1. “The Notebook” нь Николас Спарксын 3 дахь зохиол бөгөөд өөрийн зохиолоо Билли Миллс (Billy Mills) хэмээх хуурамч нэрээр гаргаж байжээ. Учир нь өөрийнх нь зохиол түүнийг амжилтанд хүргэнэ хэмээн төсөөлөөчгүй байж. Тэрээр өөрийн зохиолыг хэвлүүлнэ хэмээн санаагүй байтал зохиолын агентын ажилтан Тереза Парк (Тереза Park) түүний зохиолыг уншиж, улмаар сая доллараар үнэлэн хэвлэлтэд оруулжээ.“The Notebook” зохиол 1996 оны 10-р сард худалдаанд гарсан даруйдаа хэмжээлшгүй их ашгийг олж, "Нью-Йорк Таймс" сонинд борлуулалтаараа тэргүүлжээ.
2. Тус киноны гол дүрийн жүжигчид болох Ryan Gosling (Райан Гослинг), Рэйчел МакАдамс (Rachel McAdams) нар хоёул нэг эмнэлэгт төрсөн бөгөөд Канадын Онториа мужид хүүхэд насаа өнгөрөөсөн гэнэ. Үнэхээр л хачирхалтай хувь тохиол байгаа биз. Гэсэн ч тэд урьд өмнө бие биетэйгээ огтхон ч тааралдаж байгаагүй ажээ.
3. Кино нээлтээ хийсний дараахан Ноа Калхун (Noah Calhoun)-ний дүрд тоглосон жүжигчин Райан Гослинг нэгэн ярилцлаганыхаа үеэр, “Энэхүү кино бол үнэхээр л Рэйчелийн кино байсан. Хэрвээ бидний киног "машин" хэмээн үзвэл Рачел жолооч нь гэсэн үг юм. Бид Аллигийн дүрийн сонгон шалгаруулалтын үеэр маш олон жүжигчидтэй уулзсан. Тэд бүгд сайн байсан л даа. Гэхдээ миний бодлоор Аллигийн дүрд түүнээс өөр төгс тохирох хүн гэж үгүй. Найруулагч бид 2 эмэгтэйчүүдийн талаар тийм ч ихийг мэдэхгүй байсан. Харин Рэйчил зураг авалтын турш “Би яах ёстой вэ” гэж асуулгүй бүхнийг өөрийнхөө зүрх сэтгэлээрээ мэдэрч тоглож байсан нь үнэхээр гайхалтай. Түүний жүжиглэлт бүр амьд байсан” хэмээжээ.
4. Киноны найруулагчид жүжигчин Рэйчелийн талаар ярихдаа “Бид дүрийнхээ сонгон шалгаруултанд камераа бариад л жүжигчин бүр дээр зааварчлан ярилцаж байсан. Рэйчил бидний сонгон шалгаруулалтын сүүлийн хүн байсан юм. Түүнээс өмнө бид яах учраа олохгүй байсан гэхэд болно. Гэвч түүнийг орж ирээд, текстээ унших мөчид л би түүнээс жинхэнэ Аллиг олж харсан. Бидний киног тэдгээр жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тэдний оронд өөр хэн нэгэн тоглож болох ч, харамсалтай нь өнөөгийн амжилтанд хүргэхгүй байсан. Би үүнийг баттай хэлэх байна” гэсэн юм.
5. Райан Гослинг өөр нэгэн ярилцлагадаа " Бидний зураг авалт санаснаас хурдан, амархан болж өнгөрсөн. Учир нь Рэйчилд авьяасаас гадна, асар өндөр мэдрэмж байсанд оршино. Тэрээр зургийн зохиол дээр байхгүй зарим хэсгийг асар их сэтгэл хөдлөл, зүрх сэтгэлээсээ дүрдээ орж амилуулсан. Би түүнийг нь өөрийн эрхгүй л дагаж, түүнд уусаж байсныг нуух юун" хэмээн нэгэнтээ дурьджээ.
6. Тус кинонд хайр дурлалын хэсгүүд маш чухал байр суурийг эзэлдэг. Тиймээс ч зурган дээрх хайрын хэсгийг кинон дээр бүрэн эхээр нь бус тасдаж оруулсан юм.
7. Киноны найруулагч, жүжигчид киноны туршид огтхон ч уйтгарлахааргүй адал явдалтай байсан гэнэ. Учир нь тэд бүгд зохиолдоо уусаж нэгэн бүхэллэг байсанд оршино.
