Улс орнуудын хачирхалтай секс хуулиуд

Улс орон бүрт л өөрсдийн гэсэн хачирхалтай секс уламжлалууд байдаг. Олон нөхрийн хууль, араар тавихыг дэмжсэн хууль гэх мэт хүний санаанд оромгүй хачирхалтай хуулийг дэмжих жишээтэй. Ингээд та бүхэндээ улс орон бүрт хүлээн зөвшөөрөгдсөн, басхүү олны шүүмжлэлийг дагуулсан хачирхалтай секс хуулиудыг танилцуулъя.

Улс орнуудын хачирхалтай секс хуулиуд

1 Эсрэг хүйснийхээ нууц эрхтнийг харахыг хориглосон - Бахрейн

Бахрейн нь Персийн буланд орших Ойрхи Дорнодын арлын жижиг улс юм. Тус улсад эрэгтэй эмч нар, эмэгтэй өвчтөний эмзэг нууц эрхтэнд хүрэх тэрчлэн харах ч эрхгүй ажээ. Шаардлагатай тохиолдолд тэд өөрсдийн нүдээр харах бус, сувилагчийн тусламжтай өвчтөнтэй харилцдаг байна. Түүнчлэн нарийн эмчилгээний үеэр тэд зөвхөн толины тусгалын тусламжтай ажлаа гүйцэтгэх боломжтой гэнэ.

Эсрэг хүйснийхээ нууц эрхтнийг харахыг хориглосон - Бахрейн

2 Амьтадтай хурьцал үйлдэхийг зөвшөөрөх - Ливан

Ливан улсад нэгэн хачирхалтай хууль байдгийн нэг нь амьтадтай хурьцал үйлдэхийг зөвшөөрдөг аж. Тавигдах гол шаардлага нь хурьцал үйлдэх амьтан нь заавалчгүй эм хүйстэй байх ёстой гэнэ. Хэрвээ ямар нэгэн байдлаар эр хүйсний амьтантай хурьцал үйлдэн ,тэр нь илэрсэн тохиолдолд цаазаар авах хүртэл арга хэмжээг авдаг ажээ.

Амьтадтай хурьцал үйлдэхийг зөвшөөрөх - Ливан

3 Худалдагч нар цээж нүцгэн ажиллах - Ливэрпүүл, Англи

Английн загасны худалдагчид үйлчлүүлэгчээ татаж, наймаагаа өсгөхийн тулд цээж нүцгэн ажиллахыг нь хүлээн зөвшөөрдөг байна. Гэхдээ энэ хууль нь зөвхөн Английн Ливэрпүүл хотод л хүчинтэй гэнэ шүү. Зөвхөн худалдан авагчид гэлтгүй, жуулчид хүртэл тус газрыг ихээр зорин очдог байна.

Худалдагч нар цээж нүцгэн ажиллах - Ливэрпүүл, Англи

4 Олон нийтийн газар эхнэрийгээ үнсвэл шийтгэлтэй - Дубай

Дэлхийн улс орон бүрт хосууд олон нийтийн газраар эрх чөлөөтэйгээр хөтлөлцөн, үнсэлцэн, тэврэлдэж байдаг. Тэгвэл АНЭУ-ын Дубай хотод ингэх нь хориотой гэнэ. Тэр бүү хэл нөхөр нь олон нийтийн газар эхнэрийнхээ хацар дээр үнссэн бол 10 хоног хоригдох ялтай гэнэ.

