1
Роберт Таппан Моррис (Robert Tappan Morris)
Америкийн компьютерийн мэргэжилтэн, зартай хакерч Роберт Таппан Моррис АНУ-ын Корнельский технологийн их сургуулийг төгссөн юм. Түүнийг 1988 оны үед компьютерийн өт Моррис хэмээн хочилдог байжээ. Учир нь тэрээр тухайн үед 6000 гаруй компьютерийг гацааж, вирустуулж, ажиллагаагүй болгосон гэдэг. Тэрээр энэ үйлдлээ тайлбарлахдаа, өөр ямар нэгэн муу санаа агуулаагүй, зөвхөн хэр олон хүн интернэт ашигладаг болохыг мэдэхийг хүссэн ч, өөрийнх нь болчимгүй үйлдэл хяналтаас гарсан хэмээжээ. Үүнийх нь төлөө түүнд 3 жилийн ял, 10 мянган долларын торгуулийг оноосон гэдэг. Тэрээр өдгөө 50 настай, өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байгаа юм.
2
Майкл Кalce (Michael Calce)
15-хан настай бяцхан жаал бүхий л Америкийг сандаргана гэж хэн төсөөлөх билээ. Майкл Калсе бага сургуульд байхдаа л компьютерийг бүрэн ашиглаж чаддаг болжээ. Тэрээр AOL системийг хакердаж, улмаар өөрийн цахим хакерийн бүлгэмийг байгуулжээ. 2000 оны эхээр тэрээр өөртаа Mafiaboy буюу Мафийн хүү хэмээх нэрийг өгч цахим сайтуудыг хакердаж эхэлжээ. Тэрээр Amazon, CN, Dell, E * Trade, eBay, Yahoo! зэрэг 6 сайтыг хакердаж, улмаар Холбооны Мөрдөх Товчоог хүртэл сандаргасан гэдэг. Улмаар түүнийг 50 орчим цахим гэмт хэрэгт буруутган, 8 сарын гэрийн хорионд байлгаж, цахим хэрэглээг хязгаарлах хүртэл арга хэмжээг авсан байна.
3
Жонатан Жеймс (Jonathan James)
Мөн л 15 настай өсвөр насны жаал НАСА буюу Үндэсний агаар сансрын захиргаа (National Aeronautics and Space Administration)-ны сервер рүү халдан, үнэ бүхий баримтуудыг хулгайлан, тус байгууллагыг 41 мянган долларын хохиролд унагасан гэдэг. Тэрээр өөрийн хийсэн үйлдлийг тийм их хэмжээний хохиролд унагах зүйл биш хэмээн тэмцэлдсээр байсан юм. Жаалхүүд шүүх газраас 6 сарын хорих ялыг хүлээлгэсэн байна.
4
Альберт Гонсалес (Albert Gonzalez)
2000-аад оны эхээр кибер халдлагын бүлэглэлүүд ид хүчээ авч байсан гэхэд болно. Тухайн үед Альберт Гонсалес хэмээх хакер залуу Нью Жерси мужын банкинд хуурамч данс нээн, сая долларыг хулгайлсан байна. Үүнээс гадна тэрээр хэд хэдэн томоохон худалдааны төвүүд болох "OfficeMax", "BJ’s Wholesale Club", "Dave & Buster’s", "T.J.", "Maxx and Marshalls", "Sports Authority", "Barnes & Noble", "JCPenney", "Target", "Boston Market", "7-Eleven" газруудын системд нэвтрэн маш их мөнгийг хулгайлж, улмаар Америкийн засгийн газраас түүнд 20 жилийн хорих ялыг оноосон байна.
5
Эпсилон (Epsilon)-ий хакер
Эпсилон нь 2011 онд дэлхийн олон улсын хамгийн том и-мэйл маркетингийн компани байсан юм. Тус компани дэлхий даяар 40 тэрбум гаруй и-мэйл болон 2000 гаруй салбартай байсан. Харин нэг л өдөр тэрхүү компани хакердуулж, хэрэглэгчдийнхээ нууц үг, хувийн мэдээлэл зэргүүдийг алдсан юм. Улмаар түүнээс үүдэн хэд хэдэн компаниуд халдлагад өртжээ.
6
“The Heartland Payment Systems Hack”
Альберт Гонсалес (Albert Gonzalez)-ийн үйлдсэн цахим хэргүүдийн нэг нь “Heartland”-ийн төлбөрийн системийг хакердсан явдал байлаа. Тус байгууллага нь дэлхийн хамгийн том кредит, дебит картын төлбөр боловсруулах компаниудын нэг юм. Тэрээр тус хэргээр баривчлагдсаны дараа буюу 2008 оны 5-р сард түүнийг энэхүү хэргийг ганцаараа бус Оросын хоёр хакерын тусламжтай үйлдсэн болох нь илчлэгджээ. Тэд 130 сая кредит картыг хүчингүй болгож, компанийн дотоод системийг айхтар эвдсэн юм.
7
“Sony”-гийн дайралт - 2011 он
“Sony Playstation Network”-д онлайн болон бүртгэлтэй хэдэн зуун сая тоглоомчин гишүүдийн талаар мэдээлэл байдаг. Тэр ч утгаараа 2011 оны 4-р сард тус сервер рүү хакерууд нэвтэрч 77 сая хүний хувийн бүртгэл, нэхэмжлэл болон кредит картны мэдээллүүдийг хулгайлсан байна. Үүнээс хэдхэн хоногийн дараа ахин 24.6 сая гишүүнийг мэдээллийг хулгайлж 2 дахь удаагаа халджээ. Үүний дараа Сони корпораци өөрсдийн цахим серверийг хаасан бөгөөд харилцагчдийнхаа итгэлийг буцаан олж авахын тулд шаргуу зүтгэсэн байна.
8
“Target” -ийн дайралт
2014 он бол бүхэлдээ кибер гэмт хэргийн халдлагын жил байлаа. Учир нь хакерууд хүмүүсийн хамгийн ихээр итгэл хүлээлгэн үйлчлүүлдэг “Target” сүлжээ дэлгүүрийг хакердаж, ойролцоогоор 110 сая үйлчлүүлэгчийн данс, хувийн мэдээлэл, зээлийн картын мэдээллийг хулгайлсан гэдэг. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь хэн нэгэн өшөөт хүний төлөвлөгөөт үйлдэл хэмээн үзсэн бөгөөд дахин ийм дайралт гарахаас эмээж байна хэмээн хэлжээ. Тус компани нийт 147 сая долларын хохирлыг амссан байна.
9
“Sony Pictures”-ийн дайралт - 2014 он
Хакерчид “Sony Pictures”-ийн ажилчдийн мэдээлэл, цалингийн талаар болон тус байгууллагын бүтээлийг хулгайлан маш ноцтой дайралтыг хийсэн байдаг. АНУ-ын тагнуулын албаныхан энэ талаар тус систем рүү Хойд Солонгосын хакерууд нэвтэрсэн байх хэмээн үзжээ.
10
Хонгконгийн дайралт
“Occupy Central” хэмээх байгууллагын серверийг хакеруудаас хамгаалан ажилладаг байгууллага нь Хонгконгд 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус байгууллагыг “Apple Daily”, “PopVote” хэмээх 2 сайт нь дэмжиж ажилладаг байна. Учир нь маш олон байгууллагын дотоод систем рүү хакерууд удаа дараа нэвтэрч, маш их хохирлыг амсуулсантай холбоотой. Гэвч дээрх 2 сайт руу маш олон кибер халдлагууд ирж, улам эрчимжсээр байгаа гэнэ.