8. Жүжигчин Райан Гослинг, Наогийн залуу үед тоглохын тулд ойролцоогоор 10 кг жин хассаж, сахлаа мөлчийтөл нь хуссан гэдэг. Энэ зэргийн хөдөлмөр уран бүтээлчээс гарах нь лавтай юм. Дүрдээ орно гэдэг жүжигчин хүний хувьд амаргүй даваа юмаа.
9. Киноны постер зурган дээр байдаг энэхүү гайхалтай романтик хэсэг бол киноны хамгийн эхний зураг авалтын хэсэг юм.
10. Кино найруулагч Жон Кассаветис жүжигчин Райан Гослингд хандан, "Би чамайг энэ дүрд тоглуулмаар байна. Учир нь чи Холливуудын бусад залуу жүжигчдээс тэс өөр. Чи тийм ч царайлаг, дэгжин биш. Гэхдээ чи яг л дурласан үедээ юу ч хийхээс буцахгүй, солиотой дурлаж чаддаг тийм л энгийн залуугийн дүрд төгс тохирно.” хэмээжээ.
11. Киноны дараа хосууд 4 жилийн турш гар халуунаар үерхэж байсан ч тэр нь төдийлөн амжилтыг олоогүй юм. Хосууд хоёр тийш болсны хойно жүжигчин Райан Гослинг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Эва Мендестэй хуримаа хийсэн юм.
12. Энэхүү хэсэг дээр үнэндээ шувуудыг төлөвлөөгүй гэдэг. Учир нь ингэж зураг авах нь боломжгүй хэмээн кино багийнхан үзэж байсан ч, найруулагч Жон Кассаветис үүнийг боломжтой хэмээн бодож ийнхүү зураг авахаар болжээ. Азаар зураг авалт амжилттай болсон төдийгүй, маш том амжилтыг авчирсан юм.
13. Ноа, Алли хоёр замын голд дуучин (Billie Holiday)-ийн "I'll Be Seeing You," дуун дээр бүжиглэдэг гайхалтай хэсэг байдаг шүү дээ. Тус кинон дээр 1940 оны үеийг дүрсэлсэн байдаг. Гэвч тухайн дуу нь 1944 онд гарч байжээ.
14. Киноны хувцас хэрэглэлийг загвар зохион бүтээгч Карин Вагнер (Karyn Вагнер) АНУ, Нью-Йорк хотын Метрополитан музейгээс 1940 оны хүмүүсийн хувцаслалтыг үзэж, судалсны дүнд загварчилсан гэдэг.
15. Зураг авалт, жүжигчин Райан Гослингийн амьдардаг газар болох Өмнөд Каролинад болсон бөгөөд, ингэснээр жүжигчин дүрээ амьлуулахад илүү дөхөм болсон ажээ.
16. Жүжигчин Райан Гослинг, Ноагийн дүрд хувирахын тулд төрөлхийн ногоон нүдэндээ бор өнгийн линзийг зүүсэн гэдэг.
17. “The Notebook” кино 2005 онд MTV-гийн хамгийн шилдэг үнсэлцэх шагналыг хүртсэн бөгөөд гол дүрийн жүжигчид тайзан дээр ийнхүү жинхнээсээ үнсэлцсэн нь үзэгчдийг солиоруулах шахсан юм. Зургаан жилийн дараа “Entertainment Weekly” жагсаалтын бүх цагийн хамгийн шилдэг үнсэлттэй киногоор шалгарсан.
18. Аллигийн дүрийн сонгон шалгаруултанд жүжигчин Жессика Бил (Jessica Biel), Эшли Жадд (Ashley Judd), Риз Уитерспун (Reese Witherspoon), дуучин Бритни Спирс (Britney Spears) хүртэл шалгуулж байжээ.
19. Рачел-ийн тоглосон “Mean Girls”, “ The Notebook” кинонууд ердөө хоёрхон сарын зөрүүтэй нээлтээ хийсэн байдаг.
20. Ноагийн хөгширсөн дүрд жүжигчин Жеймс Гарнер тоглосон бөгөөд, Харин Аллигийн дүрд тус киноны найруулагч Жон Кассаветисийн ээж Гена Ровланд (Gena Rowland) тоглосон байдаг. Үнэхээр хөгжилтэй байгаа биз.
Видео