Найз бүсгүйн тань утсан дээр хэзээ ч байх ёсгүй дугаарууд

Гэгээн хайрын баяр болох дөхөж байгаа өвлийн эдгээр өдрүүдэд хайртай хүнтэй, халуун дулаан байна гэдэг үнэхээр сайхан зүйл билээ. Гэхдээ хосуудын хооронд маргалдах зүйл мундахгүй л олон тохиолддог. Тэдгээрийн ихэнх нь бие биенээ хэт өмчлөх, хардах зэргээс үүдэлтэй байдаг. Ядаж л утсанд нь нууц мэссэж ирж үү, дугаарын жагсаалт дотор нь хэний дугаарууд байдаг болоо гэх бяцхан хар хүн бүхэнд л бий. Харин найз бүсгүйн чинь утасны жагсаалтанд эдгээр дугаарууд байвал цаанаа ямар учиртай гээч?

Найз бүсгүйн тань утсан дээр хэзээ ч байх ёсгүй дугаарууд


1. Түүний хуучин амраг
Ихэнх бүсгүйчүүд ямар нэгэн байдлаар хуучин нөхөр, найз залуутайгаа холбоотой байдаг. Хэрвээ тэд дундаа хүүхэдтэй бол мэдээж хүүхдийнхээ асуудлаар холбогдох нь ойлгомжтой. Гэхдээ тэдний дунд тодорхой заагийг тогтоож өгөх нь чухал. Тэглээ гээд найз бүсгүйгээ хуучин амрагтай нь хардаад, тэр нь та хоёрын муудалцах шалтгаан байж болохгүй. Та найз бүсгүйгээ зөв сонголт хийсэн болохыг үйлдлээрээ харуулж, үүнийгээ үргэлж баталж байгаарай.



2. Таны хуучин найз бүсгүй
Найз бүсгүйн тань утсан дээр таны хуучин найз бүсгүйн дугаар байдаг юм биш биз? Байх байхдаа бүр тэд үнэхээр сайн найзууд болчихсон бол та хоёрын харилцаанд сэв суух магадлалтай. Учир нь таны хуучин найз бүсгүйнхээ асуудлыг одоо үерхэж байгаа бүсгүйдээ дэлгээд байх сонирхолгүй л бол шүү дээ. Мэдээж та хоёрын урьд нь юунаас болж маргалддаг байсан, таныг ямар зантай зэргийг одоогийн найз бүсгүйд тань ний нуугүй хэлэх болно. 2:1 болмооргүй байгаа бол үүнийг ч мөн анхаараарай.



3. Пицца захиалга "..."
Мэдээж та урьд өмнө ийм нэртэй пиццаний талаар дуулаагүй. Угаасаа ч огт байдаггүй юм. Энэ мэтчилэн хэн нэгний нэрээр ийнхүү нэрлэсэн дугаар байвал та найз бүсгүйдээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэйн дохио гэж ойлгож болно. Учир нь бүсгүйчүүд үргэлж өөрийг нь хайрлах төгс эр хүнийг хайж байдаг. Хэрвээ таны найз бүсгүй өөр хэн нэгэнтэй холбогдож эхэлсэн бол бурууг эхлээс өөрөөрөө хайгаарай. Хүмүүс ихэнхдээ бүх бурууг нөгөө хүндээ тохчихоод өөртөө огтхон ч хир халдаадаггүй. Зарим нь бүр “Би түүнийг дэндүү их хайрласан нь л миний буруу” хэмээн жүжиг тавьж эхэлдэг. Зарим бүсгүйчүүд эрчүүдийн бодлогогүй үйлдлийг тэсэж тэсэж, эцэст нь эргэлт буцалтгүйгээр таниас яваад өгөх тийм л зоримог зантай. Тиймээс хайртай бүсгүйгээ алдахаасаа өмнө хоорондоо сайтар ярилцаарай.



