Оддын нууц авьяас

Олны танил алдартай уран бүтээлчид өөрийн мэргэжлээс гадна бидний төсөөлөхийн ч аргагүй олон төрлийн авьяастай ажээ. Тэдний зарим нь үүнийгээ огтхон ч чадвар хэмээн таашаадаггүй байтал, зарим нэг нь төдийлөн хүмүүст үүнийгээ мэдэгдээд байдаггүй ажээ. Ингээд та бүхэндээ үнэхээр даруухан гэмээр алдартай уран бүтээлчдийн далд авьяасыг хүргэе.
Оддын нууц авьяас


1. Тайлор Свифт (Taylor Swift)
Олны танил алдартай бүсгүйчүүд ихэвчлэн хувийн дасгалжуулагч, гоо сайханчтай байдаг. Тэд өөрсдөө нүүрээ будах ч, үсээ төдийлөн янзалж чаддаггүй шүү дээ. Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Тайлорыг гитар, төгөлдөр хуурыг сурамгай тоглодог болохыг бид мэддэг билээ. Тэгвэл дуучин бүсгүй маань үсээ өөрөө засаж, янзалдаг ажээ. Энэ нь өөрт нь ч асар их таашаалыг өгдөг гэнэ.



2. Жереми Реннер (Jeremy Renner)
“Биелэгдэшгүй даалгавар”, “Avengers” хэмээх олон бүтээлүүдэд тоглосон чадварлаг жүжигчин Жереми Реннер үл хөдлөх бизнес эрхэлдэг ажээ. Тэрээр 2000 оноос хойш охинтойгоо хамтран хэдэн хэдэн үл хөдлөх хөрөнгүүд дээр ажилласан бөгөөд хүмүүс түүнийг алсын хараатай шаггүй бизнесмэн хэмээн өндрөөр үнэлдэг аж.  



3. Ева Лонгориa (Eva Longoria)
Мексик гаралтай Америкийн дур булаам жүжигчин Ева Лонгориа ихэвчлэн гэрийн эзэгтэйн дүрийг бүтээдэг шүү дээ. Тэр нь ч учиртай байж. Учир нь тэр шаггүй сайн хоол хийдэг гэнэ. Ева 2008 онд өөрийн хувийн "Beso" нэртэй зоогийн газраа нээсэн юм. Гэсэн ч энэ нь төдийлөн амжилт олоогүй тул киноныхоо ажилд эргэн ханцуй шамлан оржээ. Танд сонирхуулахад жүжигчин бүсгүй маань "Spice girls" хамтлагийн гишүүн Викториа Бекхамтай дотны найзууд гэнэ шүү .



4. Сандра Баллок (Sandra Bullock)
Насандаа баймгүй эрч хүчтэй үзэсгэлэнтэй бүсгүй Сандра Баллок Герман хэлээр ус цас шиг ярьдаг ажээ. Учир нь хүүхэд байхдаа гэр бүлийнхээ хамтаар Германд амьдарч байсан гэдэг. Улмаар түүнийг 12 настай байхад Америк руу нүүн иржээ. Тэрээр өдгөө хоёр хүүхэдтэй бөгөөд нэг хүүхдээ өргөж авсан юм.



5. Снуп Догг (Snoop Dogg)
Алдарт реппер Снуп Доггийг бид бүхэн дуулахаас гадна сайн продьюсер гэдгээр нь мэднэ. Харин түүнийг хөл бөмбөгийн чадварлаг хамгаалагч гэдгээр нь төдийлөн мэдэхгүй шүү дээ. Тэрээр ахлах сургуульд байхдаа сургуулийнхаа хөл бөмбөгийн шигшээ багийн хамгаалагч байсан гэдэг. Түүнчлэн одоо ч гэсэн чөлөөт цагаараа найзуудтайгаа хөл бөмбөг тоглох дуртай ажээ. Туранхай, өндөр Снуп Доггийг хөлбөмбөг тоглож байна гэж төсөөлөхөөр нэг л сонин санагдаж байгаа биз?



6. Женнифер Гарнер (Jennifer Garner)
Алдартай жүжигчин бүсгүйг бид бүхэн "Марвел" зурагт номын дүр болох “Elactra” болон “Valentine`s day” романтик уран сайхны киногоор нь андахгүй. Жүжиглэхийн зэрэгцээ тэр шаггүй бүжигчин, саксфон хөгжимчин гэнэ шүү.



