Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Гоймонгоо сорж идэх
Тэдний хоолны соёл бага зэрэг хачин гэж хэлж болно. Тухайлбал зоогийн газарт ороод гоймонгоо заавал дуу чимээтэйгээр сорж, тамшаалан идэх ёстой. Энэ нь хоол маш их таалагдаж байна гэсэн утгыг агуулдаг аж. Харин Америк, Европын орнуудад бол хоол сорж идэх нь байтугай, халбага сэрээгээ харшуулан дуугаргах нь ч аймшигтай бүдүүлэг явдалд тооцогддог.
2. Шинэ жилээр заавал KFC орох
“Kentucky Fried Chicken” буюу KFC түргэн рестораны анхны сүлжээ 1970-аад оны үеп Японд нээгдэж байжээ. Тэр цагаас хойш Япончууд энгийн үедээ үйлчлүүлэхгүй хэрнээ яг шинэ жилийн өмнөх өдөр буюу 12-р сарын 31-ний өдөр бөөнөөрөө уламжлалт аргаар шарсан тахиа идэхээр KFC-г зорьдог ажээ.
3. Хар арьст охин
Өсвөр насны охидын дунд 1990-ээд оны үед өргөн дэлгэрээд байсан нүүрнийхээ арьсыг борлуулан, тод будалтыг хийх тренд газар аваад байгаа юм. Энэ яг л 1998 оны үеийн хөвгүүдийн рок хамтлагийг эрхгүй санагдуулж байгаа биз. Тэдний энэхүү хачирхалтай төрх нь бидэнд тааламжтай харагдахгүй байгаа ч, өөрсдийнх нь хувьд ингэх нь тэднийг үзэсгэлэнтэй харагдуулж, эрчүүдийн харцыг булаадаг гэдэгт итгэдэг байна. Үүнийг Японоор “Гангуро” гэж нэрлэдэг. Яг л халтар нүүртэй барби хүүхэлдэй шиг харагдах охид хотын гудамжаар хаа сайгүй үзэгдэх ажээ.
4. Ажлын цагийн дугхийлт
Япончууд бол Ази тивдээ л эрүүл амьдралын хэвшилтэйд тооцогддог. Тэд өглөөний цайгаа хэзээ ч уухгүй явдаггүй, оройн цагаар хэзээ ч хүнд хоол хэрэглэдэггүй, нойр дутуу явна гэдэг бол бүр байж болшгүй зүйл. Түүнчлэн ажлын цагийн завсарлагаар үдийн хоолоо идчихээд хэдхэн минут байгаа газраа дугхийчихдэг. Байгаа газраа гэдэг нь хаа ч хамаагүй гэсэн үг, метро, автобус, хоолны газар, гудамж, цэцэрлэгт хүрээлэн гээд л. Ингэснээр ажлын бүтээмж нь нэмэгдэж, ядарч сульдсан бие нь гайхалтай сэргэдэг байна. Ажил дээрээ түр унтаж байгаа ажилтнаа хараад дарга нар нь огт загнадаггүй, харин ч сайн ажиллаад ядраад унтаж байна хэмээн боддог ажээ.
5. Тачаангуй анимэ киног хуулиар зөвшөөрсөн
Японы засгийн газраас гаргасан нэгэн хачирхалтай хууль бол бүх порно кино, бичлэг дээр гарч байгаа задгай хэсгүүдийг дарах шийдвэр байсан юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүмүүсийг зугаацуулах болсон нэг зүйл бол анимэ киноны тачаангуй хүүхэлдэйн баатруудын дүр юм. Анх уг нь анимийг хүүхдүүдэд зориулж гаргаж байсан боловч сүүлийн үед томчуудад зориулсан задгай зохиолтой анимэ кино ихээр гарах болжээ.
6. Үхлийн ой
Домогт Фүжи уулын бэлд байх Акигахара хэмээх ширэнгэн ой нь онгон дагшин байгаль, ан амьтан элбэгтэй ч буг чөтгөр шүглэсэн аймшигт ой хэмээн үлгэр домог дээр гардаг. Хамгийн хачирхалтай маш олон хүмүүс энэ газар руу зорин ирж амиа хорлодог ажээ. Дэлхий дээр Сан Францискогийн “Golden Gate” гүүр, Японы “Акигахара” ой хоёр л хамгийн их хүний “аминд хүрсэн” газраар тодордог байна.
7. Канчо
Канчо бол хүүхдэрхүү ч юм шиг, сексийн ч юм шиг “эрлийз” шинжтэй уламжлалт тоглоом юм. Хоёр гараа хавсарч, долоовор хуруугаараа хэн нэгний өгзөг рүү хүчтэй хатгах бөгөөд аль болох “бай”-гаа онох хэрэгтэй. Оночихвол “КАНЧО” хэмээн орилж, тухайн хүн ялагч болдог байна.
8. Хайлж урсам найрсаг, соёлтой зан
Дэлхий дээр Япончуудаас өөр хэн ч тийм гайхалтай найрсаг, соёлтой байж чадахгүй байх. “Үнэхээр их баярлалаа”, “Уучлаарай, өршөөгөөрэй” хэмээх үг гудамжинд хаа сайгүй явдаг дугуйны хонх шиг л сонсогдоно. Бүр хаа сайгүй гээч. Ингэж байж тэд стрессгүй, хүлцэнгүй, тайван байж чаддаг юм шиг... Магадгүй тэдний эрүүл, урт удаан наслахын хамгийн гол үндэс нь энд оршдог байх.
9. Насанд хүрэгчдийн манга
Ихэвчлэн 18+ сэдэвтэй зурагт номыг лоликон гэж нэрлэх бөгөөд ихэнхдээ дунд сургуулийн дүрэмт хувцастай охидыг дүрсэлсэн байдаг. Тиймдээ ч үүнээс үүдээд дунд сургуулийн сурагч охидын дүрэмт хувцас порно киноны хамгийн чамин хувцас болох хувирсан ч байж магадгүй юм.
10. Гэмт хэрэггүй орон
Японы хууль дүрэм үнэхээр чанга учир гэмт хэрэг бараг л гардаггүй, дэлхийн хамгийн тайван улс юм. 120 сая гаруй хүн амтай улсад жилд дунджаар 500 гаруй л хүн амины хэрэг гардаг гэхэд та лав итгэхгүй дээ. Японы дараагаар гэмт хэргийн хамгийн бага гаралттай улсаар Монако, Лихтенштейн зэрэг улсууд ордог байна.
11. Хүүхэд уйлуулах тэмцээн
Жил бүрийн хавар Японы сумогийн тамирчид нялх хүүхдүүдийг цочоон уйлуулах тэмцээн зохиодог. Хүүхдүүд хэдий чанга уйлна, төдий чинээ эрүүл чийрэг өсдөг хэмээн тэд итгэдэг байна. Уг тэмцээнийг "Накизумо" хэмээн нэрийдэх бөгөөд 4000 жилийн өмнөөс уламжлагдаж иржээ.
12. Nyotaimori
"Нёотаймори" бол нүцгэн эмэгтэйн дээр сүши болон бусад хачируудыг байрлуулан, түүнийгээ идэх дээр үеэс уламжлагдаж ирсэн заншил юм.