Кимийн дүү нар өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Ким Кардашьяны эх нэг, эцэг өөр дүү нар болох Кендалл Женнер (Kendall Jenner), Кайли Женнер (Kylie Jenner) нар сүүлийн үед эгч нараасаа дутахгүй хамгийн том ярианы сэдэв, гэр бүлийнхээ хүндтэй гишүүд түүнчлэн дэлхий даяарх сая сая залуусын үлгэр дууриал болж байгаа билээ. Кендалл 1995 онд төрсөн, харин түүний дүү Кайли 1997 онд төрсөн хэдий ч тэд хоорондоо яг л сайн найзууд шиг байж чаддаг. Ингээд та бүхэнд өдгөө загварын ертөнцөд ид ирчээ аваад буй эгч дүүс болох Кендалл, Кайли хоёрын нэг өдрийн амьдралыг хүргэж байна.

Кимийн дүү нар өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

1 Кендалл Женнер

6:30 – “Би өглөө эртлэн босч, үдийн цайнаас өмнө төлөвлөсөн ажлынхаа талыг амжуулахыг үргэлж хичээдэг. Сэрээд хамгийн түрүүнд хийдэг зүйл бол утсаа шалгах. Бас инстаграмаар “хэсэх” дуртай. Хэдийгээр би үргэлж зураг нийтлээд байдаггүй ч, хуучин зургуудаа харахад их сайхан санагддаг юм.”

Кендалл Женнер

7:00 – “Өглөөгүүр дасгал хийвэл сэргэж чаддаг. Ихэнхдээ өөрийн дасгалжуулагч Гуннар Петерсонтой хамт кикбокс болон бялдаржуулах дасгалууд хийдэг.”

 

8:00 -  “Сүүлийн үед би Кайли (Kylie)-тай хамтарсан “Kendall + Kylie” хэмээх загварын төсөл гаргах гэж байгаа болохоор өглөө болгон тийшээ явж байна. Би ер нь машин барих их дуртай. Гэхдээ ихэнхдээ л Кайли барьдаг юм. Харин тэр хооронд би машиныхаа DJ болж явдаг. Миний сонсдог дуучид гэвэл Kanye West, Drake, Justin Bieber... гэх мэт. Ер нь надад яг ийм тийм гэж ялгаж сонсдог хөгжмийн чиглэл байхгүй. Чихэнд сонсголонтой, аятайхан үгтэй л бол дуртайяа сонсдог.”

9.00 – “Өглөө 9 цагт бид “Kendall + Kylie” төслийн багийнхантайгаа уулздаг. Энэ коллекц бид хоёрын сүүлийн үеийн загварын чиг хандлагыг бүрэн тодорхойлж байгаа учраас маш чухал төсөл гэж бодож байна. Үүнийг санасандаа хүртлээ хэрэгжүүлэхийн тулд олон загвар зохион бүтээгчид, стилистүүд, загвар өмсөгч, моделиуд, гэрэл зурагчид гээд л мэргэжлийн хүмүүстэй уулзах хэрэгтэй.”

12:00 – “Ингээд л үдийн цайны цаг болчихно доо. Би ихэнхдээ тахианы давсгүй цээж мах, гурвалжин будаа, түүхий шинэ ногоо, болон "хүммүс" иддэг. Завтайсан бол хүнсний дэлгүүр хэсэж зөндөө их шинэ ногоо авах юмсан... Ер нь би хүнсээ өөрөө цуглуулж, сонгож идэх их дуртай.”

14:00 – “Энгийн өдөр бол би дунджаар 4 юмуу 5 уулзалттай байдаг. Харин одоогийн байдлаар бол тэрнээс их хүмүүстэй уулзаж байна. Уулзалт амжилттай болохын хамгийн гол үүргийг Кайли гүйцэтгэж байгаа гэхэд болно. Тэр үзэл бодлоо зөв, чөлөөтэй илэрхийлж чаддагаас гадна маш сайхан санаануудыг үргэлж гаргадаг. Харин би бол тэр тал дээрээ маруухан шүү. Түүнчлэн бид хоёрын загварын шинэ коллекцид Jumpsuit (өмд цамц залгаа, урт хувцас) голлох байр суурь эзэлж байгаа.”

16:00 – “Үдээс хойш гэхэд уулзалтуудаа дуусгаад түр амралт авч, гэртээ харьж дугхийх юмуу, эгч нартайгаа кафед суух дуртай. Миний өдөр тутамдаа идэх дуртай амттан бол хөлдөөсөн тараг. Энэ амттан байхгүй бол бараг амьд явж чадахгүй байх шүү.”

18:00 – “Тийм ээ, энэ бол оройн хоолны цаг. Би оройдоо хөнгөхөн хэрнээ ходоод дүүргэчихмээр хоол идэх дуртай. Сүши, ногоотой спагетти, ногоотой пицца, хавчны мах бол миний байнгын сонголт. Ажлын хажуугаар найзуудтайгаа уулзахаа мартаж яаж болохов. Долоо хоногт ямар ч байсан 1-2 удаа тэдэнтэйгээ уулзаж, гадуур зугаалан, цагийн хөгжилтэй өнгөрөөх дуртай. Сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, харилцан бие биедээ эрч хүч өгч чаддаг байна гэдэг юутай азтай хэрэг вэ?”

