Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг халамжтай аав гэдгээ олонд харууллаа

Та бидний өдөр тутамдаа хэрэглэж буй “Facebook” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг (Mark Zuckerberg) болон түүний гэргий Присцилла Зукеберг (Priscilla Zuckerberg) нар 2015 оны 11-р сард бяцхан охинтой болсон билээ. Тэд охиндоо Максима хэмээх нэрийг хайрласан юм.
Фэйсбүүкийн үндэслэгч Марк Зукерберг халамжтай аав гэдгээ олонд харууллаа


Тэд анхны охиныхоо зургийг тэр болгон интернэтэд тавиад байдаггүй. Харин саяхан Марк өөрийн фэйсбүүк хуудсандаа 2 сартай охиноо усанд сэлүүлж буй зургаа нийтэлсэн нь олон хүний хайрыг татаж байна. Тэрээр “Максийн анхны усанд сэлэлт. Түүнд их таалагдсан шүү” хэмээн бичсэн байв. Энэхүү зураг цацагдсан даруйдаа л 2 сая гаруй лайк авч, 49 мянган сэтгэгдэл цуглуулсан юм.



Марк охиноо төрөнгүүт 2 сарын хугацаатай амралт авч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байгаа билээ.



Түүнчлэн шинэ жилийн үеэр охиноо “Оддын дайн” киноны баатрын дүрд хувирган, өхөөрдөм хөөрхөн зураг авсан байсан нь дэлхий даяар шуугиан тарьж дөнгөсөн.



Дашрамд дурьдахад анхны охиноо өлгийдөж авмагцаа тэдний гаргасан нэгэн томоохон шийдвэр нь бүх хувьцааныхаа 99 хувийг хандивын байгууллагад өгнө гэсэн мэдэгдэл байлаа. 


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()