Бидний хумс юуг илэрхийлдэг вэ?

2016-02-20, 18:16
40,177

Бид л анзаардаггүй болохоос хүний бие бол өвчнөө өөрөө “илэрхийлэгч” толь юм. Та бод л доо, ходоод өвдөхөөр нүүрэн дээр харшил гардаг, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж элэг үрэвсэхээр хамар улайн, батгашдаг. Түүнтэй мөн адил хүний биеийн өвчний онош бүр хумсан дээр илэрдэг байна. Энэ тухай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Бидний хумс юуг илэрхийлдэг вэ?

1 Хумс нүхжих, толботох

Хумсны толион дээр жижиг жижиг нүхнүүд, цагаан цэгнүүд үүсэх нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, мэдрэлийн ядаргаа туссанаас үүдэлтэй. Энэ тохиолдолд яаралтай эмчид хандсан нь дээр.

Хумс нүхжих, толботох

2 Хумс хэврэгшин, хуулрах

Хумс амархан хугарч, салаалах, түүнчлэн үзүүрээсээ эхлэн хууларч унадаг бол ходоодны үйл ажиллагаа алдагдсан, төмөр, кали болон витамин дутагдсаны шинж. Мөн хуурайших, чийг дутагдсанаас салаалж, амархан хугарамтгай болдог байна

Хумс хэврэгшин, хуулрах

3 Хумс зузаарах

Ихэнхдээ үе мөчний өвчний үед хумс зузааран шарлах шинж тэмдгүүд илэрдэг. Мөн хайрст үлд гэх мэт арьсны өвчний үед ингэх нь бий.

Хумс зузаарах

4 Хумс нимгэрч эргэх

Хумсны үзүүр цайран нимгэрч, эргэсэн бол цус багадсан, төмрийн илүүдлээс болж элэг үрэвссэн тохиолдолд ийм шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн зүрх судасны өвчлөлийн үед хумс мэдэгдэхүйц нимгэрч, үзүүр нь эргэх нь бий.

Хумс нимгэрч эргэх

5 Хумс өнгөө алдаж, шарлах

Хоол тэжээлийн дутагдал, халдварт өвчин туссан тохиолдолд хумс шарладаг. Түүнээс гадна хэт удаан хугацаанд хумсаа будах үед хумсанд “агаар дутагдаж” хорддог байна. Тиймээс хэрвээ бүсгүй та өдөр өнжихгүй хумсаа будах, хиймэл хумс хийлгүүлж байгаа бол түр завсарлаад, оливийн тос, нимбэгний шүүсээр арчин хамгаалж, хэсэг зуур амраахыг зөвлөе. Харин хумс борлох үед бамбай булчирхайн өвчлөл, хумс хэт цайрсан бол төмрийн дутагдал, цус багадалт, хөхрөх ягаарах үед бие организмд Д витамин, хүчилтөрөгч дутагдсан байх өндөр магадлалтай байдаг.

Хумс өнгөө алдаж, шарлах

6 Хумсан дээр зураас гарах

Босоо, хөндлөн гэсэн хоёр төрлийн зураас гарч болно. Босоо зураас үүссэн бол хоол боловсруулах эрхтний өвчлөл, гэдэсний шархлааг илтгэдэг бол хөндлөн зураас нь мэдрэлийн судасны өвчинг илтгэнэ. Мөн шим тэжээл, шингэний дутагдлыг бас илэрхийлж болох талтай.

Хумсан дээр зураас гарах

7 Хумс бөөрөнхий болох

Цусны даралт ихсэх үед ингэх нь бий. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх, уушигны өвчлөлийн үед ч гэсэн хумс бөмбийдөг байна.

Хумс бөөрөнхий болох

8 Цагаан зураас гарах

Хумсны толион дээр гардаг жижиг, богино цагаан зураас нь хэт их ажлын ачаалал, стресс ядаргаа, нойргүйдэл болон шингэний дутагдлын үеэр ихэнхдээ дунд, ядам, долоовор хуруун дээр гардаг байна.

Цагаан зураас гарах

9 Хар судлууд үүсэх

Гар хөлний хумс харлах, хар судлууд үүсэж эхэлсэн бол нэн даруй эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхийг зөвлөе. Энэ нь дотор эрхтний хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг байх өндөр магадлалтай

Хар судлууд үүсэх

10 Хумсны цаана улаан туяатай судлууд харагдах

Энэхүү шинж тэмдэг нь дээрхүүдээс хамгийн хор багатай нь ч гэлээ удвал хумс хуулрах, цус хурах аюултай. Юм оёх, эсвэл гараа хавчих үед хумс ийм болдог.

Хумсны цаана улаан туяатай судлууд харагдах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()