Докторын ЯАРМАГ салбар нээгдлээ!

2016-02-24, 11:56
5,175

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хаан банк, Доктор Авто Сүлжээ хамтран Монгол улсыг хамарсан автын сүлжээг бий болгохоор 2014 оноос хамтран ажиллаж байна. Уг төслийн эхний жишиг салбар болох  Доктор Авто Сүлжээний Яармаг салбар Хүннү Молл худалдааны төвийн баруун хойно нээгдлээ.

Докторын ЯАРМАГ салбар нээгдлээ!

Улмаар бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Доктор-Эрдэнэт, Доктор-Дархан салбарууд энэ жилийн эхний хагаст багтаж нээгдэхээр бэлтгэл ажлуудыг хийж байна.

Доктор Авто Сүлжээний ЯАРМАГ шинэ салбараар:

- Тэнхлэг тохиргоо,
- Дохиолол суурилуулалт
- Хальс суурилуулалт
- Хугацаат техник үйлчилгээ
- Автын 1500 гаруй төрлийн бүтээгдэхүүнээс худалдан авалт хийж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой. 

Шинэ салбарын нээлтийн урамшуулалд тэнхлэг тохиргоо, компьютер оношилгоо, явах эд ангийн оношилгоог 3 сарын 5 хүртэл төлбөргүй болгож жолооч та бүхэнд бэлэг барьж байна.

Тууз хайчлах ёслол (зүүн гар талаас)

- Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като  
- Авто тээврийн хэлтсийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн асуудал хариуцсан дарга Т.Зулзүсэм
- Доктор авто сүлжээ ХХК-ийн захирал Х.Гантуул
- ЗИГ ЗАГ Дизайн ХХК-ийн захирал Д. Батсайхан
- Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Үндэсний хөтөлбөрийн менежер С.Байгалмаа
- Нийслэлийн хөдөлмөрийн эрүүл ахуйн үндэсний төвийн хяналтын улсын байцаагч М.Туяа

Яармаг салбарын дэлгүүрийн орчин

Аяллын барааны хэсэг

Амралтын лоунж хэсэг

Сервисийн зохион байгуулалт

Уг төслийн гол зорилго нь жолооч нарт автын бараа, бүтээгдэхүүн, дагалдах үйлчилгээг Монгол орны аль ч аймаг, хот, сум, суурингаас авах боломжийг бүрдүүлэх юм.

Дэлгүүрийн гаднах талбай

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Яармаг салбарын утас: 75773060
Нэгдсэн лавлах: 1800-1937
Вэб сайт: www.cardoctor.mn
FB: www.facebook.com/cardoctormn

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.