Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өнгөрсөн долоо хоногт Кэти Лос Анжелес хотод далайн эрэг дээр зураг авалтанд оролцох үеэрээ, хальтирч унан, хүзүүндээ гэмтэл авч, эмнэлэг рүү яаралтай хүргэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үеэрээ тэр твиттер хуудсандаа “Хүзүүндээ гэмтэл авсны улмаас зураг авалтаа дуусгаж чадсангүй. Үнэхээр их өвдөж байна. Гэрийн аргаар өвчин намдаах арга юу байна, хонгоруудаа” хэмээн бичсэн байв.
Түүний гэмтэл улам хүндэрч, өнгөрсөн даваа гарагт цус харвалт өгсөн байна. Кэти пүрэв гараг хүртэл ухаангүй байдалтай байсан бөгөөд, сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч сэхэл авалгүй байсаар амьсгал хураажээ. Эмч нарын хэлж байгаагаар бүсгүйн хүзүүндээ авсан гэмтэл нь тархинд цус шахдаг 2 гол судсыг бөглөж, цусны бүлэгнэл үүсгэн, харвалт болсон хэмээн үзэж байна.
Тэрээр коллежоо төгссөний дараахан загварын агентлаг болон хувцасны брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн боловч энэ нь өрх толгойлсон ганц бие ээжид тохирох амьдралын хэв маяг биш юм байна гэдгийг ойлгосон гэдэг. Тэр нэг охинтой хэдий ч охиныхоо эцэгтэй хамт амьдардаггүй байжээ.
Гэвч тэр бүтээлч байхыг хүсдэг учир төд удалгүй спорт аппликэйшн болох “JetBet”-тэй хамтран ажиллаж эхлэв. Ингэснээрээ нэр хүндээ асар хурдан хугацаанд өсгөж, цахим ертөнцөд маш олон хүний үлгэр дууриал, урам зориг авах нэгэн шалтгаан болсон байна.
Кэтигийн ийнхүү завгүй ажиллаж байсан цаад зорилго нь 7 настай бяцхан охиноо тусгай хангамжтай сайн сургуульд явуулах байв. Үүний тулд тэрбээр 100,000 доллар цуглуулах зорилго өөртөө тавьжээ.
Тэрээр амьсгаа хураах өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө өөрийн инстаграм хуудсын 1.9 сая дагагчиддаа “Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй” хэмээх пост бичиж үлдээсэн байв. Тэгээд л удалгүй сахиусан тэнгэр мэт сайхан бүсгүй тэнгэрийн орондоо оджээ.
Түүний инстаграм хаяг: www.instagram.com/mskatiemay