Бүсгүйчүүд ямар эрчүүдэд татагддаг вэ?

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн мөрөөдлийн ханхүүтэй байдаг. Тэр ч утгаараа өөртэй нь учрах, учирсан эрчүүдэд ямар нэгэн шаардлага шалгуурыг үргэлж тавьсаар байдаг нь нууц биш. Ихэнх бүсгүйчүүд өөрт нь халамжтай мэдрэмжтэй, цэвэрч залуусд дуртай байдаг бол зарим хэсэг нь сахилгагүй, дур булаам, уувал уучихдаг хөгжилтэй эрчүүдэд дуртай байдаг ажээ. Ингээд та бүхэндээ бүсгүйчүүдийн хүсэмжилдэг 10 төрлийн залуусыг танилцуулъя.
Бүсгүйчүүд ямар эрчүүдэд татагддаг вэ?


1. Хоол сайн хийдэг
Сүүлийн үед зөвхөн эмэгтэйчүүд л гэрийн ажил хийх ёстой гэсэн ойлголт багасаж, эрчүүд эхнэртээ бүхий л талаар туслан, хамтдаа бүхнийг хийдэг болсон. Энэ нь үнэхээр авууштай зүйлүүдийн нэг болсон юм. Харин зарим эрчүүд эсрэгээрээ гэртээ хаан аятай заларч суучихаад, "тэг", "ингэ" гээд л эхнэр хүүхдүүддээ тушааж харагддаг. Мэдээж гэрийн эр хүн ноён нуруу гэдэг утгаараа аар саархан зүйлд хүүхэд шиг гүйгээд байхгүй ч эхнэртэй туслан, ямарваа зүйлийг харилцан ярилцаад хамтдаа хийдэг бол эмэгтэйчүүд дуртай байдаг гэнэ.



2. Хэнхэг
Ийм төрлийн залуусд бүсгүйчүүд яагаад ч юм татагдаад байдаг. Заавалчгүй номын хорхойтон бус жишээ нь хөл бөмбөгийн, хөгжмийн, компьютер тоглоомын, бүжгийн гэх мэт хорхойтой залуус үзэсгэлэнтэй эхнэрүүдтэй байх нь хэвийн үзэгдэл болж. Заримдаа бид тийм хосуудыг хараад энэ бүсгүй нөхрөө яаж тоосон юм бол доо хэмээн дуу алддаг шүү дээ. Тэгэхээр тэдэнд ямар нэгэн бүсгүйчүүдийг татах ер бусын чадвар байдаг байх нь ээ. Та юу гэж бодож байна?



3. Үймээн таригч
Үргэлж л энд тэнд үймээн шуугиан тарьчихсан байдаг, дэггүй гэмээр халуухан залууст бүсгүйчүүд соронзон мэт татагддаг гэнэ шүү. Магадгүй тэдний зоримог үйлдэл, эрэлхэг байдал нь бүсгүйчүүдийг хуйлруулдаг байх. Кинон дээр гардаг шиг савхин хүрэмтэй мотоцикл унасан сурамгай хөдөлгөөнтэй дур булаам залуус шиг байвал охид бүр хайлж урсана гээч. Гэвч анхандаа л ийм хөөрүү сэтгэгдэл төрөх боловч, аажимдаа цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг харуулдаг. 



4. Феминист
Бүсгүй хүнийг дорд үзэж доромжилдог, бүдүүлэг залуусыг одоо мартацгаа. Учир нь би та бүхэндээ эмэгтэйчүүдийн хүсэмжит залуугийн шинжийг хэлэх гэж байна. Бүсгүйчүүд хэзээд эмзэгхэн мэдрэмтгий хүмүүс юм. Тиймээс ч эрэгтэй хүнийг өөрт нь хүндэтгэлтэй, өөрийг нь ойлгодог эр хүнийг хүсдэг байна. Ядаж л орой гэртээ ядраад ирэхэд нь цэвэрхэн гэр, халуун хоолтой угтвал болох нь тэр. Түүнчлэн сайхан үгсийг хэлж чаддаг, хайртай бүсгүйгээ яг л жаахан хүүхэд адил тэврэн эрхлүүлж халамжилдаг бол танд бүсгүйчүүд унаж тусна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.



