1. Грэм Филлипс (Graham Phillips)
Жүжигчин дуучин Грэм Филлипс, Ариана нар анх 2008 оноос болзож эхэлжээ. Хосууд 2 жилийн турш болзсоны эцэст, тэдний анхны бүхэн тэдэнтэй хамт нисэн одсон хэмээн дуучин бүсгүй хожим нэгэн ярилцлагандаа дурссан юм. Хосууд 2 жилийн турш үерхсэн ажээ.
2. Жордан Вискоми (Jordan Viscomi)
Нэгэнтээ түүний тайзны арын бүжигчин залуу Жордан, дуучин бүсгүйн сэтгэлийг хүчтэй шархлуулжээ. Тэд 2011 онд болзож байсан бөгөөд жилийн турш үнэхээр халуухан романтик хосоор нэг бус удаа нэрлэгдэж байсан боловч, бүжигчин залуугийн үнэнч бус байдлаас болж тэд аргагүй салсан гэдэг.
3. Жош Хатчерсон (Josh Hutcherson)
"Өлсгөлөн тулаан" киноны од, жүжигчин Жош Хатчерсон, Ариана Гранде хоёрыг холбож, хэвлэлийн хэрэгслүүдээр шуугиж байсан билээ. Тэднийг уулзаж учирдаг талаар хэсэгтээ л шуугисан боловч, энэ цуурхал удалгүй намжсан юм.
4. Эван Жогиа (Avan Jogia)
“Nickelodeon” телевизийг цуврал “Викториус”-д хамтран тоглосон жүжигчин Эван Жогиа, Ариана нар нэг хэсэгтээ л хайрын романсыг үүсгэж байсан. Хэд хэдэн удаагийн арга хэмжээн дээр тэд хамтдаа ихэд дотно харагдаж түүнчлэн, “Твиттер”-ээр дамжуулан өөр хоорондоо учир битүүлэг жиргээнүүдийг жиргэж байсан юм.
5. Жэй Брукс (Jai Brooks)
Австрали гаралтай цахим ертөнцийн элэглэгч залуу Жэй Брукс, Ариана нар 2012 оноос болзож эхлээд 2 жилийн дараа харилцаандаа цэг тавьсан юм. Дуучин бүсгүй маань энэ талаараа, “Би түүнээс маш их зүйлийг сурч, ойлгож авсан. Хүнийг яаж хайрлах, хайрлуулах гэдгийг түүнээс л анх мэдэрсэн. Гэвч бид хоёр үнэхээр өөр хүмүүс байсан” гэжээ.
6. Жастин Бибер (Justin Bieber)
Ариана Гранде өөрийн Инстаграмд, R&B дуучин Жастин Биберийн хацар дээр үнсэж байгаа зургыг хийснээр үзэгчдийг багагүй шуугиулаад амжсан. Хэсэгтээ л шуугисны эцэст тэрээр энэ талаараа “Бид зүгээр л найзууд” хэмээн хэлж үзэгч фэнүүдийнхээ амыг нэг сайн дарсан гэдэг.
7. Натан Сайкс (Nathan Sykes)
Английн дуучин Натан Сайкс, Ариана нар 2013 онд болзож байжээ. Тэд болзож байх хугацаандаа үнэхээр сайхан хосууд байсан ч дуучин залуугийн үнэнч бус байдлаас болон дуучин бүсгүй маань мөн л удалгүй салсан гэдэг. Гэвч тэд салсан хойноо ч гэсэн үнэхээр эв найрамдалтай, өдгөө сайн найзууд болжээ. Тэрээр энэ талаараа хэлэхдээ, “Тэр маш авьяаслаг. Би түүнтэй уулзсандаа маш баяртай байдаг. Тэр үнэхээр гайхалтай хүн. Одоо бол миний хамгийн сайн найз” гэжээ.
8. Мак Миллер (Mac Miller)
Реппер Мак Миллер, дуучин Ариана Гранде хоёр “The Way” дууг хамтран дуулснаас хойш, тэднийг болздог хэмээх яриа гарах болсон. Үнэндээ тэд нэгэн тоглолтын үеэр дуун дээрээ үнсэлцэж харагдсан шүү. Үзэгчдийг татах гэсэн шоу юу?, эсвэл тэд үнэхээр болздог уу эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдсэн юм. Үзэсгэлэнтэй дуучин бүсгүйн эргүүлэх харчууд даанч олон юм даа.
9. Биг Шон (Big Sean)
Реппер Биг Шон, Ариана нар саяхныг болтол үерхдэг байсан. Тэд 2014 оны 11 сараас харилцаагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нам гүм байгаа юм. Ямартай ч дуучин бүсгүй найз залуугаа энэ хорвоогийн хамгийн сайхан эр хүн хэмээн тодорхойлсон нь учиртай байж таараа. Чухам хосууд эргэн нийлэх эсэх, эсвэл дуучин бүсгүй маань өөр хэн нэгэн сайхан залуутай уулзахыг хэн мэдлээ.