Майкл Жексоны тухай сонирхолтой баримтууд

Домогт дуучин Майкл Жексоны талаар мэдэхгүй, сонсоогүй хүн цөөхөн билээ. Учир нь тэрээр амьд ахуй цагтаа, “попын хаан” хэмээх хүндтэй цолыг авч, залуусыг байлдан дагуулсаар байсан ховорхон уран бүтээлч юм. Бурханы оронд очсон хэдий ч өдгөө тvvний гэгээн дvр, уянгалаг хоолой, дахин давтагдашгvй хөдөлгөөн, өвөрмөц дvр төрх зэрэг нь бидний сэтгэл зvрхэнд мөнхөд хадгалагдан vлдсэн билээ.

Майкл Жексоны тухай сонирхолтой баримтууд

1 Түүний хамгийн сайн найз нь “Шимпанзе”

80-аад оны эхэн үеэр алдарт дуучин Майкл Жексон “Bubbles” нэртэй Шимпанзе сармагчинг Техас мужаас худалдан авч  байжээ. Түүнийгээ үргэлж арчилж халамжлан, өөрийн хувцастай ижил хувцасладаг байсан гэнэ. Эх сурвалжуудын хэлснээр дуучин маань тэрхүү сармагчингаасаа огтхон ч холддоггүй байсан төдийгүй ариун цэврийн өрөө орохдоо хүртэл дагуулаад ордог байжээ

Түүний хамгийн сайн найз нь “Шимпанзе”

2 Тэрээр уушигны архаг дутагдалтай байсан

Алдарт “Rolling Stone” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Ян Гальперин (Ian Halperin) өөрийн номондоо, домогт дуучин Майкл Жексоныг уушигны архаг дутагдал хэмээх өвчний оноштой байсан хэмээжээ. Гэвч түүнийг эмчилж байсан эмч нар үүнийг үгүйсгэж байгаа юм. Ямартай ч түүнийг амьсгал нь давхцах, амьсгаадах үед өвчин нь сэдэрдэг хэмээн хэлжээ.

Тэрээр уушигны архаг дутагдалтай байсан

3 Түүний гутал патентлагдсан

Майклд зориулан АНУ-ын Патентын товчоонд (патент №5255452) патентлагдсан тусгай гутал бvтээсэн гэдэг. Таны харж байгаачлан "Сарны алхаа" бүжгийн энэхүү гайхамшигтай хазайлтыг хийхийн тулд гутлын өсгийг тайзтай холбон бэхэлж, ингэснээр тэрхүү гутлыг өмссөн хvнд урагшаа тонгойх боломжийг олгодог байна.

Түүний гутал патентлагдсан

4 Майкл Жексоны "Сарны алхаа"-аас санаа авч “сега” тоглоом бүтээж байжээ.

Сега тоглоомын зохион бүтээгч Жо Пеши (Joe Pesci) хэмээх зохион бүтээгч залуу Майкл Жексоны сарны алхаанаас сэдэвлэн тоглоом бүтээж байжээ. Тоглоомын утга санаа нь хорон санаат баатраас бяцхан хүүхдүүдийг Майкл  сарны хөдөлгөөнөөрөө авардаг талаар өгүүлдэг.

Майкл Жексоны "Сарны алхаа"-аас санаа авч “сега” тоглоом бүтээж байжээ.

5 Тэрээр баг насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлдэг талаар шуугиж байсан билээ. Түүнчлэн тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийн амыг таглахын тулд маш их мөнгийг өгсөн ч хэмээн ярьдаг. Өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар домогт дуучин маань хүмүүсийн анхаарлыг татахын тулд зориуд хий хоосон цуурхалыг тарааж байсан ч гэж ярьдаг аж.

Тэрээр баг насны хүүхдийг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан

6 Супермэн болохын хүслэн

"Марвел" кино компанийн удирдагч Стэн Ли (Stan Lee) хэлэхдээ, Дуучин Майкл Жексоныг хүн аалзын дүрд тоглохыг хүсдэг байсан талаар өгүүлжээ. Хэрвээ тэрээр хүн аалзын дүрд тоглосон бол ямар харагдах байсан болоо?

Супермэн болохын хүслэн

7 Арьсны өвчнөөсөө болж шаналж байжээ

Алдарт дуучин маань арьсны асуудалтай гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Гэвч энэ нь өөрийн өнгөт арьснаасаа санаа зовсондоо бус, маш ховор төрлийн генийн өвчлөл, арьсны пигментийн алдагдалтай холбоотой витилиго хэмээх өвчин аж. Тэрхүү өвчний үед тухайн хүний арьс маш эмзэг цочромтгой болох бөгөөд нарны гэрлийн нөлөөгөөр арьсан дээр цагаан толбо үүсдэг байна. Майкл Жексоны хувьд  түүний энэ өвчин 25 наснаас эхэлсэн бөгөөд эхэндээ хэдэн цайвар толбо гарч, улмаар биеийнх нь хэсгүүд тэр чигтээ цайрсан гэдэг.

Арьсны өвчнөөсөө болж шаналж байжээ

8 Хиймэл үс зүүдэг байсан

Та түүнийг төрөлхийн урт сайхан намирсан үстэйгээр нь төсөөлж байсан биздээ? Тэрээр үнэндээ Пепси ундааны рекламны үеэр үсээ шатааж, улмаар түүнээс хойш хиймэл үсийг зүүх болсон гэдэг. Ослын улмаас тэрээр үсээ алдаад зогсохгүй маш их өвчин намдаах эмийг хэрэглэх болжээ.

Хиймэл үс зүүдэг байсан

9 Хүчилтөрөгчтэй ор

Тэрээр дээрх ослын нөлөөгөөр өвчнөө намдаа тэрчлэн тайван унтаж амрахын тулд ийнхүү хүчилтөрөгчийн орон дээр унтдаг байжээ. Түүнээс үүдэн түлэнхийн өвчтэй хүмүүст хандив өргөхөд ихээхэн хувь нэмрийг оруулсан гэдэг.

Хүчилтөрөгчтэй ор

10 Түүний анхны гэрлэлт ердөө 18 сар үргэлжилсэн

Дуучин Майкл Жексон хоёр удаа гэрлэсэн. Эхний гэрлэлт түүний шүтэн бишэрдэг алдарт дуучин Элвис Преслигийн охин Лиза Мари, харин хоёр дахь эхнэр нь Дэбби Роув хэмээх сувилагч бүсгүй байсан гэнэ. Эхний гэрлэлтээ цуцлуулахад олон зүйлсүүд нөлөөлсөн хэмээн дам ярьдаг. Түүнээс хамгийн ноцтой нь гэвэл Лиза Мари түүнээс нууцаар жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэж байсанд оршино. Мэдээж Майкл үр хүүхэдтэй болохыг хүсэж л таараа шүү дээ. Харин хоёр дахь эхнэр нь түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн ч, удалгүй салсан юм.  Майкл хоёр хүү, нэг охинтой. Гэсэн ч  түүний гурав дахь хүүхдийн ээж нууцлаг байсаар ирсэн юм.

Түүний анхны гэрлэлт ердөө 18 сар үргэлжилсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()