Өдөр бүр зөгийн бал хэрэглэх ач тус

2016-02-28, 12:58
35,070

Зөгийн бал нь хичнээн олон жил байлаа ч амт чанараа алдаж, огт мууддаггүй, гайхалтай ариутгагч шинж чанартай бүтээгдэхүүн юм. Манай улсын хувьд анх 1959 оноос зөгийн аж ахуйг эрхлэж, түүнээс хойш зөгийн балыг түгээмэл хэрэглэсэн гэх мэдээлэл бий. Найрлагандаа 18 хувийн ус, 80 хувийн чихэрлэг бодис агуулдгаас гадна цардуул, уураг, витамин А, В, С, янз бүрийн хорт бактери устгах бодис зэрэг нийтдээ 100 гаруй төрлийн найрлага агуулсан байдаг байна. Ийм баялаг найрлагатай энэхүү бүтээгдэхүүний өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар дараах ашиг тус бидэнд мэдэгдэхүйц гарч эхэлдэг...

Өдөр бүр зөгийн бал хэрэглэх ач тус

1 Арьс өнгөлөг болно

Зөгийн бал бол биеэс хорыг гадагшлуулагч байгалийн органик бүтээгдэхүүн юм. Өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн балтай ус ууж байх юм бол ходоодны үйл ажиллагаа сайжирч, хоолны шингэлт ч мөн сайжрах болно. Ходоод “сайн” байна гэдэг нь арьс өнгөлөг байхын нэр юм.

Арьс өнгөлөг болно

2 Жин хасна

Шоколаданд агуулагдах сахарын хэмжээ, зөгийн балд агуулагдах сахарын хэмжээ хоёр тэс өөр үр дүн үзүүлдэг. Зөгийн балны агууламжин дахь элсэн чихэр нь 100% байгалийн гаралтай тул өөхийг шатааж, бодисын солилцоог нэмэгдүүлдэг байна. Тогтмол хэрэглэх юм бол мэдэгдэхүйц үр дүнг үзүүүлж чадна.

Жин хасна

3 Цусан дахь сахарын хэмжээг багасгана

Дээр дурьдсанчлан зөгийн балны найрлаганд фруктоз, глюкозны хэмжээ нь ижил тэнцүү байдаг. Энэ нь цусан дахь холестрин болон сахарын хэмжээг тэнцвэржүүлж, хэтэрсэн тохиолдолд багасгадаг байна.

Цусан дахь сахарын хэмжээг багасгана

4 Зүрхний өвчлөл

Зөгийн балыг тогтмол хэрэглэснээр зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, цус харвалтаас гайхалтайгаар сэргийлж чаддаг. Хэрхэн хэрэглэх вэ гэж үү? Кофе уухын оронд зөгийн балтай ус, сүү уух, хоолондоо зөгийн бал хэрэглэх гэх мэтчилэн хэрэглэж болно.

Зүрхний өвчлөл

5 Дархлаа сайжруулна

Ялангуяа өвлийн цагт бол зөгийн балыг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь 100% байгалийн гаралтай зөгийн балыг хэрэглэснээр хүний биеийн эрдэс бодис, шим тэжээлүүд нөхөгдөж, хорт бодисууд устдаг. Ингэснээр дархлаа ч мөн сайжирч, амьсгалын замын элдэв халдварт өвчин тусахаас бүрэн сэргийлдэг.

Дархлаа сайжруулна

6 Гоо сайхнаа авар

Зөгийн бал арьсыг мөн гуужуулдаг. Гэрийн нөхцөлд зөгийн балыг, хүнсний содатай холиод яг гуужуулагч шиг түрхэж хэрэглэвэл үхэжсэн арьс унаж, арьсны өнгө сэргэдэг байна.

Гоо сайхнаа авар

7 Батганы эмчилгээ

Зөгийн бал нь халдваргүйжүүлэх, ариутгах үйлчилгээтэй байдаг. Тиймээс батга гарсан хэсэг дээр түрхээд 10-15 минут байлгаад цэвэр бүлээн усаар угаавал бохир нь арилж, хавдар нь буудаг.

Батганы эмчилгээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()