1
Архи
Олон улсын эрдэмтдийн багийнхан саяхан Иберийн хойгийн өмнөд хэсэгт орших Сьерра-Невадад 30 метрийн урт дуран бүхий телескопоор сансар огторгүй руу ажиглалтыг хийсэн байна. Тэд “Lovejoy C” хэмээх сүүлт одын органик молекулын найрлагуудыг судлахад түүнд 20 орчим төрлийн нэгдлүүдийг илрүүлсэн гэнэ. Үүнд, элсэн чихэр, архи, согтууруулах ундаа гэх зэргүүдэд агуулагдах 20 орчим молекулууд байсан гэдэг. Түүнчлэн тэрхүү одны тойргийн диаметр нь дор хаяж 500 метр байгааг ч мөн хэлжээ. Одоогийн байдлаар энэ нь тодорхой бус байгаа ч гэлээ тэдгээр сүүлт одууд нэгдэн нарны аймгийн системийг бүтээж байж болох юм хэмээсэн гэдэг.
2
Алмазан гараг
“PSR J1719-1438” хэмээх хэлэхэд төвөгтэй нэршил бүхий нэгдлийг эрдэмтэд 2009 онд илрүүлсэн юм. Энэ нь манай нарны аймгийн системээс 3900 гэрлийн жилийн зайд оршдог байна. Тус гараг нь бүхэлдээ алмаазан талстаар хүрээлэгдсэн, нүүрстөрөгчөөс бүрддэг гараг гэнэ. Энэхүү гараг нь эрдэмтдийн олж илрүүлээд буй анхны гараг биш юм. Үүнтэй төстэй хүүрстөрөгчөөс бүтэх 5 шинэ гарагийг илрүүлээд байгаа ажээ. Тэдний цөм нь төмрөөс бүрддэг бол гадаргуу нь цахиурын карбиде, титан, түүнчлэн нүүрстөрөгчөөс бүрддэг байна.
Эрдэмтдийн хэлж буйгаар тус гараг дээр байгаа бүхий л зүйлс алмазаар хучигдсан байх магадлалтай хэмээн үзжээ. Түүнчлэн эрдэмтэд Санчир гарагийн 17 жилийн турш судалсаны эцэст дагуул гараг болох Энсиладус гарагийн мөсөн гадаргуун доор өргөн уудам шингэн усан далай байгааг нээжээ. Энэхүү далай нь тус гарагийн өмнөд туйлаас 310 бээр шоо дөрвөлжин талбайг хамрах хэмжээний гэсэн үг юм.
3
Хүрээлэгдсэн борооны хар үүл
Сансар огторгуйд үгээр хэлэхийн аргагүй хачирхалтай үзэгдэл болдгийн нэг нь энэхүү борооны хар үүл адил харагдах манан юм. Үүнийг хар үүл ч хэмээн нэрлэдэг. Энэхүү хар үүл нь бидний амьдарч буй дэлхийгээс 10 мянган гэрлийн жилийн зайд сансар огторгуйн хар нүхийг хүрээлэн оршдог байна. Энэхүү хар үүл нь нарнаас 100 мянга дахин том, үлэмж их мананг үүсгэдэг ажээ
4
Хүйтэн од
Та бүхэн гайхаж байж магадгүй. Учир нь од гарагсын одод бүгд л хүйтэн цэвдэг байдаг гэж... Тэгвэл эрдэмтэд нарны аймгийн ойролцоо тэр бүр олдож байгаагүй хүйтэн одыг илрүүлсэн байна. Энэ нь зүгээр ч нэг хүйтэн биш, Цельсийн хасах 48 градус хүртэл хүйтэн “Wise J085510.83 071442.5” хэмээх нэр бүхий од ажээ. Энэхүү од нь дэлхийн хойд туйлынхтай ижил маш хүйтэн температуртай гэнэ. Тус од дэлхийгээс 7.2 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд наранд хамгийн ойр орших дөрөв дэхь систем байж болзошгүй талаар эрдэмтэд илрүүлээд байна. Хэдий ойр орших боловч, тус одон дээр амьдрал бий болох боломжгүй гэнэ.
