Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Арьсан бүрээстэй матрасс болон буйдангаа өнгө оруулж, ариутгая гэвэл ус цацдаг саванд архи хийж шүршээд арчаарай.
Богино долгионы зуухныхаа дотор талыг гялалзтал өнгө оруулъя гэвэл том шилэн, шаазан саваар дүүрэн усанд бүтэн лимон хийгээд буцалтал нь халаана. Ингээд гаргасныхаа дараа цэвэр алчуураар арчаарай.
Угаасан даавуун гутлаа хурдан хатаахын тулд дотор нь сонин чихээд, хатаагаарай.
Хэрвээ та тэжээмэл амьтантай бол буйдан, хивс, хивсэнцэр дээрх дүүрэн үсээ түүх гэж хэцүү байдаг биз? Тийм бол резинэн бээлий өмсөөд бага зэрэг норгоод үсийг нь түүх гээд үзээрэй. Түүнчлэн нэг удаагийн сахлын татуурга хэрэглэж болно.
Блэндерээ хэрэглэх дуртай ч цэвэрлэхээс ч ядаргаатай санагддаг бол дүүрэн ус хийгээд хэдэн дусал аяга угаагч шингэн нэмээд асаах товчин дээр дараарай. Дараа нь 2-3 удаа цэвэр усаар зайлахад хангалттай.
Паарны урд талын хамгаалалт цэвэрлэхэд төвөгтэй байгаа бол хоолны хутга ашиглаарай.
Урин цаг ч дөхөж байна. Гриллээ цэвэрлэж амжаагүй бол, эсвэл хэрхэн хялбар аргаар цэвэрлэх учраа олоогүй бол сонгиныг таллаж зүсээд сэрээнд хатган цэвэрлээрэй. Үнс шороог нь сайн хамж авахаас гадна мах шарахад илүү амт нэмнэ.
Хувцсан дээрээ уруулын будагны толбо болгосон бол үсний лак цацаад 10 минут байлгаад угаагаарай.
Хоолны сав өнгөө алдаж, түлэгдэж харласан бол усаар дүүргээд нэг аяга уксус, 2 халбага хүнсний сода хийж байлгаарай. Усаа асгасныхаа дараахан аяга угаагчаар зүлгэнэ.
Ус алдалтыг зогсоох арга
Өнгөө алдаж, дагтаршсан шилэн аяганыг уксусаар өнгөлөхөд гялалздаг.
Модон тюлийг цэвэрлэхийн тулд өмсөхөө больсон хуучин оймс гартаа углаад арчиж болно.
Мебелин тавилга дээр аяганы оромтой уух зүйлийн толбо гарсан байдаг шүү дээ. Үүнийг арилгахын тулд савантай устай алчуураар арчаад, үсний сэнсээр хэсэг үлээлгэхэд арилдаг.