Хүнд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

Уулзаад удаагүй байгаа хүндээ ямар сэтгэгдэл төрүүлнэ, тэр хүн цаашид таныг анхны сэтгэгдлээрээ хүлээж авах магадлал өндөр болохыг судлаачид нотолсон байдаг. Тиймдээ ч анхны сэтгэгдэл гэдэг үнэхээр чухал юм. Тиймээс та бүхэндээ шинээр танилцаж байгаа хүндээ өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх, тэрчлэн цаашдын харилцаанд нэмэр болохуйц зөвлөгөөг хүргэе.

Хүнд хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх вэ?

1 Инээмсэглэх

Инээмсэглэл гэдэг нь магадгүй бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал зүйлсийн нэг байх. Тиймээс ч та заавал танилцсан гэлтгүй, уулзсан хүнтэйгээ зөв сайхан инээмсэглэж байх хэрэгтэй. Мэдээж хэрэг учир зүггүй л ярзайтлаа инээгээд байвал, тэр нь харин ч нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс та зөв цаг үедээ хүмүүст сайхан инээмсэглэлийг харамгүй зориулж байгаарай.

Инээмсэглэх

2 Мэндлэх

Харилцааг цаашид амжилттай өрнүүлэх хамгийн чухал зүйлсийн нэг бол тухайн хүнтэй түрүүлж мэндлэх явдал юм. Хүнтэй мэндлэхэд заавал ихэмсэг байх шаардлагагүй. Зарим хүмүүс хүнтэй эхэлж мэндлэх нь өөрийгөө доош нь хийсэн хэрэг хэмээн эндүүрдэг. Үнэндээ энэ нь харин ч эсрэгээрээ таныг илүү боловсон, ёс журамтай санагдуулдаг ажээ. Хүнтэй мэндлэхдээ юун түрүүнд харц дээгүүр, тухайн хүний хөл рүү ширтвэл үнэхээр бүдүүлэг сэтгэгдэл төрүүлдэг байна.

Мэндлэх

3 Нэрийг нь бүтэн дуудах

Эцэг эхээс заяасан эрхэм нандин нэрээ хэн нэгний зоргоор өөрчлүүлж, сэглүүлэх нь тийм ч таатай зүйл биш. Яахав магадгүй таны сайн найзууд, гэр бүл дотны хүмүүс тань таныг бүтэн нэрээр чинь бус хочилдог нэрээр дуудах нь хэвийн үзэгдэл байж болох юм. Гэвч анх танилцсан хүнийхээ хоч, дууддаг нэрээр нь бус бүтэн нэрээр нь дуудаж байгаарай. Аль эсвэл өөрөөс нь хэрхэн дуудвал эвтэйхэн байгааг асууж болно шүү дээ. 

Нэрийг нь бүтэн дуудах

4 Харцаа хянах

Та ярилцаж буй хүнийхээ нүдийг хараад юу хүсэж байгааг нь амархан мэдэж болно. Учир нь харц гэдэг хүний дотоод сэтгэл, сэтгэл хөдлөлийг шууд дамжуулж байдаг. Мэдээж илэрхий зүйлүүд дээр хүмүүсийн харцыг уншиж болох ч ихэнх тохиолдолд тэд бодлоо үнэхээр сайн нууж чаддаг. Зарим хүмүүс өөрийн ч мэдэлгүй хэн нэгэн рүү муухай харах үе байдаг шүү дээ. Түүнчлэн ярилцаж буй хүнийхээ нүд рүү, эсвэл хоёр нүдний голын цэгрүү харж байгаарай. Нүд рүү нь харах ёстой гээд ширтээ

Харцаа хянах

5 Биеийн хөдөлгөөн хамгаас чухал

Хүний биеийн хөдөлгөөн, хэлэмж гэдэг нь хүний хэлж буй үгээс илүүтэйгээр хүний юу бодож байгааг илэрхийлж чаддаг гэж хүмүүс ярьдаг. Энэ ч үнэн. Хүн бодож байгаа бүх зүйлсээ биеэрээ илэрхийлж чадахгүй ч тэр заримдаа өөрийн ч мэдэлгүй харилцагчаа үл тоомсорлох үйлдлүүдийг гаргадаг. Жишээ нь гар хөлөө сольбох, харцаа дальдчуулах, биеэ ярилцаж буй хүнээсээ өөр зүг рүү хандуулах гэх мэт. Тэгэхээр биеийхээ хөдөлгөөнийг хянаж байгаарай.

Биеийн хөдөлгөөн хамгаас чухал

6 Хүндэтгэлтэй хандах

Хүндэтгэлтэй харьцах гэдэг маш чухал. Өөрөөсөө доор, дээр амьдралтай хүмүүстэй бүгдтэй л яг л ижил түвшинд, ялгаж дорд үзэх, ая тал засах хандлагаар харьцах нь үнэхээр муухай явдал юм. Тухайн хүний бэл бэнчин, ядуу тарчиг амьдрал зэрэг үүнд огт хамаагүй. Зүгээр л бүгд ижилхэн хүн гэдэг үүднээс хандах нь амьдралыг илүү амттай болгоно. Өөрөөсөө доор амьдралтай хүмүүст чадах чинээгээрээ тусалж, бүр болдоггүй юмаа гэхэд хүн шиг харьцаж байх хэрэгтэй. Хүндлэлийг өөрөөс

Хүндэтгэлтэй хандах

7 Үзэл бодлыг асуух

Харилцан яриаг амжилттай болгох зүйлүүдийн нэг бол яалтачгүй харилцан үзэл бодлоо солилцох, санал нэгдэх, бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм. Тухайн хүний үзэл бодлыг үл ойшоон, өөрийнхөө бодлыг тулгах нь үнэхээр бүдүүлэг хэрэг. Тиймээс ярилцагчынхаа үзэл бодлыг эхэнд авч үзэн, түүн дээр өөрийнхөө бодлыг хэлж харилцан ярилцаарай.

Үзэл бодлыг асуух

8 Цэвэр цэмцгэр байдал

Хүнтай танилцах уулзах орчин цэвэр цэмцгэр, түүнчлэн таны хувцаслалт зэргүүд нь энгийн сайхан цэмцгэр байхад тухайн хүнд үнэхээр тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэг байна. Тиймээс хэрвээ та албан газар, гэртээ зочин урихаар бэлдэж байгаа бол цэвэр цэмцгэр байдалд анхаарлаа хандуулаарай.

Цэвэр цэмцгэр байдал

9 Магтаал

Харилцан ярилцаж буй хүнээ энгийн сайхан магтаалаар магтаж байх нь түүнд үнэхээр сайхан сэтгэгдлийг төрүүлдэг ажээ. Жишээ нь, "Та өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байна" гэх мэт. Давс хужрыг нь яг сайхан тааруулна гэгчээр магтаалыг ч гэсэн зохистой түвшинд хэрэглэж байх нь харилцааг үргэлж амжилттай болгодог.

Магтаал

10 Гэрт нь хүргэж өгөх эсвэл салах ёс хийх

Шинэхэн танилцсан бүсгүйгээ гэрт нь хүргэж өгөх, эсвэл унаанд суулгаж өгөх, салах ёс гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Энэ нь дараа дараагийн уулзалтыг илүү амжилттай, сайхан болгодог гэдэгт итгээрэй. Зөвхөн ажил хэргийн уулзалт ч биш, хувийн асуудал дээр ч яригдаж байгааг та мэдэж байгаа биз ээ...

Гэрт нь хүргэж өгөх эсвэл салах ёс хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()