Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

2016-02-22, 18:55
32,394

1800-аад оны эхэн үеэс сургуулиуд өнөө цагийн системийн үндэс суурийг тавьж, багш нар сурагчдыг номхон дөлгөөн, аливаа зүйлд хүлээцтэй байхыг сургаж эхэлсэн юм. Гэвч энэ нь сүүлрүүгээ хүүхэд бүрийн онцлог шинж чанарыг нэгэн хэвд хүчээр оруулж, суралцах арга барилыг нь мохоож эхэлсэн байна. Удалгүй сурагчдын авьяас чадвар, хичээл зүтгэлийг дүнгээр үнэлэх болсон нь нэг талаараа өрсөлдөх чадварыг нь сайжруулсан ч, нөгөө талаар явцуу сэтгэлгээг хөгжүүлж, амар аргаар сайн дүн авах гэх мэт буруу сэдлүүдийг сурагчдад төрүүлж эхэлсэн юм.

Дундаж дүнтэй оюутнууд яагаад илүү амжилттай байдаг вэ?

Олон улсын стандартад нийцэх “A”, “B”, “C”, “D”, “F” гэсэн 5 үнэлгээ байдаг бөгөөд бодит амьдрал дээр A үнэлгээтэй оюутнууд зөвхөн хичээл  зүтгэл төдий, харин жинхэнэ бүтээлч, бизнес, задгай сэтгэлгээтэй хүүхдүүд C үнэлгээтэй байх нь олонтаа. Тэгвэл тэд яагаад сургууль дотор “алтан дундаж” байдаг хэрнээ, бодит амьдрал дээр хамгийн амжилттай, ирээдүйтэй нэгэн болдог юм бэ?

 

1 Тэд тогтсон системд баригддаггүй

Аливаа сургуулийн сургалтын систем бол нийтээрээ дагаж мөрддөг системийн суурьтай боловч цөөн хүрээлэлдээ л мөрдөгддөг явцуу зүйл. Харин С үнэлгээтнүүд түүнийг дэлхийн хэмжээний зүйлээс ялгаж салган, өөрсдийн үзэл баримтлал дээр тулгуурлан гайхалтай зүйлийг сэдэж чаддаг. Харамсалтай нь “хайрцганд орсон” ихэнх багш нар түүний хичээл зүтгэлийг дутуу үнэлэн, хангалттай дүн өгдөггүй байна.

Тэд тогтсон системд баригддаггүй

2 Тэд бол урсгалаараа хөвөгчид биш

“С” оюутан сурагчид бол хэн нэгний өмнөөс бодож, хичээл хийдэг хүмүүс биш. Тэд зөвхөн өөрсдийн төлөө л чармайж, өөрсдийн харах өнцгөөс маш хурцаар сэтгэж, хэнийг ч мухардуулах “гялалзсан” хариултыг өгч чаддаг. Сургуулийн хүрээний зарим хүмүүст харин энэ нь таалагддаггүй юм.

Тэд бол урсгалаараа хөвөгчид биш

3 Тэд багш нарт таалагдах гэж хичээдэггүй

“Хүмүүс рүү байнга наалинхайгаар инээмсэглэгч нэгэн л хамгийн аюултай этгээд байдаг” гэсэн үг бий. Амжилтын түлхүүр бол багш гэсэн ойлголт тэдэнд тохирдоггүй. Энэ нь багшийгаа хүндэлдэггүй, үл тоодог гэсэн үг биш л дээ. Гэвч тэдэнд багшийн үгнээс илүү өөрийн үзэл бодол, зүг чиг, зорилго зорилт хамгийн чухал байдаг. Өөрийн замаар л явж байж амжилтанд хүрнэ гэдэгтээ тэд бат нот итгэж, түүнийгээ ч батлан харуулж чаддаг байна.

Тэд багш нарт таалагдах гэж хичээдэггүй

4 Жижиг зүйлд санаа зовдоггүй

Егөөдөж хэлэхэд зөвхөн дүндээ санаа зовдог хүмүүс ирээдүйгээ хангалттай сайн төлөвлөж чаддаггүй. Харин илүү том, өргөн хүрээгээр сэтгэж, түүнийхээ төлөө хэрхэн ажиллахаа мэддэг хүмүүс бол түүндээ анхаарч сатаараад, дүн зэрэг ойрын жижиг зүйлсэд санаа зовдоггүй нь олонтаа ажиглагддаг. Ихэнх хүмүүс сургууль төгсөөд л амьдрал эхэлнэ гэж боддог бол харин цөөн хүмүүс сургуульд байх явцдаа л амьдралаа маш бат бэх суурьтайгаар босгож байдаг.

