Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Түүний аав нь Сири, ээж нь Лебанон хүн байжээ. Анх 2013 онд хоолойн хорт хавдартай хэмээн оношлогдож, 2015 оны 9-р сард биеийн байдал нь муу байна хэмээн хэвлэлүүдээр зарлаж эхэлсэн билээ. Ийнхүү алдарт дуучны хань, хувийн менежер Рене 74 насныхаа төрсөн өдрөөс хоёрхон хоногийн өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Хосууд 26 насны зөрүүтэй бөгөөд Селин Дионыг анх 12 настайдаа дуулж эхлэх үеэр л менежер нь болж байсан байна. Тэд 1994 онд гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. Рене Селин Дионоос өмнө хоёр ч удаа гэр бүл зохиож байсан бол харин Селин Дионы хувьд анхных байв. Тэдний том хүү 15 настай бол, харин хоёр ихэр хүү нь 5 настай юм.
Том хүү Чарльз Ангелил (Charles Angelil) аавынхаа оршуулгын ёслолын үеэр “Түүн шиг хүн бидэнд ахиж хэзээ ч олдохгүй. Аавын маань хэлдэг гайхалтай уран, ухаалаг үгсийг одоо бидэнд хэн ч хэлэхгүй гэж бодохоор зүрх шимширч байна” хэмээх гайхалтай үгийг хэлжээ.
Селион Дион, Рене Ангелил хоёр эхэндээ ажил албаны харилцаатай байсан ч сүүлдээ олны хэл амнаас айн, нууцаар хамт амьдарч байсан гэдэг. Энэ тухайгаа дуучин маань нэгэн сэтгүүлд “Миний амьдралд цорын ганц л эр хүн бий” хэмээн хэлсэн байдаг юм.
Оршуулгын ёслол дээр Ренетэй салах ёс хийхээр бүх ах дүүс, хамаатан садан, найз нөхөд, шүтэн бишрэгчид нь ирсэн байлаа.
Видео