Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Аманда хэмээх энэ бүсгүй 3 жилийн өмнө “Husky” нохойны гөлгийг төөрсөн байхад нь олж тэжээн, түүнийгээ Каиро (Cairo) хэмээн нэрлэжээ. Каирогийн эх 9 гөлгөө хогийн цэг дээр хаясан байсан бөгөөд Аманда
бүгдийг нь авч явахыг үнэхээр их хүсэж байсан ч ээж нь зөвшөөрөхгүй тул
хамгийн их даарсан, үс багатайг нь тэврээд харьжээ.
Яг тухайн үед Аманда бүтэлгүй хайрын золиос болон, сэтгэл зүрх нь машид эмзэглэж, хэцүү цаг үетэй нүүр тулаад байсан аж. Харин зовлонт энэ үеийг нь бяцхан Каиро хуваалцан, эдгээсэн байна.
Аманда нохойгоо аваад дэлхийг тойрон аялахаар шийджээ. Зүгээр ч нэг аялах биш, гайхалтай гэрэл зургуудыг дурсамж болгон авчээ. Тухайн үед Аманда гэрэл зураг ид сонирхож эхэлсэн юм. Уншигч таныг тэдэнд цагаахан атаархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хөөрхөн Каирогийн далай шиг цэнхэр нүднээс тайтгарлыг олохгүй байхын аргагүй аж.
Тэд аялах хугацаандаа үүрийн 3 цагт сэрж, ууланд авиран, мандаж буй нарыг харсан нь хамгийн мартагдашгүй, сэтгэл догдлом мөч байсан хэмээн ярьжээ.
“Би өмнө нь ямар хүнтэй уулзахыг хүсдэг байсан, өөрөө яг л тийм болж чадсан. Энэ бол миний Каирогийн л ач гэж хэлнэ”
“Түүний нүд рүү харахад яг л хэдэн мянган жил амьдарсан ХҮН руу ширтэж байгаа мэт надад санагддаг” гэж Амандаа бичсэн байна.
“Тэр бол миний дөрвөн хөлт, цэнхэр нүдэн баатар...”
Амьтан, хүн хоёрын нөхөрлөл санаандгүйгээр эхэлсэн ч, гайхалтай өрнөлтэй биш байна гэж үү? Каиро нохой Аманда бүсгүйн бүтэлгүй дурлалын шархыг эдгээж, өөрийн сайхан сэтгэлээр, хүний оюун ухаанд гүн гүнзгий нөлөөлж чадсан бодит жишээг та бүхэндээ хүргэлээ. Магадгүй уншигч та ч гэсэн гэртээ тэжээдэг амьтантай бол, түүнийгээ чин зүрхнээсээ хайрлан халамжилж, буян түгээж яваарай.