1
Боломж үргэлж байдаг
Та магадгүй би насаараа тамхи татсан хүн, одоо ч гарахаасаа өнгөрсөн байлгүй хэмээн боддог байх. Тэгвэл энэ бодол тань л таны хамгийн том дайсан. Хамгийн гайхалтай нь та сүүлчийнхээ тамхийг татсанаас ердөө 20 минутын дараагаас ч таны цусны даралт тогтворжин, бие тань эргээд хэвийн байдалдаа орох болно. Түүнчлэн гар хөл хөрөөд, даараад байдаг байсан шинж арилж бага багаар бүлээцэж эхэлдэг.
2
Илүү тайван бат бөх амардаг болно
Сайхан биш гэж үү? Хүн эрүүл байхын үндэс нь шөнөдөө тав тухтай сайхан амраад өглөөг эрч хүчтэйгээр угтах байдаг шүү дээ. Тэгвэл та тамхийг хаяснаар тухайн шөнөөсөө эхлээд л амралт гээчийг утгаар нь мэдрэх болно. Учир нь тамхийг хаяснаас 12 цагийн дараагаас тухайн хүний цусан дахь нүүрстөрөгчийн ислийн хэмжээ буурч, эргээд хэмжээндээ орно. Түүнчлэн цусанд агуулагдаг хүчилтөрөгч нэмэгдэж эхэлснээр та илүү тайван амгалан унтаж амардаг ажээ.
3
Зүрхний шигдээс өвчнөөс хамгаалагдана
Хөгшин залуу хэнийг ч ялгалгүй аваад явдаг зүйл бол өвчин билээ. Тэр дундаа зүрхний шигдээс бол маш аюултай өвчлөлүүдийн нэг юм. Тиймдээ ч хэрвээ та тэрхүү өвчнөөс өөрийгөө хамгаалахыг хүсвэл юун түрүүнд тамхийг зоригтойгоор хаяарай. Ингэснээр та 24 цагийн дараагаас л зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлал 30 хувиар буурдаг байна.
4
Амтлах мэдрэмжүүд сэргэнэ
Тамхинаас гараад сар болоход л таны дотоод эрхтэн системүүд эргээд хэвийн ажиллаж, улмаар уушиг дотор агуулагдаж байсан бүхий л хортой утаа тортгууд цэвэршиж, сэтгэл санаа сэргэн, амтлах мэдрэмжүүд сэргэж эхэлнэ. Ингээд бодох төдийд л үнэхээр сайхан байгаа биз. Тамхинаас гарч чадсанаар та эрүүлжиж, амьдрал илүү сонирхолтой болох болно.
5
Амьсгаадах багасна
Бид ярьдаг шүү дээ. Тамхи татдаг хүн гүйж чаддаггүй, амьсгаадаж хурдан бахарддаг гээд... Энэ ч үнэн юм. Тийм хүний уушиг яаж ч эрүүл байх вэ дээ. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Хэрвээ тамхинаас гарчихвал эргээд л гүйж харайж чадна. Түүнчлэн таны алхах хэмнэл тань уртасч ханиалгах эрс багассаныг та анзаарах болно. Мөн уушигны үйл ажиллагаа мэдэгдэхүйц багасна.
6
Ажлын эрч хүч нэмэгдэнэ
Зориглоод гарчихсан байхад танд үнэхээр сайхан боломжууд нээгдэнэ гээд боддоо. Ядаж л өөрийгөө ч тэр, өрөөл бусдыг ч тэр хордуулахгүй. Хэн нэгний үзэн ядсан харцнаас хол сэтгэл өөдрөг амьдрах болно. Түүнчлэн ямарваа ажлыг хийхэд амархан ядрахгүй, сульдах мэдрэмж арилна.
7
Амнаас эвгүй үнэртэхээ болино
Тамхи татсанаар бие эрхтэний ажиллагаа тэр чигээрээ доголдолд орж, үүргээ бүрэн гүйцэтгэж чаддаггүй. Тамхи татдаг хүний амнаас өөрийн ч мэдэлгүй маш эвгүй эхүүн үнэр үнэртдэг. Хичнээн бохь зажилаад, шүдээ угаагаад ч энэхүү үнэр амнаас төдийлөн бүрэн арилдаггүй. Тамхинаас гарснаар дахин ийм зовлонг мэдрэхгүй болно.
8
Цус харвах магадлал буурна
Тамхинаас гараад 5-10 жилийн дараагаас таны бие организм бүрэн эрүүлжин, хэвийн түвшиндээ очиж улмаар цус харвах магадлал татдаггүй хүнийхтэй ижил түвшинд очдог байна. Ингээд бодохоор тамхи эрүүл мэндэд ямар ч хэрэгцээгүй, хүнийг үхэл рүү аажмаар түлхдэг зүйлсийн нэг бололтой шүү.
9
Хорт хавдраар өвчлөх магадлал буурна
Мэдээж тамхи татдаггүй хүн хорт хавдраар өвчилдөггүй гэсэн үг биш юм. Тэглээ гээд яаж ч бодсон татдаггүй хүнээс хамаагүй илүү хувиар хорт хавдар тусах өндөр магадлалтай. Хэрэв танд тамхи удаан хугацаанд татсаны улмаас үүссэн өвчлөлт, зовиур мэдрэгдэх юм бол та сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд харин ч тамхинаас хурдан хугацаанд гарах хэрэгтэй. Ингэж байж л өөрийгөө учирч болзошгүй өвчлөлөөс сэргийлж чадна.
10
Илүү тайван, тогтуун болно
Тамхи татдаг хүн, жирийн хүнээс хавьгүй түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гэмт хэрэгт холбогдох магадлал өндөртэй байдаг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс та аль болох тамхи хэмээгч хорноос гарах хэрэгтэй. Мөн та аав ээж, ах дүү, амраг хань, үр хүүхэд, найз нөхөд болон тамхи татдаг хэнийг ч болов энэ хорт муу зуршлаас нь ангижруулж, ухаарлыг өгөөрэй.