1
Хэвлий зүсэх
Фитнесст явах, хоолны дэглэм барих дургүй хүмүүст зориулсан төгс мэс ажилбар энэ байна. Хүний хэвлийг яг л 6 толгойт булчинтай мэт харагдуулахаар зүсэлт хийж оёдог бөгөөд мэдээж насан туршдаа таргалсан ч турсан ч 6 толгойт булчинтай хэвээрээ байна гэсэн үг юм. Аймшигтай биш гэж үү? Харин үнийн хувьд гэвэл 2000-5000 долларын хооронд байдаг ажээ.
2
Хоолой чангалах мэс засал
Мариан Кэри, Уитни Хьюстон, Майкл Жексон нар шиг төрөлхийн мэт сайхан, хүчтэй хоолойтой болох боломж энэ мэс ажилбар хийгдэж эхэлснээс хойш хүн бүрт нээлттэй болсон. Эсвэл ямар нэгэн өвчний улмаас өмнөх шигээ дээд өнгө гаргаж чадахаа больсон дуучид ч гэсэн энэ хагалгааг хийлгэдэг. Ингэхийн тулд эмч нар тухайн хүний хоолойны хөвчийг нийлүүлж, хоолойн өнгийг уян болгох суулгац бат бэх суулгадаг байна. Энэхүү ажилбарыг хийлгэснээр хүний төрөлхийн хоолойны өнгө бага зэрэг өөрчлөгдөх ч гэлээ, өглөө орой, өвчтэй эрүүл ямар ч үед цээлхэн хоолойтой хэвээр байдаг ажээ. Бүр хөгширсөн хойноо хүртэл шүү. Харин үнийн хувьд гэвэл 3500-7000 долларын хооронд байдаг гэнэ.
3
“Цус сорогчийн” мэс ажилбар
“Twilight” кино гарснаас хойш хүмүүс үхэшгүй мөнх үргэлж залуугаараа байхыг хүсэж эхэлцгээсэн юм. Хэзээ ч үрчлээтэхгүй, хэдэн настай нь мэдэгдэхгүй байна гэдэг сайхан л даа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд цусны улаан эсэд маш бичил ялтас суулган, үрчлээг багасгадаг. Түүнчлэн арьс өнгөлөг болж, царай туяарч ирнэ. Мэдээж тэр дороо өөрчлөлт гарахгүй. Харин хагалгаа хийлгэснээс хойш 12 долоо хоногийн дараа мэдэгдэхүйц үр дүн харагдаж эхэлдэг байна. Үнийн хувьд 900-1500 доллар болдог аж.
4
“Покер” царайтай болгох хагалгаа
Ботокс бол үрчлээ багасгах, нүүрийг зөв хэлбэртэй болгох мэс ажилбарын бус гоо сайхны эмчилгээ юм. Харин яг ботоксын аргаар хийгддэг хэрнээ сэтгэл хөдлөлөөс үүдэлтэй хүний нүүрний хувирлыг далдлах ажилбарыг “покер” хагалгаа гэдэг. Үүнийг мэргэжлийн мөрийтэй тоглоомчид, гэмт хэрэгтнүүд, цагдаа, тагнуулын албаны ажилтнууд мэр сэр хийлгэдэг байна. Хүний нүүрний булчингуудыг чангалж, тариа тарьсны үндсэн дээр ямар ч хувирал үзүүлсэн мэдэгдэхээргүй болдог гэнэ шүү.
5
Хэлээ оёулах
Хэлэндээ гадны биет оёулснаар тухайн хүн хатуу зажлууртай зүйлийг идэхэд маш их өвддөг. Тиймээс зөвхөн шингэн зутан, шөл, цай мэтийн ямар ч идүүргүй зүйлсээр өдрийг аргацаадаг байна. Ингэснээр хүн шим тэжээлийн дутагдалд орж, турж эцэн, өвчний үүр уурхай болоод үлдэх нь элбэг. Гэвч жингээ хасахын хүссэн хүмүүс үүнийг хийлгэсээр байгаа. Энэ ажилбарыг хийлгээд сард л 10-13 кг хасдаг гэх юм.
6
Нүдний өнгө өөрчлөх
Заримдаа үсээ ч юмуу, нүднийхээ өнгийг ч юмуу өөрчилчихмөөр санагддаг үе байдаг уу? Зарим хүмүүс яг тэгж санагдсан үедээ тод өнгөтэй контакт линз аваад зүүчихдэг. Харин зарим нь бүр нүдний өнгө өөрчлөх хагалгаанд ордог гэнэ шүү. Нүдний эвэрлэг бүрхэвчинд 3 мм-ээс илүүгүй урттай уян хатан өнгөт суулгац хийдэг. Ингээд л нүд төрөлхийн өнгөө гээж, цоо шинэ өнгөтэй болох нь тэр... Үүнийг хийхэд 45 минутын хугацаа л орно.
7
Сахал суулгах
Хоногт хоёр удаа хусах нь холгүй сахал үс ихтэй хүмүүс байхад хичнээн хусаж, өтгөрүүлэх гэж хичээвч ургадаггүй "мулзан" хүмүүс бас байдаг. Яг тийм хүмүүст зориулсан, толгойных нь үснээс хэсэг үс авч эрүү, шанаа хэсгээр нь суулгадаг ажилбар байдаг аж. Хиймэл биш, түүнчлэн өөрийнх нь үс учраас жинхэнэ сахлаас огт ялгагдах зүйлгүй гэнэ.
8
Үүдэл эсийн тариур
Үүдэл эс гэдэг нь биологийн өөрчлөлт ороогүй эсүүд бөгөөд цаашид хуваагдаж, өөр шинэ эс болдог юм. Гуя, өгзөг, хэвлийн хэсгийн өөхний үүдэл эсийг авч нүүрний үрчлээтэй хэсэгт шахахад үрчлээ харьцангуй багасаж, арьсны эс нөхөн төлжиж, залууждаг байна. Энэхүү ажилбарыг л үүдэл эсийн тариур гэж нэрлээд байгаа хэрэг шүү дээ. Нүүрний арьс татах хагалгаанаас мэсний оролцоогүйгээрээ ялгардаг.
9
Хүүхдийн шүд цайруулах
Бяцхан хүүхдүүдийн шүдийг цайруулна гэдэг юу л бол... Гэвч барууныхан энэ ажилбарыг хэрэглээд аль хэдийн 20 жилийг ардаа үджээ. 3 наснаас 6 нас хүртэлх хүүхдийн шүдийг цайруулахад 25 мянган ам.долларыг зарцуулдаг гэнэ.
10
Эмзэг эрхтний үс суулгалт
Латин Америкийн орнуудад түгээмэл хийгддэг энэхүү ажилбар нь хиймэл хатуу, буржгар, өтгөн үсийг умдаг тус газар суулгаж өгдөг гэнэ. Мэдээж энэ нь тухайн хүний сэрэл мэдрэмж, хүсэлт шаардлагатай шууд холбоотой. Зарим орнуудад бэлэг эрхтнийхээ үсийг хусах нь соёлтойд тооцогддог бол харин зарим газар (Ялангуяа Ази, болон Латин Америкийн орнуудад) илүү өтгөн үстэй байх нь тааламжтай санагддаг ажээ.