Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Кетчуп
2011 онд Францын бага болон ахлах сургуулийн цайны газруудад кетчуп зарах, хэрэглэхийг хорьжээ. Харин ганцхан шарсан төмстэй л холин идэж болно. Кетчупны найрлаганд маш их хорт бодис ордог учир Франчууд ийнхүү хориглодог аж. Тэдний нэгэн айхавтар бодлого нь “Эрүүл амьдралын хэвшлийг багаас нь сургах” гэсэн баримтлал байдаг.
2. Самоса
Самоса хэмээх энэхүү зуушийг хэтэрхий Христийн шашны шинжтэй хэмээн үздэг тул лалын шашинтай орнууд, тэр тусмаа цэргүүдэд хорьжээ. Татсан мах, ногооны хачиртай шарсан гурилтай энэхүү хоол нь тэртээ 1300 оны үед анх Энэтхэгт үүсч байжээ.
3. Алаг хөмрөг шувуу
Хөмрөгийн овгийн энэхүү шувуу нь яг л самар шиг гайхалтай сайхан амттай тул Францчууд хэт ихээр агнадаг байжээ. Харин агнах, алах арга нь үнэхээр харгис тул ийнхүү хоригложээ. Алаг хөмрөг харанхуй үед л хооллодог тул ресторанууд түүнийг харанхуй хайрцаг дотор тэжээн цадаж, таргалтал нь хооллож байгаад гэдсийг нь хагалж алдаг байж. Ийм учраас 1999 онд уг шувууг агнах, тэжээхийг хүртэл хорьжээ.
4. Фермд тэжээсэн яргай загас
Яргай загасыг Шинэ Зеланд, Австрали, Орос улсуудад фермийн аргаар үржүүлж, тэжээхийг хоригложээ. Учир нь тэднийг илүү том болгож, махыг нь өнгөлөг болгохын тулд антибиотек тарьдаг аж. Ийм аргаар үржүүлсэн загасыг идсэн хүмүүсийн 90% нь хордож, хөхүүл эхчүүдийн хөхний сүүгээр дамжин антибиотек дамждаг байна.
5. “Kinder” өндгөн шоколад
Хүүхдүүдийн идэх, тоглох дуртай уг өндгөн шоколадыг АНУ-д 1938 оноос хойш хорьжээ. Учир нь шоколадын дотор агуулагдах хуванцар тоглоомны хор нь шоколанд шингэн, хүүхдүүдийг арьсны харшил, хордлого, ходоодны өвчтэй болгохоос гадна маш жижигхэн, угсардаг тоглоомнууд байдаг учир хүүхэд залгих аюултай байдаг байна. Түүнчлэн жил бүр Канад, Америкийн хилээр хэдэн мянган ширхэг өндгөн шоколад гаргахыг завддаг гэнэ.
6. Бяслагтай гоймон
Америкчуудын өргөн хэрэглээний хүнсэнд бэлэн савлагаатай сүүнд дэвтээж иддэг өглөөний цай, зууш, бяслагны амттай гоймон үэрэг орно. Энэ нь амттай шаргал харагдах боловч асар их хүнсний будагны хүчээр тэгж харагддаг байна. Тиймээс энэ нь хүүхдүүдийг арьсны өвчтэй болгох муу үр дагавартай.
7. Үлээдэг бохь
Та хэрвээ Сингапурт очиж үзсэн бол хотын гудамжаар нь ширхэг ч бохь, тамхины иш байдаггүй. Түүнчлэн метрондоо юм идэж явахыг хориглодог. Ганцхан Сингапур ч биш Азийн өндөр хөгжилтэй орнууд, хотуудад гудамжинд бохь зажлахыг хориглодог байна.
8. Цитрусны амттай хийжүүлсэн ундаа
“Sprite”, “Mountain Dew” зэрэг нимбэгний амт оруулсан хийжүүлсэн ундаанууд нь Европын орнууд, Японд хориотой байдаг. Үүнийг хэрэв нэг л хэрэглээд заншчихвал донтдог муу талтай бөгөөд хүний бие эрхтэнд ноцтой гэмтэл учруулж, ургийн гажиг үүсгэн, хүүхдийн өсөлт, ясны ургалтанд маш ихээр нөлөөлөн, сонсох эрхтэнд хүртэл муугаар нөлөөлдөг байна. Түүнчлэн хэт их хэрэглэвэл зан авирын тал дээр ч өөрчлөлт орон, сэтгэцэд нөлөөлөх магадлалтай гэдгийг Америкийн хүнс, эмний нийгэмлэг (FDA) судалгаагаар тогтоожээ.