Жижиг зүйлд санаа зовдоггүй

5 Тэдэнд өөрийн гэсэн амжилтын нууц түлхүүр бий

Онц болон дунд дүнтэй оюутнуудын нэг том ялгаа нь дүнгийн төлөө юу, жинхэнэ чанарын төлөө юу гэдэг асуудалд оршдог. “Онц” оюутнууд дүнгээ одоо байгаагаасаа илүү дээрдүүлэхийн тулд  хичээлээ уншиж, эрдэм шинжилгээний хуралд оролцдог бол “дунд” оюутнууд “Энэ хичээлийн - энэ сэдэв бодит амьдрал дээр ингэж хэрэглэгддэг. Үүний онолыг сураад авчихвал амьдралтай хэрхэн холбогдохыг нь хялбархан мэдчихэж болно” гэсэн үүднээс ханддаг ажээ.

Тэдэнд өөрийн гэсэн амжилтын нууц түлхүүр бий

6 Тэдний хамгийн сайн чаддаг зүйл бол “бусдын чадварыг зөвөөр ашиглах”

Онц оюутнууд бүх л зүйлийг цэвэр өөрийн гараар хийхийг хичээнэ. Энэ нь мэдээж асар их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардсан хүндхэн зүйл. Харин “С” түвшний оюутнууд бол өөрийнх нь сул талыг нөхчихүйц хэмжээний чадвартай хүмүүсийг хайж олон, өөрийгөө хүрээлүүлж, дийлдэшгүй том армийг бүрдүүлдэг. “Ford Motors” компанийн үүсгэн байгуулагч домогт Хенри Форд нэгэнтээ “Миний ширээгээр дүүрэн электрон товчнууд байна. Би хэрвээ зөв товчоо л сонгож дарах юм бол онилсон байгаа эргэлзээгүй онож чадна. Тийм болохоор л би СОНГОЛТ хийх тухай ерөнхий мэдлэгийг чухалчилдаг юм шүү дээ” хэмээн хэлсэн байдаг.

Тэдний хамгийн сайн чаддаг зүйл бол “бусдын чадварыг зөвөөр ашиглах”

7 Тэд ганцаарчилж сурахыг илүүд үздэг

Тэд ганцаарчилж сурах, аялах дуртай. Энэ нь мэдээж тэдэнд 10 жил сургуульд сураад ч авч чадахгүй мэдлэгийг олгож, нүдийг нь нээж өгдөг учраас “бие даах” гэдэг үгийг утгаар нь хэрэгжүүлж чаддаг юм. Тэдэнд аливааг хүчилж ойлгуулах бус, харин хүслийг нь төрүүлж байж сургаж чадна.

Тэд ганцаарчилж сурахыг илүүд үздэг

8 Хүн бүхэн төгс зүйлд дуртай, харин тэд дургүй

Төгс зүйл гэж хаа ч үгүй. Нэг хүний хувьд төгс гэж бодсон зүйл нөгөө хүний хувьд “шал түүхий” санагдана. Тэгэхээр “Төгс” хэмээх ойлголт тухайн хүний үзэл бодлоос шалтгаалдаг зүйл ч юм шиг... “Алтан дундаж” сурлагатнууд аливааг төгс хийх гэж мэрийдэггүй, харин өөрийн бодсоноор хийж үзээд, алдаанаасаа суралцаж, төгс төгөлдөр лүү ойртохыг хичээдэг юм. Маш олон тэрбумтнууд ч энэ л замаар явсаар өнөөдрийнхөө өндөрлөгт хүрсэн. Тийм ч учраас тэд ихэнх нь сургуулиасаа гарах нь гарч, хөөгдөх нь ч хөөгдсөн байдаг.

Хүн бүхэн төгс зүйлд дуртай, харин тэд дургүй

9 Тэд дэмий зүйлд эрч хүчээ алддаггүй

Ус цельсийн 100 градуст буцалдаг. Температурыг ихэсгэлээ гээд ус илүү буцална гэсэн үг биш шүү дээ. Тэд энэ дүрмийг ягштал баримталдаг. Ямар ч зүйлээс суралцаж чадна гэдэг тэдний гол баримтлал юм.

Тэд дэмий зүйлд эрч хүчээ алддаггүй

10 Тэд бол жинхэнэ мөрөөдөгчид

Лекцийн цагаар онц сурлагатнууд хамгийн урд сууж, багшийн яриаг анхааралтай сонсон, нэг нэгэнгүй бүгдийг нь тэмдэглэж авна. Харин дундаж дүнтэй оюутнууд хойхон шиг, зайдуу очоод цонхоор ширтэж, салхийг мэдэрсэн шигээ суудаг. Энэ нь тэдний хувьд нэг ёсондоо бясалгал, амралт болж чаддаг байна. Тэд дотроо өөрийн төлөвлөгөөг боловсруулж байгаад, лекцийн цаг дуусмагц гэртээ очиж эрч хүчтэйгээр даалгавраа хийх нь олонтаа.

Тэд бол жинхэнэ мөрөөдөгчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()