5
Сансар огторгуй дахь ус
Эрдэмтэд дэлхийгээс өөр амьдрахад таатай уур амьсгалтай, устай гарагийг илрүүлэхийн төлөө ханцуй шамлан ажиллаж байгаа юм. Учир нь байгаль экологийн тэнцвэрт байдаг алдагдаж, хэзээ нэг цагт нөгөө л нэг бидний хэлдгээр дэлхийн сүйрэл бодитоор биелэх магадлалтай ажээ. Түүнчлэн эрдэмтэд, суут зөгнөлчид гараг эрхсийн талаар өөрсдийн таамаг зөгнөлүүдийг дэвшүүлсэн байдаг билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар 3:5 тэрбум жилийн өмнө Ангараг гарагт цэнгэг устай нуур оршиж байсныг Улаан нүдэн гарагийн газаргуугаас авсан дээж, бодисуудаас илрүүлэн ийнхүү үзсэн юм. Түүнчлэн энэхүү улаан нүдэн гарагийн экваторын ойролцоох газраас давстай ус бүхий усны сувгуудыг нээсэн байна.
6
Гялбаа
Орчин үеийн шинжлэх ухаанд энэхүү үзэгдлийг гялбаа, аянга хэмээн нэрлэдэг. Энэ нь зүгээр ч нэг хэвийн үзэгдэл биш юм. Тус үзэгдэл нь Сугар, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван болон бусад гаригуудын атмосферт үүссэн цахилгаан хуримтлагдан ийнхүү үзэгддэг ажээ. Иймэрхүү үзэгдлүүд хар нүхний эргэн тойронд л ганцхан болоогүй байна. Сансар огторгуйн эл үзэгдлийг эрдэмтэд төдийлөн оновчтой тайлбарлаж чадаагүй байгаа юм.
7
Таталцлын давалгаа
Сансар огоргуйн орон зай, цаг хугацаа гажуудах үзэгдлийг ийнхүү таталцлын долгион гэдэг билээ. Энэхүү онолыг Алберт Эйнштэйн єєрийн харьцангуйн ерєнхий онолоороо урьдчилсан таамагласан байдаг. Тус үзэгдэл нь гэрлийн хурдтай ижил өрнөдөг учраас хамгийн дээд чанарын хамгийн шилдэг лазерийн тусгай аппаратаар ч тогтоон ажиглаж болдоггvй байна.
8
Сансар огторгуйн халуун лаав
Сансар огторгуйн там гэж хэлж болохуйц энэхүү аймшигтай үзэгдэл CoRoT-7 хэмээх гараг дээр болдог байна. Хамгийн гол нь тус гараг дэлхийтэй хамгийн ойр оршдог учраас эрдэмтдийн анхаарлыг гойд татаж байгаа гэхэд болно. Тус гараг дээрх халуун лаав цельсийн + 2500-2600 орчим халуун байдаг аж. Тиймээс бараг бүхий л зүйлсийг хайлуулж чадах хэмжээний халуун гэсэн үг юм.
9
Тэнүүлчин гараг
Эрдэмтэд “Пегаси 51″ хэмээх энэхүү гарагийг илрүүлснээс хойш тэдний бодол өөрчлөгдсөн гэхэд болно. Учир нь тус гараг өөрийн дагуулаа дөрөвхөн өдрийн дотор эргэдэг, түүнчлэн дэлхийгээс хэд дахин хурдан хөдөлгөөнтэй гэнэ. Жин, хэмжээгээрээ Бархасбадь гарагийн талтай тэнцэхүйц хэмжээний “Пегаси 51″ ерөнхий шинжээрээ дэлхийтэй төстэй хэдий ч, түүний гадаргуу нь цельсийн 1000 хэмтэй тэнцдэг байна.
10
Цаг хугацааны машин
Бид урьд өмнө кинон дээрээс цаг хугацааны машины талаар зөндөө сонсож, үзэж байсан шүү дээ. Түүнчлэн энэ нь боломжгүй зүйл мэтээр төсөөлж байсан бол физикчид ийнхүү аялах нь боломжтой хэмээн үзжээ. Эйнштэйны хамаарлын тухай тусгай онолдоо орон зай, цаг хугацааг нэгтгэж, нэгэн бүхэлд нийлэмж мэтээр тусгасан байдаг. Түүнчлэн тэд цаг хугацаагаар аялахын тулд сансрын хар нүхийг ашиглан түүгээр ирээдүйд аялаж болохыг нотолсон. Гэхдээ энэ нь одоогийн байдлаар зөвхөн дэвшүүлсэн боломжит санаа хэдий ч тун удахгүй хүн төрөлхтөн цаг хугацаагаар аялана гэдэгт итгэлтэй байна.