Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Веллингтоны олон улсын нисэх онгоцны буудал – Шинэ Зеланд
Нарийхан замтай, тэгээд бүр далайд ойрхон онгоцны буудал бол яаж ч бодсон аймшигтай. Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотын ОУ-ын онгоцны буудал нь хэдийгээр үзэмж сайтай, цэвэрхэн ч гэлээ хамгийн аюултайд тооцогддог.
2. Агаттигийн нисэх онгоцны буудал – Энэтхэг
Уг онгоцны буудал нь Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн, нийт 1219 метр үргэлжлэх бөгөөд уртаар нь ч тэр, өргөнөөр нь ч тэр цааш сунгах ямар ч боломжгүй. Нисгэгч хормын төдийд л анхаарал болон баримжаагаа алдах аваас аюулд унана. Гэлээ гээд 36 арлаас бүрдэх Лакшадвип буланд очих өөр ямар ч арга байхгүй.
3. Хилтон Хейд олон улсын нисэх онгоцны буудал – АНУ
Нэг зүйлийг тогтоож харах хүртэл энэ онгоцны буудал хэнд ч тийм аймшигтай санагдахгүй. Харин... засмал зам дээр байх хоёр зурвас бол нэгэн хос залуусын булш юм. Онгоцны буудал баригдахаас өмнө энэ газар дээр ферм байжээ. Уг фермийн эзэд өөрсдийгөө нас барахаар энд зэрэгцүүлэн оршуулаарай хэмээн гэрээсэлсэн юмсанж. Хотын захиргаа уг гэрээслэлийг зөрчиж үл чадан, хос булшийг тойруулан замаа барихаас өөр арга байгаагүй ажээ.
4. Нарсарсуакийн онгоцны буудал – Грийнланд
Байгалийн үзэсгэлэн газар онгоцоор газардана гэдэг гайхалтай боломж. Гэхдээ шөнийн цагаар юмуу, бага зэрэг салхи шуургатай үед бол далайд унах, чигээ алдах аюултай.
5. Кансайгийн нисэх онгоцны буудал – Япон
Кансай бол Хоншу арлын төвд орших, 4 км урт, 2.5 км өргөнтэй хиймэл арал юм. Энэ арал бол жуулчдын хамгийн их очих дуртай төв цэг тул шилдэг инженерүүдийн шийдлээр онгоцны буудлыг тусгайлан барьсан байна. Гэвч газар хөдлөлт, далайн хар салхи зэрэг байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр тэр чигтээ сөнөх “бүрэн боломжтой".
6. Парогийн нисэх онгоцны буудал – Бутан
Энэ онгоцны буудалд газардах эрх дэлхий даяар зөвхөн 8 нисгэгчид л байдаг. Учир нь уг буудал нь далайн түвшнээс дээш 2.4 км-ийн өндөрт, шовх оройтой уулсаар хүрээлэгдэх бөгөөд зам нь ердөө л 1980 метр үргэлжлэх тул өндөр чадвартай, олон жилийн туршлагатай нисгэгчид л газардаж чаддаг гэнэ.
7. Кайтакийн нисэх онгоцны буудал – Хонконг
Хүн ам шигүү суурьшсан, дээрээс нь өндөр уулаар хүрээлэгдсэн хотын яг төвд онгоцны буудал байна гээд та төсөөл дөө. Анхнаасаа маш муу зохион байгуулалттай баригдсан учраас 1988 онд энэ буудлыг хаажээ.
8. Баррагийн олон улсын нисэх онгоцны буудал – Шотланд
Асфальтан замны оронд усан зам байдаг учир Шотландын энэхүү онгоцны буудал дэлхийн хамгийн ховор, хамгийн аюултай онгоцны буудалд зүй ёсоор тооцогддог юм. Гурвалжин хэлбэртэй 3 зам байх бөгөөд төгсгөлдөө модон хаалттай байдаг байна.
9. Гисборнын нисэх онгоцны буудал – Шинэ Зеланд
Шинэ Зеланд улс бол үзэсгэлэнт байгалиас гадна аюултай, аймшигтай зүйлсийн өлгий нутаг бололтой. Таны харж байгаачлан төмөр замтай огтлолцсон онгоцны буудал Гисборн хотод байдаг. Уг онгоцны буудлыг гал тэрэгний осол болон хар салхины улмаас 2001 оноос хойш зөвхөн ачаа тээврийн зорилгоор л ашиглахыг зөвшөөрөөд байгаа билээ.
10. Хилларигийн нисэх онгоцны буудал – Балба
2010 онд АНУ-ын “History channel” телевизийн сувгаар энэхүү онгоцны буудлыг дэлхийн хамгийн осолтой буудлаар нэрлэж байлаа. 2900 метрийн өндөрт байрлах, түүнчлэн өндөр уулсаар хүрээлэгдсэн, нэг талруугаа эгц уруу байдаг учир энэ жагсаалтанд орсон биз ээ.
11. Гибралтарын нисэх онгоцны буудал
Эхлээд харахад бол энгийн л нэг онгоцны буудал мэт боловч, яг үнэндээ хотын төв авто замтай огтлолцдог аж. Авто зам, төмөр зам хоёр огтлолцсон бол өөр хэрэг, гэвч авто зам, онгоцны зам хоёр огтлолцоно гэдэг ч...
12. Мадерагийн онгоцны буудал – Португал
Маш богинохон, нарийн замтайгаас гадна, өндөрт байрлах тул бараг л онгоц газардах болгонд их бага ямар нэгэн хэмжээгээр осол гардаг ажээ.
13. Жулиана гүнжийн нисэх онгоцны буудал – Сайнт Мартины арал
Таны харж байгаа энэ зураг бол эвлүүлэг биш, харин Хойд Америкийн нутаг дэвсгэрт байх Сайнт Мартины арлын дээгүүр маш ойрхон зөрж буй онгоц юм.
14. “Ice” нисэх онгоцны буудал – Антарктид
Антарктидад судалгаа шинжилгээний ажлаар очиж буй хүмүүст “зориулсан” 3 нисэх онгоцны буудал байдгийн нэг нь энэ юм. Онгоцнууд ихэнхдээ энд газардах гэж байгаад цаг агаарын онц ноцтой нөхцлөөс болоод осолддог байна.
15. Саба арлын нисэх онгоцны буудал
Карибын тэнгисийн нутаг дэвсгэрт ойр орших Саба арлын нисэх онгоцны буудал бол хар дарсан зүүд л гэсэн үг. Өндөр, шовх үзүүртэй хадан цохионуудаар хүрээлэгдсэн, 400 метрийн өндөрт байрлах, ямар ч хаалт хашлага байхгүйн дээр цаг агаар нь үргэлж ширүүн салхитай, бороотой байдаг тул энгийн газардана гэдэг бараг л боломжгүй. Гэсэн ч энд ирэх өөр арга байхгүй тул жуулчид Саба чиглэлийн нисэх онгоцонд зориглон суудаг байна.
Видео