4. Сэтгэл зүйчийн дугаар
Хэрвээ таны мэдэхгүй хэн нэгэн сэтгэл зүйчийн утасны дугаар найз бүсгүйн тань утсанд хадгалаастай байгаа бол тэрээр үнэхээр сэтгэлийн шаналгаатай байгаа болоод л тэр шүү дээ. Ядаж байхад та түүнийг мэдээгүй, эсвэл түүнд тайлбарлах боломжийг олгоогүй ч байж болно. Хосууд хэзээд хоорондоо нэгэн бүхэллэг байж, жаргах зовох бүхий л зовлонгоо хуваалцаж, хамтдаа зүтгэж чадвал өдгөө гэр бүл салалт, худал хуурмаг зүйлс цөөн байхсан.



5. Таны эцэг эх
Энэ мэдээж эхнэр нөхрийн хооронд байх энгийн асуудал боловч, хараахан нэг гэрт ороогүй байгаа найз бүсгүйн хувьд арай л болчимгүй үйлдэл юм. Юмыг яаж мэдлээ найз бүсгүй тань битгий мэдээсэй хэмээн нууцалж байсан хувийн зүйлийг ээжээс тань мэдчихийг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс залуу минь иймэрхүү зүйлсийг эхнээсээ хэмжээнд нь байлгавал хожим та хоёрын дунд үл ойлголцол бага үүсэх болно.



6. Дугаар 555
Гадаад руу дуудлага хийхдээ тухайн улсын гарах ярианы кодыг залгах дугаарынхаа өмнө оруулдаг шүү дээ. Тэгвэл найз бүсгүй тань яагаад гадаад руу дуудлага хийх болов? Бүр хэд хэдэн удаа иймэрхүү кодтой дуудлага хийсэн бол тэрээр ямар нэгэн зүйлийг төлөвлөж байгаагаас холдохгүй. Магадгүй тэрээр хаа нэг тийшээ явах гэж буйгаа, эс бөгөөс хэн нэгэн гадаад хүнтэй холбогдож байгаа, эсвэл бүр таны санаанд ч оромгүй шалтгаантай байж болно шүү дээ. Тиймээс эдгээрийг анхаараад авчихад гэмгүй.



7. Таны өрөөний болон ажлын найз
Энэ олон хүнээс яагаад заавал таны өрөөний хамтрагч, ажлын хүн, таньтай хобоотой нэгэнтэй харилцаатай байна гэж? Мэдээж зүгээр л ажил хэргийн танилууд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эхнээс нь эвгүй байдалд орох гээгүй л бол бүхий л эргэлзээгээ гаргаад үл ойлголцлоо үлдэн хөөх хэрэгтэй.



8. Таны хамгийн сайн найз
Хэрвээ таны сайн найз эмэгтэй бол энэ харин ч давуу тал байх байсан. Харин эрэгтэй хүн бол үнэхээр том асуудал шүү. Учир нь сайн найзынхаа найз бүсгүйтэй ямар нэгэн холбоотой байгаад тэр нь хожим илэрч, найзуудыг муудалцуулж, хосуудыг салгасан тохиолдлууд бишгүй олон байдаг. Тиймээс юмыг яаж мэдэхэв.  Бодолтой л байх хэрэгтэй шүү залуусаа. Харин эсрэгээрээ хэрвээ та муу зуршилтай, найз бүсгүйнхээ санааг үргэлж чилээдэг байгаад тэрээр тантай холбогдох зорилгоор найзын тань  дугаарыг  авсан бол харин өөр хэрэг шүү.



9. Таны ах
Энэ ч мөн тийм ч сүртэй асуудлыг нэг биш боловч, ихэнх тохиолдолд гэр бүлийнхээ хүний дугаарыг үерхэж буй найз бүсгүйдээ хэлэх нь тохиромжгүй юм. Та хоёр нэг гэрт ороогүй, тэрчлэн зүгээр л үерхэж байгаа бол зарим зүйлсэд заагтай байвал зохино.



10. Захирлын тань дугаар
Энэ ч мөн төдийлөн тааламжтай хэрэг биш юм. Яаж ч бодсон таны ажлын хүн, тэр дундаа захирлын тань дугаар найз бүсгүйн тань утсанд хадгалаатай байгаа бол түүнийг хурдан устгуулахыг зөвлөж байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()