Кайли Женнертэй нэр холбогдож байсан залуучууд

Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн, өдгөө 18 настай үзэсгэлэнтэй хөдөлмөрч бүсгүй Кайли Женнерийн талаар мэдээллийг уншигчийнхаа хүсэлтээр бэлтгэн оруулж буйг хүлээн авна уу. Эгч нараасаа дутахгүй алдартай, хөдөлмөрч бүсгүй маань өөрийн шинэ брендийг гаргахаар ханцуй шамлан ажиллаж байгаа юм. Түүний талаар олон цуурхал, хэл ам тойрсоор байдгийн нэгээхэн хэсэг болох залуусын талаар мэдээллийг хүргэж байна.

Кайли Женнертэй нэр холбогдож байсан залуучууд

1 Френч Монтана (French Montana)

Реппер Френч Монтана, 2014 онд Хлое Кардашьяантай болзож байх үедээ, олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж байсан. Тэд 2015 онд хоёр тийш болсон бөгөөд Монтана ганц бие залуугийн дүрээр жүжигчин Сана Латан (Sanaa Lathan), реппер Трина нартай мөн л хайрын романсийг үүсгээд амжсан билээ. Түүнийг Кардашьяаны гэр бүлийн  отгон гишүүн Кайли Женнертэй болздог байсан гэх цуурхал байдаг ч, тэдний талаар мэдээллүүд харьцангуй нууцлаг, нам нүм байсан юм. Реппер залуугийн хувьд түүний зугаацдаг байсан охид хэдийн тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй.

Френч Монтана (French Montana)

2 Крис Браун (Chris Brown)

Өнгөрсөн жилийн АНУ-ын Калифорни мужын Анахейм хотод болсон RnB дуучин Крис Брауны тоглолтыг Кайли Женнер үзсэн байдаг. Тэрхүү тоглолтын үеэр тэд бие биедээ татагдсан хэмээн цуурхал тархжээ. Хэдийгээр түүний найз залуу реппер Тайга (Tyga), Крис Брауны хамтаар тайзан дээр байсан ч, Кайлигийн харц Крисээс салж чадахгүй байсныг эх сурвалжид онцолсон байна. Крис Брауны хувьд тэрээр 2008 онд алдарт RnB дуучин Рианна (Rihanna)-тай үерхэж байсан ч тэдний харилцаа 2009 онд зодоон нүдээн, шүүх цагдаагаар дуусгавар болсон. Түүнээс хойш тэрээр модель Карруече Тран (Karrueche Tran)-тай болзож байсан юм.

Крис Браун (Chris Brown)

3 Дрейк (Drake)

Тэрээр Тайга, Кайли хоёрыг үерхэж эхлэлэд ихээхэн дургүй байсан. Үүнийгээ ч тэдэнд илэрхийлсэн байдаг. Чухам яагаад тэрээр ийнхүү бухимдах болов? Энэ бас л эргэлзээтэй юм. Реппер Тайга өмнө нь Ники Минаж (Nicki Minaj), Рианна (Rihanna), газрын теннисын шилдэг тамирчин Серена Виллиамс (Serena Williams) нартай болзож байсан. Магадгүй реппер залуу, бяцхан Кайлид татагддаг байж болох юм.

Дрейк (Drake)

4 Майлес Ричи (Miles Richie)

Магадгүй та бүхэн Майлес Ричигийн талаар дуулаагүй байж болох юм. Тэрээр өдгөө 22 настай бөгөөд дуучин Леонел Ричи (Leonel Richie)-гийн хүү нь юм. Тэдний талаар үл ойлгогдох маш олон шуум байдаг. Тэд өөрсдийгөө найзууд гэх боловч, папарациудын дуранд хэд хэдэн маш дотно зургуудаа үлдээсэн байдаг билээ. Түүнчлэн Майлес Кайлигийн нэрийн эхний үсэг бүхий шивээсийг биедээ шивүүлсэн байдаг.

