Агаарын бохирдол хүнийг таргалуулдаг нь тогтоогджээ

2016-02-24, 16:14
22,040

Дэлхийн олон улс оронд тулгамдаад байгаа хамгийн ноцтой асуудал бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдолд тоосжилт, нүүрсний утаа, хүн амын нягтаршил хамгийн гол нөлөөтэй. Бидний мэдэхээр Хятад, Энэтхэг хамгийн их агаарын бохирдолтой бол манай улс араас нь тун ойрхон явдаг. Харин саяхан Хятадын шинжээчид нэгэн аймшигтай судалгааг гаргаж, баталсан байна.

Агаарын бохирдол хүнийг таргалуулдаг нь тогтоогджээ

Хятадын нийсэл Бээжин хот болон үйлдвэрлэлийн хот гэгддэг Гуанжоу мэтчилэн утаа униар ихтэй мужууд урд хөршид цөөнгүй. Саяхан эрдэмтэд агаарын бохидол биед хэрхэн муугаар нөлөөлдгийг судалхаар хархан дээр туршилт хийсэн байна. Тэд хархыг утаатай газар 8 долоо хоногийн турш өдөр бүр гадаа хонуулж. Үр дүнд нь хархны уушиг хүндэрч, элэг нь үрэвсэж, холестрины түвшин 97 хувиар нэмэгдэж, цусан дахь сахарын хэмжээ нь ердийнхөөс 2 дахин ихэсчээ.

Ингээд 8 долоо хоногийн дараа хархны жин 10-18%-иар нэмэгдсэн байжээ.

Мэдээж хүний бие махбод хархныхтай ижил биш ч гэлээ амьд оршихуйд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан хангалттай баталгаа юм.

Хятадын эрүүл мэндийн яамнаас ард иргэдийн эрүүл амьдралын хэвшил алдагдаж байгаатай холбогдуулан өмнөхөөсөө илүү жин нэмж байгааг ч онцолсон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()