Түүний анхны загварын шоу Нью-Йорк хотын “Madison Square Garden” төвд болсон бөгөөд “Хар ирвэс” гэгддэг үзэсгэлэнт загвар өмсөгч Наоми Кампбелл (Naomi Campbell) уг шоуг ахлан эхлүүлжээ.
Канье Вест өөрөө шоуныхаа үеэр шинэ цомгийнхоо сингл дуунуудыг дуулсан байна.
Зочид болон моделиуд бүгд “Yeezy” брэндийн өнгө төрх бүхий хувцас өмссөн харагдана. Энэхүү загварын чиг хандлагад завсрын өнгө голлож, уранхай деталийг нэмэлтээр оруулж өгчээ.
Харин зочдын суудалд Кардашьяны эгч дүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ, ээж Крис Жиннер (Kris Jenner), тэдний хүйсээ солиулсан аав Кэйтлин Женнер (Хуучнаар бол Брюс Женнер) “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур (Anna Wintour), “Victoria’s Secret”-ийн залуухан сахиусан тэнгэрүүд болох Карли Клосс (Karlie Kloss), Жижи Хадид (Gigi Hadid), жүжигчин Вилл Смитийн хүү Жаден Смит (Jaden Smith) тэргүүтэй гийчид ирсэн байлаа.
Хэдхэн сарын өмнө их хэмжээний согтууруулах ундаа, мансууруулах бодис, виагра хэрэглэн зочид буудлын өрөөнөөс ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн Хлое Кадашьяны нөхөр, сагсан бөмбөгийн тамирчин Ламар Одом (Lamar Odom) хүртэл иржээ.
Канье Вест тайзан дээр гараад “Энэ бүхнийг хийхэд хамгийн их түшиг тулгуур болсон хайрт эхнэртээ баярлалаа. Мөн шоуг хийхэд минь гүн туслалцаа үзүүлсэн “Balmain” брэндийн ерөнхий дизайнер Оливер Рустен (Olivier Rousteing)-даа баярлалаа. Бүгдээрээ Оливерт зориулан алгаа ташицгаая” гэжээ.
Уншигч та анзаарсан бол Ким Кардашьян (Kim Kardashian) үсээ шар өнгөөр будсан байгаа. Түүний энэ шинэ төрх гэрэл зурагчдын дуранг өөр лүүгээ чиглүүлж байлаа.
Загварын "акул" гэгддэг хатагтай Анна Винтур
Шоу эхлэхэд тайзыг тэр чигт нь цагаан даавуугаар бүтээж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барьжээ.
Кардашьяны гэр бүл бүрэн бүрэлдэхүүнээрээ
Кардашьяны эгч дүүс
Канье Вест болон Ким Кардашьян нар
Түүний өмссөн энэ богино цамцан дээрх хүмүүс бол түүний ээж Донда Вест (Donda West) болон Кардашьяны аав Роберт Кардашьян (Robert Kardashian) нарын хөрөг зураг юм.
Кимийн ээж Крис Женнер найз залуу Кори Гамбел (Corey Gamble), Кимийн гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер найз залуу реппер Тайга (Tyga), Кимийн эгч Хлое Кардашьян нөхөр Ламар Одом нар.
Зүүн талд Крис Женнер хуучин нөхөр Кайтлин Женнерийн хамт, баруун талд Ким Кардашьян ээж Крис Женнерийн хамт.
Кимийн дүү, загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) сайн найз Жижи Хадидын хамт.
Залуу загвар өмсөгчдийн төлөөлөл
Өдгөө 45 настай загвар өмсөгч Наоми Кампбелл, моделиудын хамт
Ким, Канье нарын охин Норт Вестийг Кендалл тэврэн явж байна.
Зочид: Загвар өмсөгч Карли Клосс, реппер Лил Ким (Lil Kim) нар.
Реппер ASAP Rocky, Кимийн сайн найз Жонатан Чебан (Jonathan Cheban), Жаден Смит найз охины хамт.
Реппер Jay-Z
Реппер Tyga, жүжигчин Омари Хардвик (Omari Hardwick), реппер 50 Cent
Фитнессийн алдарт тамирчин Николь Винхоффер (Nicole Winhoffer), дуучин Charli XCX
Моделиуд
"Yeezy" брэндийн загварууд
Видео