Европийн хамгийн сайхан 10 хот

Амьд ахуй хугацаандаа олон сайхан газраар аялж, юм үзэж нүд тайлна гэдэг нь хэн хүнд олдоод байдаггүй аз завшаан гэлтэй. Гэсэн ч цахим ертөнцийн тусламжтайгаар бид тэдгээр газруудад очсон мэт мэдээ мэдээллийг авах боломжтой нь сайшаалтай юм. Ингээд та бүхэндээ Европын хамгийн сайхан гэгдэх шилдэг 10 хотыг санал болгож байна.

Европийн хамгийн сайхан 10 хот

1 Венец – Итали

Венец нь Италийн хойд хэсэгт байрлах, Венето мужийн төв хот юм. Тус хотыг "Адриатын тэнгисийн хатан хаан", "Усны хот", "Гүүрнүүдийн хот", "Гэрлийн хот" хэмээн дууддаг. Венец нь дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Түүнчлэн хотын гудамж нь эртний дизайн бүхий сонгодог барилгуудаар дүүрэн юм. Байршлын хувьд зүүн хойд Итали дахь Адриатын тэнгисийн Венецийн лагуны 118 жижиг арлаас тогтдог. Дундад зууны үе болон Сэргэн мандалтын үед Венецийн Бүгд Найрамдах Улс нь томоохон усны хүчин байсан бөгөөд Загалмайтны аян дайн, Лепантогийн тулааны бэлтгэлийг хийж байсан газар байв. 13-р зуунаас 17-р зууны эцэс хүртэл худалдаа арилжаа, урлагийн томоохон төв байжээ.

Венец – Итали

2 Австри – Салзбург

Австри улс нь төв Европт орших далайд гарцгүй улс юм. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, өмнөд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцари, Лихтенштейн улсуудтай тус тус хиллэдэг. Австри улсын Сальцбург хот бол суут хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг билээ. Түүнчлэн манайхны хөдөө нутгийн санагдуулам буйдхан газар ажээ. Түүнчлэн хотын газар сайгүй алдарт зохиолчийн хөрөг зургууд, хөшөө дурсгалууд байдаг байна.

Австри – Салзбург

3 Англи – Лондон

Лондон нь Английн нийслэл, дэлхийн зүг зүгийн жуулчдыг татдаг алдартай, түүхт хот. Тус хот нь хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. 7 сая хүн амтай. Английн хүн амын 12 хувь нь оршин суудаг хэдий ч хүн амын өсөлтийн 70 хувийг Лондон хангаж байдаг онцлогтой. Учир нь Лондон тус улсын дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуу хот ажээ. Мөн тус хот нь дэлхийн нийгэм улс төр, шоу цэнгээн, мэдээлэл, хэв загвар, соёл урлагт өөрийн хувь нэмрээрээ нөлөөлж байдаг.

Англи – Лондон

4 Белги – Брюгге

Белгийн Брюгге хот хамгийн эртний гэмээр тохижилттой, хуучны алдартай хотуудын нэг.  Дундад зууны хэв шинжийг агуулсан тус хотод зорин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байдаг. Түүнчлэн худалдааны өлгий хотуудын нэг билээ.

Белги – Брюгге

5 Чех – Прага

Маш нууцлаг, өвөрмөц содон зүйлсээр дүүрэн хот гэвэл зохино. Чухамдаа адал явдал эрэлхийлдэг, шинэлэг зүйлсэд дуртай хүмүүсийн хувьд заавал очиж үзэх ёстой газруудын нэг. Дэлгүүр хоршоо, цэнгээний газрууд нь хүний санаанд оромгүй нууцлаг газарт байрлах агаад яг л “Алиса гайхамшгийн оронд” киног санагдуулах болно.

Чех – Прага

6 Итали – Ром

Ром хот нь Итали улсын нийслэл, газар нутгийн хэмжээ болон хүн амын тоогоороо улсынхаа хамгийн том хот. Түүнчлэн муж, улсын засгийн газар энд төвлөрдөг. Мэдээж тус хот нь бусдаасаа хамгийн том бөгөөд Италийн нийслэл. Өөртөө засах зарим эрхтэй байдаг. Түүнчлэн олон зуун жилийн туршид барууны соёл иргэншлийн төв байсан бөгөөд Католик сүмийн төв байрладаг газар юм. Ром хот дотор тусгаар тогтносон Ватикан хот улс оршдог.

Итали – Ром

7 Франц – Парис

Парис хот нь  Франц улсын нийслэл, соёл урлаг, эдийн засаг, худалдааны төв билээ. Түүнчлэн Европын хамгийн их хүн амтай, төвлөрөл ихтэй хотуудын нэг юм. Жуулчдын хөл тасардаггүй учраас Парис хотод өдөр бүр 2 сая гаруй хүн захын болон бусад хот, улсаас орж ирэн ажиллаад харьдаг гэсэн тоо ч бий. Парис хот газар тариалан эрхлэхэд тун тохиромжтой, үржил шимтэй хөндийд байрлах бөгөөд Сена мөрөн хотыг баруун, зүүн эрэгт хуваадаг. Энэ хот эртнээс худалдаа, аж үйлдвэр, урлаг соёлын нэгэн хүчирхэг төв байсан ба 10-р зуунаас эхлэн Франц улсын чухал хотын нэг болж хувирчээ.

Франц – Парис

8 Австри - Вена

Дунай мөрний эрэг дээр оршин Вена хот бол энэ улсын нийслэл юм. Вена хотыг хөгжмийн нийслэл гэдэг бөгөөд дээр дурдсан Сальцбург хотын адил олон алдартай хүмүүсийн өлгий билээ. Тэр ч утгаараа таны заавал очиж үзэх ёстой газруудын нэгт зүй ёсоор тооцогддог байна.

Австри -  Вена

9 Будапешт – Унгар

Будапешт хот бол Унгар улсын нийслэл, саятан хот юм. 1873 онд Дунай мөрний баруун эргийн Буда, Обуда хэмээх хоёр сууринг зүүн эргийн Пешт сууринтай нэгтгэснээр "Будапешт" хот үүсчээ. 1783 онд Буда, Пешт хоёр нийлээд 48 мянга, 1900 онд нэгдмэл Будапешт 733 мянган хүнтэй байсан бол өдгөө Будапешт хот нь 3.3 сая оршин суугчидтай болжээ.

Будапешт – Унгар

10 Итали - Флоренс

Флоренс нь дэлхий даяар уран баримал, уран зургийн төв хэмээн алдаршсан гайхалтай хот билээ. Тиймдээ ч тус хотын уран зураг, урлагийн галлерейгээр төсөөлөхийн аргагүй. Эртний гэмээр сүм хийд, сонгодог барилгуудаар дүүрэн бөгөөд өдгөө жуулчдын очих дуртай хамгийн хүсэмжит газруудын нэг болсон.

Итали -  Флоренс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()