Дэлхийд алдаршиж буй Сингапур бүсгүй

Магадгүй та өмнө нь хаа нэгтээгээс Кристал Чу (Krystal Choo) гэх чамин нэрийг сонсож байсан байх. Яг нэр шигээ үзэсгэлэнтэй энэ бүсгүй бол өдгөө дэлхийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг улам бататган, боломжтой бүх зүйлсийг хийхээр тэмүүлж яваа Сингапурын бизнес хатагтай юм. Түүний тухай мэдээллийг та бүхэндээ сонирхуулж байна.

Дэлхийд алдаршиж буй Сингапур бүсгүй
 
Өдгөө 28 настай Кристал Чу эрчүүдийн л зориглож хийж чадах, компьютерийн ертөнцөд хар багаасаа дурлан оржээ. Түүний аав нь агаарын хөдөлгөөний хянагч мэргэжилтэй байсан бол ээж нь энгийн л нэгэн гэрийн эзэгтэй байв. Тэрээр 12 насандаа HTML болон JavaScript зэрэг програмчлалын хэлний мэдлэгийг өөрөө бие даан сурч, хүмүүст захиалгаар вэбсайт хийж өгдөг байжээ.


 
“Би энгийн л нэг гэр бүлээс гаралтай. Багаасаа л юмс хэрхэн ажиллаж, хэрхэн оршдогийг мэдэх гэж чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. Тэд бүгд хүний л бүтээл шүү дээ. Тиймээс би зөвхөн өөрийн гэсэн дахин давтагдашгүй зүйл хийхийг хүсэж, үргэлж хичээсээр ирсэн” хэмээн Кристал хэлсэн юм.



Кристал коллежоо төгссөнийхөө дараахан хувийн компаниа нээжээ. Тухайн үед Кристал 27 настай байсан бөгөөд “TEDx”-ийн хоёр ч удаагийн хүндэт илтгэгч болж байжээ.


 
Түүний эхний бизнес бүтэлгүйтэхэд, дараагийнхаа санааг хэрэгжүүлж, технологийн салбарт хөл тавьжээ. Тэрээр тусгайлан тооцоолсон алгоритмийн тусламжтайгаар, хүмүүст хамгийн шилдэг аялал жуулчлалын мэргэжилтэн хайж олоход нь тусалж байв. Үүгээрээ эхний удаад 55,000 доллар олсон боловч санаснаас ч хурдан бүтээд байх шиг санагджээ. Гэвч энэ бүхнийгээ ашгийн төлөө бус, чанарын төлөө л хийж байсан юм.


 
Харин үүний дараагаар “Wander” хэмээх аяллын аппликэйшн гаргав. Энэ нь дэлхийг тойрон аялах асар их хүсэлтэй ч, ганцаардсанаасаа болоод тэр бүрийд хүслээ биелүүлж чадахгүй байгаа хүмүүст зориулсан, нэг ёсондоо зууч апп юм.


 
Энэ тухайгаа тэрээр “Би өнөөдөр 100 мянган хэрэглэгчтэй аппликэйшн зохион бүтээсэндээ биш, харин хүмүүсийн эрэлтийг мэдэрч, тэдэнд үнэхээр хэрэгтэй байсан тэр цэгийг нь олж тусалж чадсанаараа бахархдаг юм” гэжээ.


 
Тэр зүгээр ч нэг “Wander”-ийг бүтээчихээгүй. Бага байхаасаа л маш их ганцаардаж, сүүлдээ тэр нь сэтгэцэд нь нөлөөлж, сэтгэлзүйч дээр хүртэл байнга очих болжээ. “Би 13 настай байхдаа өдөр болгон сэтгэлзүйч дээр очиж, 15 минутын эмчилгээ хийлгэдэг байлаа. Маш хүчтэй толгойн эмнүүд ууж, мансууруулах бодисыг хүртэл эмийн тунгаар хэрэглэдэг байсан. Тухайн үеийн дурсамжнаас бүүдгэр харанхуй бодлууд л үлдэж дээ” гэжээ.


 
“Үүнээс гарах хамгийн үр дүнтэй арга бол ямар нэгэн эм биш, харин зорилго зорилт дээр төвлөрсөн шинэ ажлын алхам хийх байсан юм. Ингээд л би өөрийгөө бүрэн дайчилж, өөртөө ч, өрөөлд ч хэрэгтэй чухал зүйлийг хийхээр шийдсэн дээ”



“Wander” апп нь 2015 оны 11-р сард нээлтээ хийсэн бөгөөд үүнээс хойш 7-хон хоногийн дотор л 8000 хэрэглэгчтэй болжээ. Газарзүйн байршлын хувьд, дэлхийн 56 улсад сүлжээтэй бөгөөд хамгийн том цэг нь АНУ юм.


 
Уг аппликэйшнийг болзооных хэмээн андуурдаг хүмүүс цөөнгүй. Гэвч Кристалын зорилго анхнаасаа тийм байгаагүй ч, зөв, эрүүл болзооны утгаар ашиглахад хориглох зүйлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэхүү апп дээр аль улсын ямар газрыг сонирхож буйгаа бичихэд тантай нэг зүгт явах, нэг үйл явдалд оролцох сонирхолтой хүмүүс тантай найз болохыг хүсдэг. Апп-ийн тухай товчхон тайлбарлахад ийм байна.


 
Ийм турьхан, үзэсгэлэнтэй бүсгүй хэр баргийн хүний зохиож чадахааргүй аппликэйшн бүтээж, програмчлалын ертөнцийн нэгэн хэвийн уйтгартай амьдралыг эвдэж чадсан нь олон хүнд бахархалтай санагдаж байгаа биз ээ. Тиймдээ ч Кристал эмэгтэй хүнд ахадсан энэхүү байр сууриараа дэлхий нийтийн анхаарлыг соронзон мэт татаж байгаа юм. 




 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()