23:00 – “Өдөрт дор хаяж 7-8 цаг нойр авч байх ёстой. Тийм ч учраас би хаана л бол хаана л унтаж чаддаг. Онгоцонд, машинд гээд л ...”

2 Кайли Женнер

7:00 – “Намайг маш их ажил, бүтэн өдөр хүлээж байгаа гэж бодохоор би орноосоо үсрэн босох дуртай. Сэрэнгүүтээ мэдээж утсаа шалгана, инстаграмаа шинэчлэнэ. Тэгээд л өнөөдөр ямар хувцас өмсөхөө шийднэ дээ”

Кайли Женнер

7:15 – “Кендалл бид хоёрын эхлүүлж байгаа шинэ коллекцийн ажил маш урамтай урагшилж байгаа болохоор үнэхээр сайхан байна. Юун түрүүнд би нүүрээ буддаг. Үүндээ ч их дуртай гэхүү дээ. Би “Charlotte Tilbury”-ийн энгэсэг, “Anastasia Beverly Hills”-ийн нүдний харандаа, тенд их дуртай. Бас өөрийн нэрийн “Kylie Lip Kit” уруул өнгөлөгч, будгуудыг сүүлийн үед хэрэглэж байна. нүүрээ будаж, хувцсаа сонгоход надад ердөө 10 минут л хангалттай байдаг.”

7:30 – “Өглөөгүүр би өсгийтэй гутал гэхээсээ илүү хөлд эвтэйхэн спорт шаахай өмсөх дуртай. Гэхдээ өсгийтэй гутлаа байнгаа цүнхлээд юмуу, машиныхаа ард хэд хэдээр нь хийгээд явчихвал амар байдаг юм. миний хамгийн дуртай гутлын брэнд бол “APL”. Хөлд маш эвтэйхнээс гадна юун дээр ч зохих, загварлаг урлагийн бүтээлүүд дээ. Надад APL-ийн бараг 50 гутал байгаа байх аа.”

8:00 – “Биед муу гэдгийг нь мэддэг ч би өглөөний цай уух дургүй. Эрүүл өглөөний хоолны талаар яриад ч хэрэггүй. Гэртээ байгаа тохиолдолд гахайн мах, гадилтай шарвин идэх дуртай.”

10:00 – “Сүүлийн үед бол цайгаа уучихаад уулзалт руугаа явж байгаа. Бидний хүсэн хүлээсэн загвар маань гарахад улам л ойртож байгаа учраас сэтгэл маш их хөдөлж байна. Шинэ загварууддаа моделиуддаа өмсүүлж үзээд, яг л бидний хүсэж байсан шиг харагдаж байгаад бид их баяртай байгаа.”

12:00 – “Сүүлийн үед зав муутай байгаа болохоор бид оффисдоо үдийн хоолоо идэж байна. Гадуур гарах үед (Ялангуяа Кендалл бид хоёр хамт явж байгаа тохиолдолд) папарациуд хаа сайгүй дагаастай. Тийм болохоор миний хувьд ингэхээс өөр арга алга даа.

14:30 – “Үдийн цайны дараа би найзуудтайгаа уулздаг. Эсвэл ээж дээрээ очдог. Гэхдээ бид байнга хамт байх завгүй учраас ихэнхдээ л тус тусдаа ажлаа хийгээд явдаг. Зарим үед энэ нь ч надад таалагддаг шүү. Учир нь би өөрийгөө бие даасан эмэгтэй гэдгээ мэдрэх дуртай”

16:00 – “Энэ үеэр би дасгал сургуулилт хийх дуртай. Өдрийн энэ цагт миний эрч  хүч илүү нэмэгддэг юм шиг санагддаг. Дасгалаа эрч хүчтэйгээр хийнгээ хүргэн ахынхаа (Канье Вест) дуунуудыг сонсох сайхан шүү.”

18:00 – “Би хоол хийх маш их дуртай. Ээж маань спагеттинд дуртай болохоор би гараа гарган байж хийж өгдөг.”

20:00 – “Орой  20 цагаас хойш найзуудтайгаа гадуур гарах шиг хөгжилтэй зүйл байхгүй. Бид хамтдаа кино үзэж, бүжиглэх дуртай. Миний хамгийн дуртай кино бол “Mean girls”. Бага байхдаа их үздэг байж билээ. Тийм болохоор л дуртай байдаг байх.”

00:00 – “Би ихэнхдээ шөнө л гэртээ орж ирдэг. Орондоо орохын өмнөхөн нүүрээ цэвэрлээд, коксны тос түрхдэг. Ингэвэл арьс сайхан болж, сайн амарч чаддаг гэж Жаден Смит надаа хэлж байсан санагдана”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()