“Fifty Shades of Grey” киноны тухай сонирхолтой баримтууд

Английн зохиолч Э. Л. Жеймс (E.L.James)-ийн зохиолоор сэдэвлэн бүтээсэн эротик, романтик төрлийн "Fifity shades of Grey" кино нь гарсан даруйдаа хамгийн их ашиг орлоготой киногоор шалгарч байсан. Кинонд коллежийн шинэхэн төгсөгч  Анастасия Стил (Anastasia Steele), ажил хэрэг нь амжилттай яваа залуу бизнесмэн Кристиан Грей (Christian Grey) нарын учир битүүлэг гэмээр романтик харилцааны талаар өгүүлдэг билээ. Кино гарснаас хойш тус зохиол дэлхий даяар 52 орны хэлээр орчуулагдаж, нийт 125 сая хувь борлуулагдсан байна.

“Fifty Shades of Grey” киноны тухай сонирхолтой баримтууд

1 Киног бизнес болгосон нь

Тус киног гарснаас хойш, киноны нэрээр нэрлэгдсэн дотуур хувцас, секс тоглоом, трико гэхчилэн олон зүйлсүүд худалдаалагдаж, хэсэгтээ л хөөрхөн бизнес болсон. Лонхтой дарс хүртэл тэрхүү нэрээр нэрлэгдсэн байдаг билээ. Энэхүү дарс нь цагаан, улаан хоёр төрөлтэй гэнэ. Дарс бүтээгчид өөрсдийн бүтээгдэхүүнээ хосуудын харилцаанд шинэ өнгө төрхийг авчирна хэмээн сурталчилж байсан. Үнэхээр овжин байгаа биз.

Киног бизнес болгосон нь

2 Ижил төрлийн шүтэн бишрэгчид

Зохиолч Стефани Мэйер (Stephаnie Mayer)-ийн “Twilight” зохиолын гол дүрийн баатрууд болох Белла Сван (Bella Swan), Эдвард Каллен (Edward Cullen) нарын хайр дурлал, нэгнээ хүсэмжлэх сэтгэл зэргийг Э. Л. Жеймс (E. L. James)-ийн "Fifity shades of Grey" зохиолын Анастасия Стил (Anastasia Steele), Кристиан Грей (Christian Grey) хоёртой ижилхэн хэмээн үзэж, тэдгээр кино, гол дүрийн баатруудыг нь хольж шүтэн бишрэх хүмүүсийн нь тоо эрс нэмэгджээ. Тэ

Ижил төрлийн шүтэн бишрэгчид

3 Шинэ зохиол бүтээлүүд

Э.Л.Жеймсийн энэхүү зохиол худалдаанд тэсрэлт хийж эхлэх үеэр Австралид олон тооны дуураймал хуулбар зохиолууд төрж эхэлжээ. Зохиолын үндсэн утгыг өөрчилж, "Ээжүүдийн ор хөнжлийн нууц" гэхчилэн утгагүй гэмээр шинэ зохиолууд борооны дараах мөөг шиг л олширсон байна. Чухам аль нь жинхэнэ зохиол нь болохыг андуурмаар зохиолууд хэдийн дэлхий даяар 100 сая орчим хувь борлуулагджээ.

Шинэ зохиол бүтээлүүд

4 Маш их мөнгийг халаасласан нь

Мэдээж бичсэн зохиол нь дэлхийд мандаж байхад, зохиолч нь хэдий хэр амжилтанд хүрсэн байх нь ойлгомжтой шүү дээ. Өөрийн бүтээлээс хэдийн 95 сая долларыг халааслаад амжсан Э. Л. Жеймс хамгийн их ашиг орлоготой зохиолчдын жагсаалтанд багтсан юм. Бүсгүй хүн гэхэд түүний бичсэн энэхүү эротик романтик зохиол нь  ижил төрлийн зохиолч эрчүүдээс эрхгүй ялгарч, түүнийг хэр гүн гүнзгий эротик төсөөлөлтэй болохыг нь батлах шиг болсон.

