1
Тэр яг байгаагаараа л хөөрхөн
Кардашьяны эгч дүүс бүгд халуухан харагддаг ч тэр төрхөө бүтээх гэж асар их хүч хөдөлмөр, цаг шаарддаггийг бид мэднэ. Түүний дүү 18 настай Кайли Женнер (Kylie Jenner) л гэхэд насанд ч хүрээгүй байхдаа гоо сайхны хагалгаанд орж, хөх, өгзөг, хамар, уруулдаа мэс хүргэн, түүгээр ч зогссонгүй, гадаад төрхөө байж болох бүх л аргаар өөрчилдөг нэгэн. Будаггүй, ямар нэгэн “засваргүй” байхдаа Кайлиг бараг л хүн таньдаггүй. Харин Кендалл бол тэс өөр, тэр яг байгаагаараа л энгийн хөөрхөн. Түүнчлэн тэр ямар ч пластик мэс засалд ороогүй юм.
2
Тэр хэлбэр хөөдөггүй
Кардашьян, Кайли болон тэдний ээж Крис Женнер нар шиг тэр юм л бол “К” үсгийг бүх зүйлдээ оруулж, тийм гэхийн аргагүй нэр хүнд хөөдөггүй. Магадгүй энэ нь ч түүнд таалагддаггүй, өөрийнхөөрөө байх сайхан гэдгийг ойлгосон байх.
3
Түүнд гайхалтай нэр хүнд бий
Яг үнэнийг хэлэхэд Кардашьян, Кайли болон нөгөө хоёр эгч нь хэрхэн олны танил болсон нь эргэлзээтэй. Заримдаа тэдэнд бага зэрэг атаархдаг л юм. Харин Кендаллд бол атаархах шаардлага алга. Учир нь тэр 14 наснаасаа эхлэн “Forever 21” брэндийн сурталчилгаанд тоглож, 2 жилийн дараа гэхэд Нью-Йоркийн загварын тайзнаа “Marc Jacobs”, “Givenchy” зэрэг алдартай томоохон брэндүүдийн загварыг өмсөн алхахаар хэмжээний чадварлаг болсон байлаа. 2014 онд “Chanel”-ийн ордын ерөнхий дизайнер Карл Лагерфилд (Karl Lagerfeld) түүнийг үндсэн моделиороо сонгон ажиллуулах болсон юм. 2015 оны 3-р сард тэрбээр Америкийн алдарт “Calvin Klein” брэндийн шинэ нүүр царай болсноор нэр хүнд, ашиг орлого, карьер зэргээ өсгөсөн билээ. Түүний гаргасан хамгийн том амжилт гэвэл 2015 оны 12-р сард болсон “Victoria’s Secret” дотуур хувцасны шоунд оролцож, олон хүний бахархлыг төрүүлсэн юм.
4
Тэр эгч нараасаа өөр
Царай төрхөөр биш харин ерөнхийд нь ярьсан юм шүү. Кайли, Кардашьян, Куртни, Хлое нар бараг өдөр бүр л шүд цагааруулагч, бэлхүүс нарийсгагч, тураах цай зэргийг хэрэглэсэн мэт дүр эсгэн, худалдаж аван хэрэглэж үзэхийг бусдад уриалж, түүгээрээ ч багагүй мөнгө олж байдаг. Харин түүний инстаграм хаягаас хөгжилтэй зураг, бичлэгүүдийг нь л үзэх болно.
5
Хувийн амьдралаа “хувийн” байлгаж чаддаг
Яг үнэнийг хэлэхэд тэр тийм ч хөнгөмсөг биш, бас тийм ч даруухан нэгэн биш. Болзсон залуусынх нь тоо хэдийгээр багагүй ч гэлээ, албан ёсны харилцаанд тооцогдох нь бараг үгүй. Түүнчлэн хэнтэй хаагуур зугаалсан, уулзсаныг нь папарациуд л илрүүлэхгүй бол өөрөө үг унагаана гэж байхгүй, их буурь суурьтай эмэгтэй ч юм шиг. Ямартаа ч эмэгтэй хүнд хувийн амьдралын нууц, үнэ цэн гэж байдаг бол тэр нь Кендаллд л байдаг бололтой.
6
Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн
Түүнийг бараг төгс эмэгтэй гэж хэлж болмоор... Түүнд нэр хүнд, гоо үзэсгэлэн, хөрөнгө чинээ, даруу төлөв зан гээд л бүх зүйл байна. Тэр гэр бүлийнхээ гишүүдээс хамгийн нэр хүндтэй, амжилттай яваа нь хэрнээ түүгээрээ хэзээ ч сайрхаж байгаагүй, цахим ертөнцөд энэ тухайгаа огтхон ч дэлгэдэггүй. Бахархмаар биш гэж үү?
7
Түүний гол зорилго анхаарлын төвд орох биш
Хэдийгээр Кардашьяны эгч дүүс бүгд үзэсгэлэнтэй, гаднах төрхийн хувьд өөлөх зүйлгүй ч гэлээ олны анхаарлыг татахын тулд гудамжинд нүцгэлж ч мэдэх хүмүүс. Гадаадын сайтууд, мэдээллийн агентлагуудаас хараад байхад энд тэндэхийн улаан хивсний ёслол, шагнал гардуулах ёслолын урилгууд Кендаллыг харин ч нэг дардаг бололтой. Гэвч тэр бүхэнд зөвшөөрөөд явдаггүй нь нүднээ ил байдаг. “Keeping up with the Kardashians” шоуныхаа үеэр тэр “Хүн бүхэн жаргалтай байвал би сайхан харагдах эсэх ямар хамаатай юм бэ” хэмээн хэлж байсан удаатай.
8
Өдий хүртэл ганц бие байгаа нь
Хүмүүс түүнийг дүү Кайлитай нь маш их харьцуулж ярьдаг. Кайли Женнер 18-хан насандаа өөрөөсөө 9 насаар ах реппер Тайгатай үерхэснийг та бүхэн мэдэж байгаа байх. Сурч боловсрохоо хойш тавин, хувийн амьдралдаа илүү цаг зарцуулах болсон түүнийг эгч Кендаллтай нь харьцуулан “Хоосон толгойтой”, “Гангалхаас өөрийг мэддэггүй” гэх зэргээр шүүмжилдэг. Харин түүний хажууд Кендалл ч аргагүй л авьяас чадвар, дүр төрх, тэр ч бүү хэл хувийн амьдралаараа хүртэл эрс ялгарч, нэр хүндээ улам өсгөсөөр байна.
9
Кендаллыг муулах шалтгаан бий гэж үү?
Папарациудтай муухай харьцсан, гоо сайхны хагалгаанд орсон, гэр бүлдээ түвэг удсан гээд л түгээмэл асуудлуудыг тэр ерөөсөө гаргадаггүй. Тийм тулдаа ч өдийг хүртэл амжилттай яваа биз ээ.
10
Тэр хөгжилтэй байхаас хэзээ ч татгалздаггүй
Хошин шогийн мэдрэмж, бага зэрэг хөгжилтэй зан эмэгтэй хүнийг улам чимдэгийг Кендалл ч сайн мэддэг бололтой шүү. Тэр үргэлж л инээмсэглэж явдаг, бас эвийг нь тааруулаад бусдыг ч, өөрийгөө ч хөгжөөчихдөг гэнэ. Хэрвээ бид түүнд дургүй байсан бол хэтэрхий төгс байдагт нь атаархаж “үхэх” байсан даа...