Майлес Ричи (Miles Richie)

5 Жастин Бибер (Justin Bieber)

Дуучин Жастин Биберийн үерхэж, болзож байгаагүй олны танил бүсгүйчүүд үнэхээр ховор юм. Түүнтэй холбогдож байсан бүсгүйчүүд дунд мөн л Кайли орох аж. Тэд хэдий найзууд хэмээн ярьдаг ч, магадгүй дуучин залууг Селена Гомез (Selena Гомез)-оос салгах шалтгааны нэг нь Кайли байж болохыг хүмүүс жиг жуг ярилцдаг.

Жастин Бибер (Justin Bieber)

6 Лил Твист (Lil Twist)

Дуучин Жастин Биберийн сайн найз хэмээгддэг реппер Лил Твист, Кайли Женнер нар хэсэг хугацааг хамтдаа элээжээ. Гэвч хурд хэтрүүлснээс үүдэлтэй хэд хэдэн удаагийн ноцтой гэмтлээс болж шоронд хоригдож байгаа юм.

Лил Твист (Lil Twist)

7 Коди Симпсон (Cody Simpson)

Австралийн дуучин Коди Симпсон, Кайли нар 2011 онд болзож байсан. Тэд хэзээ ч өөрсдийн харилцааг албан ёсоор зарлаж байгаагүй бөгөөд тухайн үед ч Кайли өнөөгийнх шигээ олны танил байгаагүй билээ. Түүнээс хойш тэд үе үе хамт явж байгаа нь үзэгдэж байсан ч, тэрээр удалгүй Жижи Хадид (Gigi Hadid)-тай үерхсэн байдаг. Тэд хэд хэдэн удаа салж нийлсээр эцэст нь Коди Австралийн модель Сахара Рэй (Sahara Ray)-тэй үерхсэн юм.

Коди Симпсон (Cody Simpson)

8 Жейден Смит (Jaden Smith)

Кайли Женнер, Жаден Смит нар 2013 онд жилийн турш болзож байсан. Тэд эгч Ким Кардашьяаны хуриманд ч мөн цугтаа харагдсан. Кайли түүний талаар хэлэхдээ “Би түүнтэй яг яаж танилцсанаа одоо ч санадаггүй юм. Би түүнд маш их талархаж явдаг” хэмээжээ. Жейден Смитийн хувьд тэрээр дуучин, жүжигчин Ванесса Хадженс (Vanesse Hudgens)-тай болзож байсан бөгөөд өөрийн “Starry Room” дуугаа түүнд зориулсан юм.

Жейден Смит (Jaden Smith)

9 Шамари Морис (Shamari Maurice)

Кайли, залуу жүжигчин Шамари Морис нар үнэхээр ярвигтай харилцаатай. Тэднийг хүмүүс найзууд хэмээн боддог ч, үнэндээ тэдний харилцаа найзаас ч илүү болох нь анзаарагдсан юм. Учир нь тэд цахим сайтаар хоорондоо учир битүүлэг өнгө аястай зурвасуудыг илгээж, илт сээтэгнэдэг байжээ.

Шамари Морис (Shamari Maurice)

10 Тайга (Tyga)

Кайли өөрөөсөө 9 насаар ах реппер Тайга (Tyga)-тай үерхээд багагүй хугацааг ардаа үлджээ. Тэднийг анх үерхэж эхлэхэд, хүмүүс хэсэгтээ л шуугиж, олны амны бай болсон гэхэд болно. Реппер залуу ч найз бүсгүйнхээ нэрийг гаран дээрээ шивүүлж түүнд хэр үнэнч болохоо батлан харуулсан. Түүнчлэн түүний 18 насны төрсөн өдрөөр 320 мянган долларын үнэтэй "Феррари" машиныг бэлэглэж, гэнэтийн бэлэг барьсан байдаг. Тэдний харилцаа таны бодож байгаагаас ч илүү гүнзгий гэдэг нь мэдрэгдэж байгаа биз?

Тайга (Tyga)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()