1. Би ганц хоёрхон л пиво уусан
Найз залуу, эсвэл нөхөр тань ажлын уулзалт, арван жилийн цуглаан зэргээс гуйвах нь холгүй ирчихээд “Хайраа би бараг уугаагүй ээ. Манай хэд уугаад л байсан. Би харин ганц хоёрхон л пиво уусан” хэмээн хэлж байсан уу. Тийм бол энэ нь эрчүүдийн сүлд үг бөгөөд тэгж хэлсэн эрчүүдийн ердөө 20 хувь нь л үнэн хэлдэг гэсэн судалгаа байдаг. Мэдээж бүхий л орчин нь бүрдсэн нөхцөлд, өмнөө байгаа хатуухан зүйлээс татгалзах эр хүн үнэхээр ховор шүү. Хэрвээ танай хүн хичнээн уусан нь нүдэнд ил байхад л худлаа хэлвэл та гайхах хэрэггүй. Ихэнх эрчүүд өөрийгөө согтсон гэдэгтэй эвлэрэх дургүй байдаг. Энэ нь хэдийн согтчихоод “би согтоогүй ээ” гэдэгтэй л ижилхэн худал үг байх нь ээ.
2. Чамайг минь гүйцэх бүсгүй энэ хорвоод байхгүй
Сайхны өмнө харц буруугүй гэдэг шүү дээ. Ямар ч эр хүн (мэдээж ижил хүйстнээ сонирхдог эрчүүдээс бусад эрчүүд) хажуугаар өнгөрсөн сайхан бүсгүйгээс нүдээ ч салгаж чадахгүй ширтэх нь олонтаа. Бүсгүйчүүдэд хэлэхэд, энэ нь эрчүүдийн төрөлх зан бөгөөд үүнийг хэн ч, хэзээ ч, хорьж чадаагүй юм. Хэн нэгэн сайхан бүсгүйг харснаараа тэр танд хайргүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ мэдээж эхнэр нь дэргэд байхад хэн нэгэн бүсгүй рүү шүлсээ гоожуулах нь холгүй хараад байвал тэр үнэхээр том асуудал шүү.
3. Би удахгүй очино
Бараг бүх эрчүүд ингэж хэлдэг гэвэл үнэнээс нээх хол зөрөхгүй бизээ. Учир нь тэд үйл ажиллагаа дундаа ч ороогүй байхад л эхнэр найз бүсгүйчүүд рүүгээ "Хайраа би удахгүй очино", "яг очиж байна" гэхчилэн худал хэлдэг. Энэ нь яагаад ч юм ямар нэгэн санаагүй зүгээр л хэлчихдэг зүйлсийн нэг гэвэл таарна. Тиймээс тэд ингэж хэлж байгаа бол бараг 90 хувь нь худал гэсэн үг. Гэвч зарим тохиолдолд замын түгжрэл, машины эвдрэл гэмтлийг ч тооцох хэрэгтэй шүү.
4. Ажлын ахаас мэссэж ирлээ
Найз залууд тань хэрвээ үл мэдэх хэн нэгнээс захиа ирэн таныг асуухад “Хэн ч бишээ”, "Ажлын ах л мэссэж бичиж байна” гэвэл асуудал шүү. Энэ нь хоёр талтай. Нэг талаар өөрт нь хамааралгүй нэгнээс захиа ирэн таны сэтгэлийг хий зовоохгүй гэсэндээ тэгж хэлэх, эсвэл үнэхээр хэн нэгэн бүсгүйгээс захиа ирснийг таниас нууж тэгж хэлсэн байх магадлалтай. Тиймээс хэрвээ таны найз залуу, нөхөр тань тэгэж хэлвэл та энэ тал дээр анхаарсан нь дээр гэж зөвлөмөөр байна.
5. Дараагийн удаа чамайгаа жаргаана аа, амлъя!
Сексийн үеэр найз залуу тань бүхнийг таниар хийлгүүлчихээд, “Би ядраад байна. Дараагийн удаа чамайгаа жаргаанаа” гэхчилэн хоосон амлалт өгдөг үү? Хэрвээ тэгдэг бол энэ нь эрчүүдийн хэлдэг хоосон амлалтуудын нэг юм. Гэхдээ ихэнх эрчүүд сексийн үеэр санаачлагыг гартаа авч, бүсгүйдээ сайхан таашаалыг өгөхийг хүсдэг. Хэрвээ найз залуу тань үнэхээр тэгсэн бол, нэг талаар үнэхээр ядарсан, нөгөө талаар ямар ч хүсэлгүй байгаагийн илрэл юм. Хосуудын харилцааны хэсэгхэн мөчлөгт иймэрхүү зүйлс элбэг тохиолддог бөгөөд үүнийг хамтдаа даван туулсан нь цаашаа үргэлжлүүдэг, харин ойлголцож чадаагүй нь хоёр тийшээ болдог байна.
