Өгзгөөрөө гайхуулдаг одууд

Өнөө үед бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тэдний хөх өгзгөөр нь дүгнэдэг болчихож. Энэ нэг талаар үнэхээр явцуу дүгнэлт боловч, охид бүсгүйчүүд өөрсдөө тэдгээр зүйлүүддээ өндөр ач холбогдол өгдөг болсноор ийнхүү гоо сайны жишиг өөрчлөгдөөд байгаа нь нууц биш. Ингээд та бүхэндээ "хөх өгзгөөрөө тэргүүлэгч" олны танил бүсгүйчүүдийг танилцуулъя.
Өгзгөөрөө гайхуулдаг одууд


15. Ники Минаж (Nicki Minaj)
Америкийн авьяаслаг реппер Ники Минаж өдгөө 33 настай үзэсгэлэнтэй бүсгүй юм. Тэрээр үнэхээр этгээд дүр төрхийг бүрдүүлж чаддаг төдийгүй залуусыг байлдан дагуулж байгаа дуучин бүсгүй юм. Гаргасан клип бүрдээ ил задгай хувцаслан, хөх өгзгөө гайхуулсаар байдаг түүнийг биеийнх нь онцгой хэсгүүдгүйгээр төсөөлөхийн ч аргагүй бизээ. Харамсалтай нь Минажийн супер том өгзөг бол гоо сайхны хагалгааны үр дүн юм.



14. Женнифер Лав Хьюитт (Jennifer Love Hewitt)
Өдгөө 40 нас шүргэж яваа үзэсгэлэнтэй царай, өөлөхийн аргагүй бие галбираараа олон залуусын зүрх сэтгэлийг эрхгүй эзэмдэж чадсан жүжигчин бүсгүй бол Женнифер Лав Хьюитт юм. Тэрээр  90-ээд оны хамгийн хүсэмжит бүсгүйгээр ч шалгарч байсан удаатай. Та анзаарсан бол жүжигчин бүсгүй маань хэзээд биеэ сайхан аваад явчихдаг, элдэв хэл амнаас холуур байдаг одуудын нэг юм.



13. Бейонсе (Beyonce)
Гялалзсан эрч хүчээр дүүрэн, урлагийн хүнд байх бүхий л шинжийг өөртөө цогцлоож чадсан, няцашгүй зоригт уран бүтээлч дуучин бол яахын аргагүй Бейонсе юм. Дүрэлзэж буй галын дөлтэй адилаар түүний уран бүтээлүүд гарсан даруйдаа л хит болж, үзэгчдийг хуйлруулдаг. Тэрээр сайхан хөл, хөх, өгзөг, царайгаараа алдартай, авьяслаг уран бүтээлч билээ. 



12. Ферги (Fergie)
“Black Еyed Рeace” хамтлагийн цорын ганц эмэгтэй дуучин бүсгүй Ферги хүүхэд ахуйдаа эршүүд, нилээн хээгүй нэгэн байсан гэдэг. Гэвч цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр даравч далдайна, булавч бултайна гэгчээр яалчтгүй харц булаах төрөлхийн сайхан зүс царай, бие хааг яалтай ч билээ. Угийн сэргэлэн цовоо, галзуу тэрээр өөрийн бүтээлүүд дээрээ ч эдгээр өнгө төрхөө шингээдэг.



11. Кристина Агулера (Christina Aguilera)
Шаргал үстэй үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Кристина Агулера өдгөө 36 настай, 2 хүүхдийн ээж билээ. Хэзээд туранхай гоолиг биеэрээ залуусыг байлдан дагуулдаг байсан бүсгүй маань хэсэг хугацаанд огцом таргалж галбираа алдаад байсан ч хэзээний шаргуу, дайчин тул удалгүй хэвийн жиндээ эргэн орсон. Одоо түүний сайхан биеийг хараад дуу алдах хүн цөөнгүй байдаг.



10. Мариан Кэри (Mariah Carey)
Үзэгчдийн шүтээн болсон дуучин бүсгүй Мариан Кэри, залуусын хүсэмжит сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр хэдийн 50 нас шүргэж яваа боловч, насандаа баймгүй эрч хүч, сайхан биеэрээ гайхуулсаар байгаа юм. Өөрөөсөө үе мултарсан залуу уран бүтээлчтэй нэг гэрт орсон ч, 50 нас өөрийн хэргийг гаргасан бололтой, хайрт нь түүнийг залуухан бүсгүйгээр солиод, яваад өгсөн юм. 