Маш их мөнгийг халаасласан нь

5 Зохиолын дарангуйлагч залуугийн дүрийн сонголт

Киноны Кристиан Грей (Christian Grey)-ийн дүрийн сонгон шалгаруултад Ирландын жүжигчин Жэми Дорнан (Jamie Dornan), Английн жүжигчин Чарли Ханнэм (Charlie Hunnam) нар тунаран үлдсэн гэдэг. Гэвч кино багийнхан Жэми Дорнанийг сонгосон байна. Учир нь түүний нүд цаанаасаа нууцлаг, басхүү бүсгүйчүүдийг эзэмдэх хүчтэй байсан хэмээжээ. Нээрээ ч хараад байхад тэрээр бас л эвгүй царайтай шүү.

Зохиолын дарангуйлагч залуугийн дүрийн сонголт

6 Киноны зураг авалт

Харин Анастасия Стилийн дүрийн сонгон шалгаруултад Америкийн жүжигчид Кэти Холмс (Katie Holmes), Фелисити Жонс (Felicity Jones), Элизабет Олсен (Elizabeth Olsen), Шайлен Вудли (Shailene Woodley), Шведийн жүжигчин Алисиа Викандер (Alicia Vikander), Английн жүжигчид, Имоген Пүүтс (Imogen Poots) нар сонгогдож байсан гэдэг. Кино багийнхан эцэст нь залуу жүжигчин Дакота Жонсон (Dakota Johnson)-ийг сонгосон ажээ. Учир нь тэрээр киноны дүрд тохирохуйц даруухан, басхүү гэ

Киноны зураг авалт

7 Зохиолчийн үзэл бодол

“Twilight” киноны зохиолч Стефани Майер (Stephanie Meyer), энэхүү киноны талаар хэлэхдээ, “Э. Л. Жеймсийн энэхүү зохиол үнэндээ хэтэрхий задгай, байж боломгүй эротик төсөөллийн талаар өгүүлсэн. Миний хувьд би иймэрхүү зүйлийг үнэндээ л таашаадаггүй” хэмээн хэлсэн байдаг. Түүнчлэн “Мэдээж, Э. Л. Жеймс бол үнэхээр сайн зохиолч, түүний зохиол нь ч амжилттай сайн явааг би үгүйсгэх гээгүй” хэмээж, хатуухан хэлсэн шүүмжлэлээ цагаатгас

Зохиолчийн үзэл бодол

8 Муу зохиолч

Кино шүүмжлэгчдийн хэлж буйгаар Э. Л. Жеймсийн "Fifity shades of Grey" зохиол нь үнэхээр ядмаг сэдэвтэй, муу зохиол болсон хэмээн шүүмжилсэн байдаг. Үйл явдал цааш үргэлжлэхийн аргагүй ядмаг учраас дараа дараагийн зохиол улам бүр л дордоно хэмээн хатуухан хэлсэн удаатай. Хэрвээ тус киноны дараагийн анги гарвал та үзэх үү?

Муу зохиолч

9 "Fifity shades of Grey" хошин хувилбар

Алдартай кино бүтээлүүдийг нөхөрсөгөөр шоглодог хүмүүсийн бүрэлдэхүүн бол пароди бүлгэмүүд юм. Бид бүхэн урьд нь “Twilight” киноны пароди хувилбарыг үзэж байсан шүү дээ. Энэ мэт Э. Л. Жеймсийн зохиолыг ч мөн адил пароди бүлгэмийнхэн тойроогүй, дайраад гарсан юм. Тэдгээр бүтээлүүдээ тэд “Fifty Shades of Twilight”, “Fifty Shades of Gay” “Fifty Shades of Greyhound” хэмээн нэрлэсэн байдаг. Түүнчлэн олны танил алдартай хү

"Fifity shades of Grey" хошин хувилбар

10 Секс хувьсгалыг авчирсан нь

Тус бүтээлийг гарсны дараа секс хувьсгал гарсан гэхэд болно. Хүмүүс нэгэн хэвийн сексийг бус илүү садист, дарангуйлал доор секс хийхийг хүсэх болсон юм. Яг л киноны гол дүрийн залуу шиг, бүсгүйгээ хүлж, түүнд өвдөлт мэдрүүлэн өөрийн хүслээр байлгахыг хүсэх болжээ. Тэр ч бүү хэл номыг худалдаалахдаа хүмүүст  гав, гинж гэх мэт зүйлстэй дагалдуулан өгч, секс дэлгүүрүүд эгээтэй л ачааллаа дийлэхгүй унахад хүрээд байсан гэдэг.

Секс хувьсгалыг авчирсан нь

Видео

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()