Эрчүүдийн дур тавилтын тухай сонирхолтой баримтууд

Эрчүүдийн хувьд хоёрхон чухал зүйл байдгийн нэг нь амттай хоол, нөгөө нь секс юм. Гайхах зүйлгүй дээ, мэдээж энэ хоёр хүчин зүйл байхгүй бол хэн ч эрүүл бас амьд явж чадахгүй шүү дээ. Ингээд эрдэмтдийн гаргасан эрчүүдийн дур тавилтын тухай сонирхол татам 8 зүйлсийг хүргэж байна.

Эрчүүдийн дур тавилтын тухай сонирхолтой баримтууд


1. Америкийн урологийн (Бөөр судлал) холбооноос гаргасан судалгаагаар эрэгтэй хүн сард хамгийн багадаа 6 удаа дур тавьдаг бөгөөд үүнээс бага дур тавьдаг бол түрүү булчирхайн хорт хавдар тусах өндөр магадлалтай гэнэ.



2. Дур тавьснаар "окситоцин" хэмээх даавар ялгарч, цусны даралтыг бууруулдаг.


 
3. Дур тавих үеэр үрийн шингэн маш хүчтэй ялгарч, 45 км цагийн хурдтайгаар оргилдог байна. Харин дэлхийн хамгийн хурдан хүн буюу ойрын зайн гүйлтийн тамирчин Усайн Болт 44.7 км цагийн хурдаар дэлхийн дээд амжилтыг эвдсэн байдаг.


 
4. Эмэгтэйчүүдийг л дур тавьсан мэт жүжиглэдэг хэмээн боддог бол эрчүүд ч гэсэн зарим үед ийн дүр эсгэдэг аж. Канадын сэтгэлзүйчдийн судалгаанд оролцсон эрчүүдийн 43% нь найз бүсгүйгээ гомдоохгүйн тулд дур тавьсан мэт дүр эсгэдэг гэнэ.



5. Нийт эрчүүдийн 20% нь дур тавихдаа чив чимээгүй, ямар ч сэтгэл хөдлөлгүй байдаг бол харин үлдсэн 80% нь чичирж, гийнаж, зарим нь бүр уйлдаг аж.



6. Дур тавих үед тархинд "эндорфин" хэмээн даавар ялгарч, биеийн бүх өвдөлтийг намдаадаг байна.



7. Эрчүүдийн сэрлийн цэг буюу G цэг нь түрүү булчирхайндаа байдаг. Харин эмэгтэйчүүдийнх бол хүн хүнээсээ шалтгаалж, өөр өөр газар байдаг.



8. Тарган эрчүүд туранхай эрчүүдээс илүү урт хугацаанд дур тавьдаг. Тийм ч учраас тарган эрчүүд илүү аз жаргалтай, амиа хорлох оролдлого ч хамаагүй бага хийдэг байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()