Энэ хэний охин бэ?

Бид та бүхэндээ нэгэн бяцхан таавар таалгая. Тэр бол нэгэн алдартны охин бөгөөд өдгөө 14 настай юм. Тэрээр одооноос загварын ертөнцөд цахиур хагалж, хүч түрэн гарч ирж байгаа бөгөөд хөөрхөн төрхөөрөө олон хүний хараанд өртөөд байгаа билээ. Тааврыг жаахан дөхүүлвэл түүний ээж нь 90-ээд оны үед залуусын зүрхийг булгилуулж явсан үзэсгэлэнт эмэгтэй юм.

Энэ хэний охин бэ?

Түүнийг Киа Гербер (Kaia Gerber) гэх бөгөөд багаасаа л ээжийнхээ хувцаснуудыг өмсөж тоглох дуртай, маш авьяастай байжээ. Харин саяхнаас өөрийн мөрөөдлөө бодит болгож, “Teen Vogue” сэтгүүлийн нүүрнээ заларч, гоо сайхны алдартай брэндүүдийн нүүр царайгаар хэд хэдэн удаа тодорсон байна.

Тэр ч бүү хэл инстаграмдаа 260 мянга гаруй дагагчтай гэнэ. Энэ нь түүнийг хэр нэр нөлөөтэйг харуулах шиг...

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

*

 

 

Тэр бол алдарт загвар өмсөгч Синди Крафорд (Cindy Crawford)-ийн охин байлаа. Ээжтэйгээ тунчиг адилхан байгаа биз? 

Загварын шүүмжлэгчид болоод сонирхогчид түүнийг ээжийнхээ халааг авах авьяаслаг нэгэн хэмээн дүгнэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()