Тендерийн урилга

2016-02-29, 10:24
2,563

Тендер шалгаруулалтын нэр: Нислэгийн төлөвлөлтийн программ хангамжийг шинээр нийлүүлэх, суурилуулах.

Тендерийн урилга

Огноо : 2016 оны 02 сарын 29

Тендер шалгаруулалтын дугаар: ИНЕГ/УТ/ТББ/Б-11/16

Иргэний нисэхийн ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос ”Нислэгийн төлөвлөлтийн программ хангамжийг шинээр нийлүүлэх, суурилуулах  тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50 000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  

2 500 000 000 төгрөгөөс багагүй байх шаардлагатай.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

Сүүлийн 3 жил.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

2 000 000 000 төгрөгөөс багагүй байх шаардлагатай.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.

Тендерийн хамт 40 000 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 10:30 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 11:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хороо, Буянт-Ухаа, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв байр, 108 тоот өрөө, Хөрөнгө оруулалтын тасаг.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.