Солиотой Хятадууд

2016-02-08, 01:00
18,352
Хятад улс бол шинжлэх ухааны бүхий л салбарын уламжлалт аргуудаа орчин үеийн арга техниктэй бага зэрэг хослуулан, гайхалтай үр дүнг гаргаж авдаг билээ. Тэдний туршсан, бага багаар боловч тасралтгүй хөдөлмөрлөн байж гаргаж авсан бүтээлүүд нь үргэлж амжилт дагуулж, дэлхийг шуугиулдаг юм. Яахав, зарим нэг зүйлсийг эс тооцвол шүү дээ. Ингээд та бүхэнд Хятадын уламжлалт эмчилгээний хамгийн хачирхалтай аргуудыг танилцуулж байна.
Солиотой Хятадууд


1. Шээсээ уух
Хятадууд өөрийн өлөн шээсээ уувал ужиг, хууч бүх өвчин арилна хэмээн үзэж, эрт үеэс нааш энэ аргаа хэрэглэсээр иржээ. Зарим хүмүүс үүнийг биологийн хувьд тохиромжгүй, хортой хэмээн үзэж байхад, 10 гаруй мянган хүн энэ эмчилгээг тогтмол өөртөө “хийдэг” ажээ. Тэр ч бүү хэл “Хятадын шээсэн эмчилгээний нийгэмлэг” хүртэл байгуулагдаж, “Шээсээ уух нь хүний биед цугларсан олон өвчнийг үндсээр нь устгаж, уушиг бөөрний үйл ажиллагааг эрүүлжүүлдэг” гэсэн мэдээлэл гаргасан байна.



2. Шавж идэх
Хятадууд олон төрлийн хорхой шавжийг амин дэмээр баялаг хэмээн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдгийг бид юу эс андах билээ. Шавж идсэнээр биед хэрэгтэй шимт бодисууд нөхөгдөж, витамины дутагдалд орохоос сэргийлнэ хэмээн үздэг аж. Зураг дээр, 2001 онд Ханжоу мужийн нэгэн зочид буудалд амьд шавжны үзэсгэлэн дээр, мэргэжилтнүүд амталж үзэж байгаа нь.



3. Галан эмчилгээ
Зарим эмчилгээнүүд хүний биед ашиг тусыг үзүүлэхээс илүүтэй олны анхаарлыг татаж, ахиухан мөнгө олох хэтийн зорилготой байдаг. Энэхүү галан эмчилгээ бол яг тэдгээрийн л нэг. Мэдээж хүний бие дээр гал асаагаад, түүнийгээ эмчилгээ хэмээн нэрлэвэл ямар ч хүний анхаарлыг татах нь мэдээж шүү дээ. 2005 онд Хятадын Эрүүл мэндийн яамнаас хамгийн сайн эмчилгээнүүдийг нэрлэхэд тэр дунд нь уг галан эмчилгээ байгаагүй байна. Уг эмчилгээг хийхэд өвчтний цээж болон нуруун дээр тусгай наалт тавин, алчуур дэвсэж, архи асгаад, дээрээс нь гал асаадаг аж. Гал ассанаас хойш 2-5 секундын дараа галын унтраахгүй бол өвчтөнд хор болдог.



4. Зөгийн эмчилгээ
Сүүлийн үед манай улсад ч өргөн дэлгэр тархаад байгаа уг эмчилгээ нь “Хорыг хороор” гэх үндсэн зарчимтай. Зөгийг амьд байхад нь өвчтний шаардлагатай газарт хатгадаг. Ингэснээр толгойн өвчин, ходоодны үрэвсэл, чихрийн шижин, цусан дахь холестриний хэмжээг багасгах үйлчилгээтэй байдаг ажээ. Гэвч уг эмчилгээнээс гарч болох нэг сул тал нь зөгийнөөс харшилж, ноцтой хариу урвал үзүүлэх юм. 2013 оны 8-р сард Хятадад зөгийн эмчилгээнээс болоод 60 настай нэгэн иргэн амь насаа алдсан байна.



5. Халуун элсэн эмчилгээ
Энэхүү эмчилгээ нь Нанжин мужид дөнгөж 2013 оноос л хийгдэж эхэлсэн юм. Өвчтнүүдийг халуун элс, хайрган дунд хэвтүүлж хөлсийг нь гаргах бөгөөд ингэснээр үе мөчний өвчин, цусны даралт бууруулах, болон биеийг хоргүйжүүлж, дархлааг сайжруулдаг ач тустай ажээ. Харин сүүлийн үед дан ганц элсээр эмчлэх биш, үүнийгээ гэрэл, соронз, массаж зэрэгтэй хослуулах болсон байна.



6. Арьсан дээр зурах эмчилгээ
Эмчилгээ гэхээсээ илүүтэй олны анхаарлыг л татаж мөнгө олох зорилготой зүйлс байдаг хэмээн дээр дурьдсан даа? Тэдгээрийн нэг бол бэхээр зуурч бэлтгэсэн өнгө өнгийн будгаар арьсан дээр зурж өгөх бөгөөд ингэснээр арьсны чийгшлийг нэмэгдүүлж, толигор сайхан болгоно хэмээн бүсгүйчүүдийг “молигоддог” гэнэ шүү.



7. Биеэсээ цахилгаан гаргаж эмчлэх
Ли И хэмээх энэ хүн өөрөөсөө 220 вольтийн хүчдэл гаргах чадвартай бөгөөд түүгээрээ саажилттай хүнийг хэвийн болгож, хорт хавдрыг илрүүлэн, эмчилж байсан байна. Түүнийг олж уулзах амаргүй гэдэг. Учир нь тэрээр хэдэн сар жил ч хамаагүй ууланд даяанчлахаар явчихдаг ажээ.



8. Шидэт ус
“Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ” гэдэг дээ. Яг түүн шин л энгийн нэг ууланд урсах горхиноос ганц нэг хүн “шидэт ус” хэмээн аваад эхлэхээр бусад нь дагаад л авчихдаг гэнэ. Зураг дээр Жэ Жиан мужийн нэгэн ойд хүмүүс энгийн нэгэн горхиноос ус тосч байна. Үүнийгээ өвчин анагаагч хэмээн зарлаад явахад нь шинжээчид судалж үзээд, ямар ч онц зүйл олоогүй ажээ.



9. Ам зайлагч
Хятадууд юмыг хөөргөдөхдөө гаргууд улс. Нэг ёсондоо наймаа хийж, мөнгө олохын төлөө төрчихсөн ч юм шиг. Хунан мужийн хөдөө тосгоны иргэн энэхүү эмэгтэйд 10-хан юаны үнэтэй ам зайлагчийг үнэтэй эм хэмээн итгүүлэн 160 юаниар заржээ. Хятадууд ч хүний биеийг бус сэтгэлийг “эмчлэхдээ” гаргууд улс бололтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()