- Нийт хөрөнгө: 67 тэрбум доллар
- Жилийн хөрөнгийн өсөлт: 2,5 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Zara” брэнд
- Нас: 79
- Иргэншил: Испани
Амансио Ортега нь Европын төдийгүй дэлхийн хамгийн баян жижиглэнгийн худалдаачин юм. Тэрээр эгэл жирийн төмөр замын ажилчдын гэр бүлд өсөж торнисон ба 1975 онд “Zara” брэндийг үүсгэн бий болгожээ.  Алдартай брэндийн үүсгэн байгуулагч нь өөрийн эхнэр болох Розалией Мерой (Rosalia The Measure)-тай дотуур өмд, усны алчуур зэргийг оёж борлуулдаг байхдаа сүй тавьж байсан ба тэрээр бүтээгдэхүүнүүдээ өөрийн унтлагын өрөөндөө оёдог байсан аж.

1980-аад оны дунд үе гэхэд түүний бүтээгдэхүүнүүд Испани улсад алдарт гарч байсан ба цаашлаад гадаад руу худалдаа наймаа хийн тэлж байв. 1989 онд Ортега АНУ-д өөрийн анхны дэлгүүрээ нээж байжээ. 2009-2015 оны хооронд Амансио Ортегагийн хөрөнгө 45 тэрбум доллароор огцом өссөн ба энэ нь Испаний эдийн засагт томоохон өсөлт болсон юм. “Zara” брэндийг үүсгэн байгуулагч нь жил ирэх тусам сая сая долларын хөрөнгө оруулалтыг компанидаа авч улам л хөрөнгөжсөөр байна. Бизнесмэн эр маань 8 тэрбум доллароор Мадрид, Барселона, Лондон, Чикаго, Миами болон Нью Йорк зэрэг хотуудын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Амансио Ортега (Amancio Ortega)

1 Билл Гэйтс (Bill Gates)

- Нийт хөрөнгө:  75 тэрбум доллар. 
- Жилийн хөрөнгийн өсөлт: 4,2 тэрбум доллар
- Хөрөнгийн эх сурвалж: “Microsoft” компани
- Нас: 60
- Иргэншил: Америкийн Нэгдсэн Улс
Билл Гэйтс сүүлийн 22 жилд 17 удаа тус жагсаалтыг тэргүүлж байсан юм. Сүүлийн жилүүдэд тэрээр “Microsoft” компанийг үндэслэгч гэхээсээ илүүтэйгээр "Bill & Melinda Gates Foundation" нарын сан нэртэйгээр эрүүл мэндэд чиглэсэн, хөгжингүй орнуудын иргэдийг вакцинжуулах гэх мэтээр буяны ажлууд ихийг хийн дэлхийн хамгийн өглөгч, тусч хүмүүсийн нэгээр тодорсон байна.

Тэд одоогийн байдлаар энэ буяны ажилдаа нийт 31,5 тэрбум доллар зарцуулаад байгаа аж. 2015 оны 12-дугаар сард Билл 20 гаруй тэрбумтны хамтаар Парис хотноо болсон цаг уурын өөрчлөлтийн талаарх дээд хэмжээний уулзалтанд оролцсон байна. Бизнесмэнүүд сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулах талаар авч хэлэлцжээ. Билл Гэйтс: “Бидний гол зорилго бол бид хамтдаа сэргээгдэх эрчим хүчний хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан үр дүнг бий болгох шүү дээ” хэмээн тус хурлын үеэр хэлсэн байна.

Билл Гэйтс (Bill Gates)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()