Олон нийтийн газар эхнэрийгээ үнсвэл шийтгэлтэй - Дубай

5 Эхнэр нь нөхрөө араар тавьбал түүнийг хөнөөх эрхтэй - Уругвай

Эхнэр нөхрүүдийн хувьд тэдний хайр сэтгэл итгэл дээр оршдог. Итгэл гэдэг нэгэнт алдарсан бол эргээд хэвэндээ ороход үнэхээр хэцүү. Тэр ч утгаараа зарим газарт эхнэр нөхрийгөө араар тавихад маш хүнд шийтгэдэг. Харин Уругвайд эхнэр нь нөхрөө хуурсан бол тэрээр эхнэрийнхээ нууц амрагийг  хороохыг нь  зөвшөөрдөг байна. Учир нь нөхрөө хуурсан эмэгтэй нийгэмд ад үзэгдэж, бузар булай явдалтайгаараа дуудуулдаг. Үүнээс л харахад эмэгтэйчүүдийн эрх дээд зэргээр зөрчигдөж байгаа биз.

Эхнэр нь нөхрөө араар тавьбал түүнийг хөнөөх эрхтэй - Уругвай

6 Далайн эрэг дээр дотно харьцаанд орохыг хориглоно - Испани

Испани улс нь тайван амгалан, үзэсгэлэнтэй хотууд, наран шарлагын газар зэрэг хүмүүсийн амьдрах орчин цөм бүрдсэн сайхан газар гэнэ. Тус улсын иргэд наран шарлагын газарт хурьцал үйлдэх тохиолдлууд түгээмэл байснаас ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулжээ. Хэрвээ тус хуулийг зөрчвөл торгуулийн арга хэмжээ оногдуулах бөгөөд давтан үйлдвэл хорих арга хэмжээг авдаг байна.

Далайн эрэг дээр дотно харьцаанд орохыг хориглоно - Испани

7 Мотоцикл дээр хурьцал үйлдэж болохгүй - Англи

Англид нэгэн хачирхалтай секс хууль байдгийн нэг нь мотоциклийн ард хурьцал үйлдэхийг хориглодог байна. Учир нь мотоциклоо явах нь хосуудын адреналинийг нэмэгдүүлж, нэгнээ хүсэх сэрлийг хүчтэй төрүүлдэг гэнэ. Тиймээс ч Английн засгийн газраас энэхүү хачирхалтай хуулийг гаргасан аж. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ?

Мотоцикл дээр хурьцал үйлдэж болохгүй - Англи

8 Онгон бүсгүй гэрлэх эрхгүй - Гуам

Гуам улс нь Номхон далайн арлын улс юм. Тус улсад сүйт бүсгүй онгон байхыг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Тиймээс хуримаа хийхээр зэхсэн хосууд урьдаас ариун үйлийг үйлдэх, эс бөгөөс бүсгүй өнгөрсөн амьдралдаа охин насаа үдсэн байх шаардлагатай гэнэ.

Онгон бүсгүй гэрлэх эрхгүй - Гуам

9 Гэрэлтэйд дотно харьцаанд орох боломжгүй - Унгар

Унгар улсын Будапешт хотноо нэгэн хачирхалтай хууль байдаг нь эхнэр нөхрүүд гэрэлтэй орчинд хурьцал үйлдэхийг нь хориглодог байна. Хэрвээ тэд ямар нэгэн байдлаар гэгээн цагаан өдрөөр нэгнийгээ өдөх, сээтэгнэх, нэгнээ урин дуудсан үйлдлийг гаргавал эргэн тойрны нүд чихүүд тэднийг гэрчилдэг байна. Хана хүртэл чихтэй гэж энэ дээ.

Гэрэлтэйд дотно харьцаанд орох боломжгүй - Унгар

10 Гар хангалга хориотой - Индонез

Магадгүй эрчүүдийн хувьд гар хангалга хэмээгч нь амьдралынх нь тодорхой нэг хэсгийг эзэлдэг байна. Хэрвээ Индонез улсад гар хангалга хийж байгаад баригдах юм бол хорих цаашлаад цаазаар авах хүртэл харгис арга хэмжээг авдаг байна. Тэд үүнийг бурхантай тэрсэлсэн, бузар үйл хийсэн хэмээн машид цээрлэдэг ажээ.

Гар хангалга хориотой - Индонез

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()