5. Номын донтон
Эмэгтэйчүүд ном уншдаг залуусыг ихэд үнэлдэг. Учир нь тэднийг уншсан ном шигээ ухаалаг хэмээн үздэг байна. Ялангуяа цахим технологи хөгжсөн өнөө үед, залуучууд ном уншихаас илүүтэй тоглох, фэйсбүүкт ихэнх цагаа өнгөрөөдөг болсон. Ядаж л бүсгүйчүүдтэй уулзах анхны болзоондоо би ном унших дуртай гээд хэлвэл тэр таныг арай өөрөөр харж эхэлнэ гэсэн үг. Иймэрхүү эрчүүд хэзээд нууцлаг, дөлгөөхөн байхдаа илүү дур булаам харагддаг байна.



6. Ээжийн эрх хүү
Та ээжийн сайн хүү мөн үү? Энэ нь ээждээ эрхлээд хошуугаа унжуулаад байдаг гэсэн үг биш юм. Зүгээр л таныг ээждээ хэр хүндэтгэлтэй харьцдаг, үгэнд нь ордог, цагийг хамт өнгөрөөдөг үү л гэсэн үг. Ээжийн хөвгүүд ихэвчлэн уулзах бүсгүйгээ ээжтэйгээ ижилхэн байгаасаа хэмээн хүсдэг. Түүнчлэн бүхнийг ээжийнхээ хэлснээр хийдэг. Мэдээж дандаа ээж ээж гээд байвал эхнэрээ уйдаана шүү дээ. Тиймээс хоёуланг нь хайрлаарай.



7. Загварлаг
Зарим бүсгүйчүүд маш загварлаг, этгээд хувцасладаг  цэвэрхэн царайтай залууст дуртай байдаг. Ийм залуучууд хэрхэн аятайхан хувцаслахаа үргэлж мэддэг. Тэрчлэн нүүрэндээ тос түрхэх, маск тавих, хөмсгөө засах, оймсоо зангиатайгаа хослуулах гэх мэт маш аар саархан зүйлсэд хүртэл өндөр ач холбогдол өгдөг байна. Мэдээж энэ нь нүдээ олох үе байх ч, заримдаа харин ч эсрэгээрээ тэднийг илүү эмэгтэйлэг харагдуулдаг ажээ.



8. Хүүхэмсэг
Хүүхэмсэг залууд эмэгтэйчүүд яагаад ч юм татагдаад, хууртсан хэрнээ л түүнд итгээд байдаг нь үнэхээр хачирхалтай. Эс бөгөөс тэдэнд үнэхээр бусдыг татах нэг өвөрмөц авьяас байж таарлаа.  Тэд анх танилцахаас эхлээд бүхнийг төгс төгөлдөр хийх болно. Магадгүй сайн үнсэлцдэг, нөгөө ажилдаа ч муугүй байж таарна. Бүсгүйчүүдийн чихэнд цэцэг ургуулж, бүр цэцэрлэгт хүрээлэн ч байгуулж чадах сүйхээтэй эрчүүд юм. Тэдний энэхүү зан хэзээд л байсаар байдаг. Хөгширсөн ч хүүхэмсэг хэвээрээ гэж...



9. Архичин
Сүүлийн үед хүмүүс хоорондоо танилцахдаа ганц нэг хатуухан юм уучихдаг. Тиймдээ ч тэр үү хатуухан юмны нөлөөгөөр нэгнийхээ өвөрт орсон тохиолдлууд бишгүй олон. Эс бөгөөс "тасарч унаад" маргааш нь ичгэвтэр байдалтайгаар өглөөг угтдаг. Ийм төрлийн эрчүүдэд бүсгүйчүүд яагаад ч юм татагдчихсан л байдаг. Энэ ч бас учиртай. Бүсгүйчүүд нүүрэн дээрээ уудаг эрчүүдэд дургүй гэж хэлчихээд л хэзээ нэг өдөр тийм эрчүүдтэй нийлчихсэн үгээ хэлээд суудаг шүү дээ.



10. Ичимхий
Үнэхээр ичимхий, эмэгтэй хүн түүнд нэг үг хэлэхэд л нүүр нь улайчихаад суудаг эрчүүд байдаг шүү дээ. Угийн дуу цөөтэй, ичимхий тэдэнд охид дуртай байдаг. Яг л эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил даруухан ичимхий эрчүүдэд бүсгүйчүүд нугасгүй гэнэ. Гол учир нь тэднийг илүү амьдралын ухаантай, даруухан, элдэв муу зүйлд татагдаад байхааргүй ноён нуруутай хэмээн итгэдэгт оршино.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()