Тулааны их мастер Брюс Лигийн хувийн амьдрал

Брюс Ли (Bruce Lee) бол Хятадын төдийгүй дэлхийн хэмжээний жүжигчин, тулааны урлагийн мастер юм. Тэрээр 1940 оны 11-р сарын 27-ний өдөр АНУ-ын Сан Франциско хотод төржээ. Угтаа бол түүний жинхэнэ нэрний утга “Бяцхан Луу” юм. Тэрээр багаасаа л хөдөлгөөнтэй байсан тул кунфугийн их мастерт шавь орж, бэлтгэгдэж эхэлсэн байна. Түүний нас явах тусам чадвар нь сайжирч байсан учир мафиудын хараанд өртөж, аав нь түүнийг Америк руу явуулсан гэдэг. Тэнд очсон хойноо кунфугийн дугуйлан нээж, удалгүй өөрийн шавь, Швед гаралтай Америк бүсгүйтэй гэрлэн, охин, хүүтэй болжээ.

Тулааны их мастер Брюс Лигийн хувийн амьдрал


Зураг дээр эхнэр Линда Эмери (Linda Emery), хүү Брэндон (Brandon), охин Шэнон (Shannon) нарын хамт. Тэр эхнэртэйгээ дөнгөж 17 настай байхдаа л танилцаж байсан гэдэг.


 
Тэрээр тулааны урлагт үнэнхүү дуртай, түүндээ ч чадамгай байсан тул дэлхийн тавцанд нэр хүндээ гэрлийн хурдаар түгээж чадсан юм. Дугуйлангийн сурагчиддаа задгай мөнгө өгөөд “Үүнийг алган дээрээ тавь. Намайг хөдлөх мөчид чанга атгаарай” гэж хэлээд гараа сарвайхад сурагчид нь хоосон алгаа базсаар хоцордог байжээ. Хурд хүчний хослолыг төгс эзэмшсэн байсан тул Холливуудынхны хараанд төд удалгүй өртөж, 1966 онд “Green Hornet” кинонд анхныхаа дүрийг бүтээв. Тэрээр амьдралынхаа туршид нийт 30 гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн юм.


 
Алдар нэр хэмээх зүйл түүний хувьд тохиромжгүй мэт санагддаг байлаа. Хонконгийн гудамжаар түүнийг явж байхыг харвал хүмүүс тэр дороо гүйлдэн ирж гарын үсгийг нь гуйн, явуулдаггүй байж. Ресторанд царайгаа нуусхийж ороод, хамгийн булангийн ширээнд очин цаашаа харж жишүүлдэн сууж хооллочихоод чимээгүй гараад явчихдаг байв. Брюс нэг биш удаа жирийн байдлаар амьдрах хувь тавилангүй гэдгээ мэдрээд гутарч байсан гэдэг.



Тэр биеийн хүчний гайхалтай чадвартайгаас гадна 14 настайгаасаа хойш цэнгээнт бүжгийн төрлөөр хичээллэн, Хонконгийн бүжгийн аварга хүртэл болж байжээ.



Тэр хэзээ ч архи, тамхи хэрэглэж, буруу замаар явж үзээгүй юм.


 
1973 оны 7-р сарын 20-нд тэрбээр Тайванийн жүжигчин Беттин Тинг Пейтэй уулзах үеэрээ толгой өвдөж байна хэмээн хэлэхэд түүнд нэгэн өвчин намдаах эм өгөөд, хажуугийн өрөөнд жаахан дугхийгээд ир хэмээн явуулсан байна. Харин цагийн дараа Беттин түүнийг сэрээх гээд чадаагүй юм.



Түүний үхлийн шалтгааныг эмийн харшил уураг тархинд нөлөөлсөн хэмээн тогтоожээ. Задлан шинжилгээгээр энэхүү магадлал батлагдсан байна.



Брюсийн оршуулгын ёслолд 20 гаруй мянган хүн цугларсан гэдэг. Түүнийг Сиэлт хотын оршуулгын газарт хөдөөлүүлсэн юм.
















Видео


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()