9. Шакира (Shakira)
Таазны бүжгээрээ анх олонд танигдсан Колумбын дуучин Шакираг хүмүүс доод хавиргаа авахуулсан, хагалгаанд орсон гэх мэт олон үнэлэлт дүгнэлтийг өгсөн. Гэсэн ч энэ бүхэн түүний нэр хүндийг өчүүхэн ч дордуулж чадсангүй, дур булаам бие хаа, царай зүс, этгээд бүжиг, гайхалтай дуу хоолой зэргүүд нь түүнийг алдрын оргилд хүргэсэн юм.



8. Рианна (Rihanna)
Барбадосын дуучин бүсгүй Рианнагийн шаргуу хөдөлмөр, этгээд хэв маяг, үзэсгэлэнтэй сайхан төрх, бие хаа нь үнэхээр дахин давтагдашгүй гэлтэй. Гаргасан дуу бүр нь залуусыг байлдан дагуулсаар байгаа бөгөөд түүний бие, өгзөг нь үнэхээр сайхан гэдгийг та нэг биш удаа анзаар байсан биз ээ.



7. Игги Азалия (Iggy Azalea)
Залуусын дунд хүч түрэн орж ирж байгаа өдгөө 25 настай, Австралийн реппер Игги Азалия ч мөн энэхүү жагсаалтанд багтана. Тэрээр маш этгээд дүр төрх, сайхан бие, гайхалтай дуунуудаараа цахиур хагалаад байгаа билээ. Түүнийг чимэх сайхан өгзгийг нь та "Work" хэмээх дуунаас нь илхэн харж болно.   



6. Жессика Бил (Jessica Biel)
Жүжигчин Жессика Билийг анзаарсан бол, тэр үнэхээр сайхан өгзөгтэй шүү дээ. Бусдыг бодвол даруу, олны хэл амнаас холуур түүнийг дуучин Жастин Тимберлейк (Justin Timberlake)-ийн эхнэр гэдгээр нь бид мэдэх билээ.



5. Серена Уильямс (Serena Williams)
Чансаагаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг газрын теннисийн шилдэг тамирчин Серена Уильямс үнэхээр спортлог сайхан биетэй бүсгүй юм. Тэрээр өдгөө газрын теннисээр хэнийг ч урдаа гаргахгүй бөгөөд АНУ-ын нэрийг дэлхийд гаргаж байгаа, урдаа барих шилдэг тамирчин билээ. Спортлог сайхан биетэй бүсгүй маань ийнхүү энэхүү жагсаалтанд багтжээ.



4. Лэди Гага (Lady Gaga)
Хэзээд өвөрмөц содон өнгө төрхөөрөө бусад дуучдаас ялгардаг авьяаслаг дуучин бүсгүй бол яахын аргагүй Леди Гага билээ. Биднийг байлдан дагуулсаар байдаг хит дуунуудаа өөрөө зохиож, продьюсерлэдэг гэж бодохоор түүнийг хэр хөдөлмөрч уран бүтээлч болохыг нь харуулж байгаа юм. Харин түүний өгзөг тийм том биш ч гэлээ гайхалтай сайхан, зөв хэлбэртэй байгаа биз?



3. Ева Мендес (Eva Mendes)
Өдгөө 40 настай жүжигчин Ева Мендесийг энэхүү жагсаалтанд оруулахгүй бол алдас болох биз. Бид бүхэн түүнийг “Ghost Rider” киногоор нь андахгүй. Бүсгүй хүнд байвал зохих бүхий л үзэсгэлэнг өөртөө цогцлоосон сайхан бүсгүй шүү.



2. Женнифер Лопез (Jennifer Lopez)
Хэдийн 50 шүргэж байгаа ч гэсэн дуу хоолой, залуу сэтгэлгээ, сайхан зүс царай бие галбираараа дэлхийд үнэлэгддэг авьяаслаг чадварлаг дуучин Женнифер Лопез бол залуус төдийгүй охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон бүсгүй билээ. Тэрээр энэ сайхан өгзгөө 27 сая доллараар даатгуулсан гэдэг шүү.



1. Ким Кардашьян (Kim Kardashian)
Реалити шоуны од Ким Кардашьянийг хүмүүс супер том өгзгөөр нь андахгүй юм. Түүнийг том өгзөгнийхөө тусламжтай нэрд гарсан ч хэмээн ярьдаг. Гэхдээ л Кардашьяныг үзэсгэлэнтэй бүсгүй гэхгүй юм бол өөр хэнийг тийнхүү магтан дуулах билээ? Хоёр хүүхдийн ээж, алдарт од ийнхүү өгзгөөрөө гайхуулдаг оддын жагсаалтыг тэргүүлж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()