6. Би порно үздэггүй
Нийт эрчүүдийн 98 хувь нь бүгд порно үздэг. Харин үлдсэн хоёр хувь эрчүүд нь харааны бэрхшээлтэй гэсэн судалгаа байдаг. Энэ нь ч үнэний ортой. Тиймээс бүсгүй минь, хэрвээ та найз залуугийнхаа энэхүү худал үгэнд итгэдэг бол та үнэхээр гэнэн юм. Порно үзсэнээрээ ямар нэгэн гаж донтон, шалиг гэсэн үг биш. Тэд зүгээр л порно үзэх дуртай. Эрэгтэй хүн бүрийн бодол дотор найз бүсгүйтэйгээ хэрэгжүүлж үзэхийг хүсдэг секс сонирхлууд байдаг. Гэвч тэднийгээ төдийлөн хэрэгжүүлж чаддаггүй. Тиймээс л порно киноноос тэдгээр хүслээ хангадаг эс бөгөөс туршлага хуримтлуулахыг хүсдэг байна.
7. Үргэлж чиний минь зөв
Энэ бол үнэхээр эргэлзээтэй зүйлсийн нэг. Учир нь эрчүүд бүсгүйчүүдтэй адил төдийлөн яриасаг нээлттэй биш. Тиймээс аливаа асуудлаас хөнгөхөөн мултрахын тулд "Чиний зөв" хэмээн хэлдэг. Угаас бүсгүйчүүд хэзээд буулт хийх дургүй. Эрчүүд ч түүнийг нь мэддэг. Тиймээс бүсгүйчүүдийг энэ талаар хэзээ ч давж гарахгүйгээ, эсвэл энэ маргаан амжилттай дуусахгүйг мэдээд нэг ёсондөө “Чиний зөв” хэмээх үгээр амыг нь тагладаг байна. Энэ тохиолдолд бүсгүйчүүд юу ч хэлж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ.
8. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт бол чи
Эмэгтэйчүүд магтаалд дуртай. Ялангуяа түүний хайртай хүн нь өөрт нь ингэж хэлвэл тэнгэрт нисэх аятай сайхан санагддаг. Учир нь бүсгүйчүүд хэзээд хайртай залуугийнхаа хувьд хамгийн шилдэг нь, бусад эмэгтэйчүүдээс илүү болохыг хүсдэг. Тиймдээ ч эрчүүд бүсгүйчүүдийн анхны залуу, эмэгтэйчүүд эрчүүдийн сүүлчийн бүсгүй нь байхыг хүсдэг хэмээх үг байдаг шүү дээ.
9. Би хадам ээждээ өөрийнхөө ээжээс дутуугүй хайртай
Ихэнх эрчүүд найз бүсгүй, эхнэртээ "Би хадам ээж аавдаа хайртай", "Тэд үнэхээр сайн хүмүүс" гэж хэлдэг. Яахав, үнэхээр үнэн байхыг үгүйсгэхгүй. Маш олон сайхан хадамтай эрчүүд байдаг. Гэсэн хэдий ч хадам хүргэний нийтлэг ойлголт жаахан "тиймэрхүү" байдаг нь үнэн шүү дээ.
10. Би ч гэсэн чамдаа хайртай
Зарим шалиг эрчүүд бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэхийн тулд ийнхүү худлаа хэлдэг. Үнэндээ таны найз залуу, нөхөр тань хайртай хэмээх үгийг үнэн хэлж байгаа эсэхийг мэдэх үнэхээр амархан. Түүний үйл хөдлөл, хөдөлгөөн, танд хандаж байгаа хандлага, халамж зэргүүдээс бүгд мэдрэгдэнэ. Мэдээж ерөөсөө анхаарал тавьдаггүй хүйтэн хоосон харьцаатай байж “хайртай “хэмээн хэлвэл үнэхээр худлаа санагдаж, зүрхэнд төдийлөн хүрэхгүй. Тиймээс бүсгүйчүүд минь амьдралын ханиа зөв сонгоорой. Танд жаахан эргэлзээ төрж л байгаа бол түүнийгээ баттай болгох хэрэгтэйг зөвлөмөөр байна.