Одуудын шивээс ямар утгатай вэ?

Шивээс хэмээх зүйл жил ирэх бүр улам эрчээ авч, урлаг болтлоо хөгжиж байна. Ялангуяа Америкийн хөгжим, кино урлагийн одууд хөгшин залуу гэлтгүй бүгд шивээстэй байдгийг бид мэднэ. Тухайлбал Анжелина Жолигийн шивээсний утга учир хийгээд, хэзээ хийлгэж байсныг ч бид бараг “цээжлэх” шахсан. Харин энэ удаад дуучид, жүжигчдийн ил, далд шивээсийг та бүхэндээ танилцуулж байна.

Одуудын шивээс ямар утгатай вэ?

Дуучин Лана Дел Рей, Адель нар гаран дээрээ “Paradise” буюу “Диваажин” гэсэн шивээстэй.

Жүжигчин Жеми Кинг нуруун дээрээ нэрнийхээ сүүлийн хэсгийн шивүүлсэн.

Николь Ричи мөн л хүзүүн дээрээ өөрийн нэрийг 19 настайдаа шивүүлж байжээ.

Кендалл Женнер, Хэйли Балдвин нар хуруун дээрээ цагаан жижигхэн цэг шивүүлж ижилсжээ.

Дуучин, жүжигчин Хилари Дафф бугуйн дээрээ жижигхэн зүрхтэй. 

Дуучин Майкл Бубли бугалган дээрээ хүүгийнхээ “Noah” хэмээх нэрийг шивүүлжээ.

Жүжигчин Рийз Витерспүүн хэвлийнхээ доод хэсэгт цэнхэр өнгөтэй шувуу шивүүлсэн.

Жасти Тимберлейк – Христийн тэмдэг

Жүжигчин Риан Гослингийн энэхүү шивээс уг нь кактус аж. Гэхдээ нэг л мангасын гар шиг харагдаад байна даа?

Скарлетт Йохансон бугуйгаа тойруулаад бугуйвч шиг хэлбэртэй “Би Нью-Йоркод хайртай” гэсэн шивээстэй ажээ.

Анжелина Жоли гаран дээрээ хүүхдүүдийнхээ нэрийг шивүүлжээ.

Харин Жонни Депп зүрхэн тус газраа охиныхоо нэрийг шивүүлсэн байна.

Жастин Тимберлейкийн найз бүсгүй Жессика Бил хэвлийн доод хэсэгтээ тагтааны шивээстэй.

Дэвид Бекхам “Romeo”, “Cruz”, “Brooklyn” хэмээх гурван хүүгийнхээ нэрийг нуруун дээрээ шивүүлсэн байдаг.

Модель, загвар өмсөгч Кейт Мосс бугуйн дээрээ жижигхэн зангууны шивээстэй.

Жүжигчин Эва Лонгариа хуучин найз залуу Тони Паркерийн тоглолтын дугаарыг хүзүүн дээрээ шивүүлсэн бөгөөд түүнээс салсныхаа дараа үүнийгээ арилгуулжээ.

Халуухан бүсгүй Пенелопе Круз шагайныхаа дээд хэсэгт өөрийн дуртай тоогоо буюу “883” хэмээх цифрүүдийг шивүүлжээ.

Памело Андерсоны шивээс – Өргөст тор

Крис Браун ар дагзан дээрээ Грек Ромын бурхны шивээстэй.

Дуучин Эд Шераныг ийм шивээстэй гэж та бодоогүй л биз дээ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()