7. Холли Берри (Halle Berry)
Холливуудын шигтгээ болсон өнгөт арьст авьяаслаг жүжигчин бүсгүй бишгүүр хөгжим үнэхээр сайн тоглодог байна. Тэрээр үүнийгээ ахлах сургуульд байхдаа сурсан гэдэг. Холли Берригийн охин Нахла (Nahla) ээжийнхээ энэхүү авьяасыг өвлөн авч, хөгжмийн чиглэлээр суралцаж байгаа юм.



8. Уилл Арнетт (Will Arnett)
Холливуудын хамгийн хөгжилтэй жүжигчин гэгддэг Уилл Арнетт олон сайхан бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн билээ. Тэрээр жүжиглэхээс гадна хоккей маш сайн тоглодог ажээ.



9. Натали Портман (Natalie Portman)
Израилийн Иерусалим хотод төрсөн өдгөө 34 настай Натали Портман Нью-Йорк хотын урлагийн сургуульд жүжигчин, бүжигчины чиглэрээр амжилттай суралцан төгссөн. Жаахан охин байхаасаа л урлагийн амьдралд эргэлт буцалтгүйгээр орсон тэрээр еврей хэлээр төвөггүйхэн ярьж чаддаг бөгөөд Харвардын их сургуулийн сэтгэл судлалын зэрэгтэй юм. Түүнчлэн тэрээр хамгийн өндөр IQ-тай одуудын жагсаалтыг тэргүүлдэг.



10. Игги Азалия (Iggy Azalea)
Австралийн реппер Игги Азалия дуулахаас гадна морь сайн унадаг ажээ. Тэрээр хүүхэд байхаасаа л морь унах дуртай байсан бөгөөд морины хорхойтой гэнэ. Манай Монголд ирвэл ч тэрээр унасан морьноосоо холдохгүй, задгай талаар салхи татуулан давхих байх даа...



11. Дуэйн Жонсон (Dwayne Johnson)
Америк гаралтай Канадын жүжигчин, нохой зодооны тамирчин тэрээр олон гайхалтай кинонуудаараа өөрийгөө хэр чадварлаг жүжигчин болохоо батлаад амжсан. Авьяаслаг залуу маань жүжиглэх, тулалдахаас гадна үнэхээр сайхан дуулдаг гэнэ шүү. Магадгүй түүний шинэ уран бүтээлээс дуулах чадварыг нь харах ч юм билүү.



12. Хэйди Клум (Heidi Klum)
Викториа Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг байсан, дэлхийд ашиг орлого, чансаагаараа нэгдүгээрт ордог, модель Хэйди Клум үзэсгэлэнтэй төрх, сайхан биеэрээ загварийн тайзыг эзэгнэж явсан, явсаар ч байгаа билээ. Тэрээр загвар өмсөхөөс гадна уран зураг зурах, баримал барих авьястай ажээ. Дуртай зүйлдээ хэзээд цаг заваа зориулахаас буцдаггүй гэнэ шүү.



13. Аманда Сейфрид (Amanda Seyfried)
Холливуудын үзэсгэлэнтэй залуу жүжигчдийн нэг Аманда Сейфрид тоглосон кино бүрээрээ өөрийгөө хэр авьяаслаг, ховор хүн болохоо харуулдаг. Тэрээр жүжиглэхээс гадна юм нэхэх дуртай гэнэ. Түүнчлэн өөрийнх нь өмсдөг бүх ороолт, малгай, бээлий, цамц нь түүний бүтээл аж.



14. Эмма Стоун (Emma Stone)
Залуу жүжигчин Эмма Стоун “Spice girls” хамтлагийн үнэнч фэн ажээ. Түүнчлэн хамтлагийн 5 бүсгүйн гарын үсгийг хэвлэсэн юм шиг ижилхэн зурж чаддаг гэнэ. Үнэхээр хачирхалтай авьяас байна шүү.



15. Бейонсе (Beyoncé)
Хэзээд шантрашгүй, дүрэлзсэн гал адил эрч хүчтэй дуучин бүсгүй Бейонсегийн дуулсан дуу бүр нь үзэгч, сонсогчдийг байлдан дагуулдаг билээ. Тэрээр дуулахаас гадна жүжиглэх, тэрчлэн “Connect 4” хэмээх тоглоомыг үнэхээр сайн тоглодог гэнэ шүү.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()