Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Гуяны хоорондох зай
Энэ хорвоо дээр толинд харахдаа өөрийнхөө өө сэвийг хардаггүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг эмэгтэйчүүд үнэхээр ховор юм. Бие эрхтэн биш юмаа гэхэд наанадаж нүүрэн дээр гарсан батга, цаанадаж хувцаслалт зэргүүдээсээ болж үнэхээр их стресстдэг гэвэл таарна. Ихэнх бүсгүйчүүд гуяны хоорондох зайндаа үнэхээр дургүй байдаг гэнэ. Нээрээ л бодоод байхад гуя нь хоорондоо онгойж харагдаад байвал ямар л олиг байх вэ дээ.
2. Венийн судас
Бүсгүйчүүд тэдний биеийн судаснууд хөхөрч харагдахад үнэхээр дургүй ажээ. Судаснууд ийнхүү хөхөрч харагдах нь хэд хэдэн учир шалтгаантай. Түгээмэл тохиолдолд жирэмсэн, бие давхар эмэгтэйчүүдийн судаснууд ийнхүү хөхөрч харагддаг бөгөөд энэ нь ямар нэгэн өвчний шинж биш, хэвийн үзэгдэл юм. Хүүхдээ төрүүлээд хэсэг хугацаа өнгөрөхөд тэр нь аяандаа арилдаг тул хөхөрсөн судсанд дахин санаагаа чилээх хэрэггүй болох нь ээ.
3. Лусын дагинын үс
Бараг бүх бүсгүйчүүд үсээ урт шулуун намирсан, зөөлөн болгохыг хүсдэг. Тиймдээ ч үс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд өндөр ач холбогдол өгөн ямар ч үнээр хамаагүй худалдаад авчихдаг. Хэдий тийм ч тэдгээр нь ач тусаа өгөх нь ховор юм. Сайхан урт үстэй байхын тулд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэнэ. Үс ч гэсэн амьтай. Тиймээс нойр багадах, ус хангалттай уугаагүй үед үс өөрөө гундаж унаж эхэлдэг. Тиймээс цор ганц химийн бүтээгдэхүүнд найдаад байлгүй өөртөө эхлээд дүгнэлт хийгээрэй.
4. Целлолют
Тарган туранхайгаас үл хамааран целлолют хэзээд биед байсаар байдаг. Арилгахад үнэхээр хэцүүгээс гадна, эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн хувьд том асуудлуудын нэг юм. Ихэвчлэн арьс унжиж сулрахыг андахгүй, целлолют хэзээд бий болчихдог шүү дээ. Тиймээс целлолютее арилгахын тулд сул махаа чангалаарай. Тэгсэн цагт аяандаа арилах болно.
5. Би яг ээж шигээ харагдаж байна
Залуу бүсгүйчүүд жаахан ядраад ирэхээр нүдэн доор нь хөх зураас тодроод ирдэг. Тэр үед өөрийгөө хөгширөөд яг ээж шигээ харагдаж байна хэмээн сэтгэл санаагаар унадаг. Ийм үед хангалттай сайн нойр авч, арьсандаа тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэн сэтгэлээ аль болох тайван байлгаарай. Зарим үед ээжтэйгээ хамт явж байхад, хүмүүс та хоёрыг эгч дүү хоёр шиг харагдаж байна хэмээн дургүйг тань хүргэдэг бол үүнд сэтгэлээ битгий чилээ. Зүгээр л сайн амраад, арьсандаа тохирсон арчилгааг өг.
6. Харвингаа хайчлаад хаячих юмсан
Бүсгүй хүн бүр л толинд харахдаа хэрэгцээгүй харвингаа хайчлаад авчих юмсан, тэрчлэн болдог бол хэрэгцээтэй хэсэг рүүгээ хийчих юмсан хэмээн сэтгэлээ чилээдэг шүү дээ. Хэлэхийнхээ оронд хөдөлмөрлө бүсгүй минь. Төгс хүн гэж хаа ч үгүй. Алдартай загвар өмсөгчид, олны танил эмэгтэйчүүд бүгд л өө сэвтэй. Харин тэднийгээ давуу тал болгож өөрчилж чадсанд гол учир оршино. Муухай эмэгтэй хүн гэж үгүй харин арчаагүй эмэгтэй хүн л гэж байдаг юм шүү.
7. Том шанаа
Ялангуяа манай бүсгүйчүүдийн хувьд том шанаандаа үнэхээр сэтгэл зовдог биз дээ. Болж өгвөл Солонгос, Япон бүсгүйчүүд шиг жижигхэн нүүр шанаатай болохыг битүүхэндээ л хүсдэг. Шанаа багасана гэж үгүй. Мэс засалд орохгүй л бол шүү дээ. Тэгэж өөрийгөө зовоож, хагалгаа хийлгэхийн оронд нүүрэнд байгаа илүүдэл өөхийг арилгаж,тусгай гэрэл сүүдрийн тусламжтай шанаагаа багасган харагдуулж болдог юм. Тиймээс аль болох өөрт тохирсон боломжтой аргуудаас хэрэгжүүлээрэй.
8. Хөмсөгний хэлбэр
Хөмсөгөө будаж чадахгүй, тэрчлэн зөв хэлбэрээ гаргаж чаддаггүй бол бусдаас зөвлөгөө аваарай. Тэрчлэн заавалчгүй бусад шиг нарийхан гоё хөмсөгтэй болох гээд байлгүй эхлээд царайныхаа хэлбэрт тохируулан хөмсгөө засуулах хэрэгтэй. Дараа нь түүндээ тохируулан хөнгөхөн будалтыгхийхэд болно. Царайны хэлбэрийг хамгийн зөв тодорхойлдог зүйл бол хөмсөг. Хөмсөг ямар байгаагаас таны төрх ямар харагдах нь шалтгаалдаг. Нэмж хэлэхэд европ нарийн хөмсөг эмэгтэйчүүдийг наснаас нь оворжуу харагдуулдаг байна.
9. Давхар эрүү
Даврах эрүү! Энэ бол үнэхээр том асуудал, Эмэгтэйчүүдийн гэлтгүй эрчүүдийн хувьд ч тэр ямар ч сайхан эмэгтэйг үнэхээр онцгүй харагдуулдаг. Азаар давхар эрүүг арилгах маш олон дасгал, аргууд байдаг болохоор өөрт таалагдсан аргаараа давхар эрүүгээ арилгаарай.
10. Миний өгзгөн дээр шар айрагны хундага тогтохгүй л дээ
Бүсгүй хүний хамгийн дур булаам хэсгүүдийн нэг бол яалтачгүй өгзөг юм. Сайхан өгзөгтэй бүсгүйд эрчүүд бүү хэл бүсгүйчүүд ч гэсэн нууцхан атаархдаг шүү дээ. Атаархаж суух хэрэггүй ээ. Түүний оронд өөр дээрээ хэрэгжүүлээд, өөртөө итгэлтэйгээр алхаарай.